Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1957 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн .... сумын ............... оршин суух, У  овогт Р-ийн О /.................. /-ийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Р-ийн О нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оны 7 сарын 1-ний өдрөөс хоньчин, 1985 оны 04 сарын 16-аас 1989 оны 02 сарын 28-ыг хүртэл Халуун усны эрхлэгч, 1989 оны 02 сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар ажиллаж ирсэн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байгаа юм. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээж, мөн миний хөдөлмөрийн дэвтрийг гарсан аав Лувсанхүүгээр овоглож бичсэн байсныг өргөж авсан ээжээр Р гийн гэж засварласан болно. Иймд 1981 оны 06 сарын 01-нд нээсэн хөдөлмөрийн дэвтэр 33 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р-ийн О мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р-ийн О нь миний төрсөн дүү юм. Одоо овоглодог овог болох Р  нь Оийн нагац эгч нь юм. Оийг бага байхад нь нагац эгч Р д үрчлүүлсэн ба түүний ихэнх бичиг баримтууд нь Р гаар овоглож авсан байдаг. Гэтэл 1981 оны 06 сарын 01-ний өдөр Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийг өөрийн төрсөн эцэг болох Лувсанхүүгээр овоглож олгосон байсан юм билээ. Иймд Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1981 оны 06 сарын 01-нд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Р-ийн О мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн Р.Оийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Халуун усны газарт 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Халуун усны эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Р.О нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт Лувсанхүүгийн О гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р  овогтой О мөн болох нь Р гийн Оийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.Г , Д.М  нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн Р.О нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Халуун усны газарт 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Халуун усны эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Р.О нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Халуун усны газарт 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Халуун усны эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар тус тус ажиллаж байсан болох нь Р  овогтой От Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 04 сарын 16ны өдрийн тушаалын хуулбар, мөн 1989 оны 03 сарын 02-ны өдрийн 11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал гэрч Л.Г , Д.М  нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Лувсанхүү овогтой От нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь У  овогт Р-ийн О /.................. / мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У  овогт Р гийн Оийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Халуун усны газарт 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Халуун усны эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БЯМБАСҮРЭН