| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00393/И |
| Дугаар | 155/ШШ2016/00630 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шавар, будагчин мэргэжилтэй, ................... дугаар регистртэй, Хөвсгөл аймгийн ……….. сумын 1 дүгээр багт оршин суух, Н овогт Г-ын Д хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2016/0393/и дугаар индекстэй иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Д шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 1980 онд 8 дугаар анги төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилгын техник мэргэжлийн сургуульд орж 1982 оны 7 дугаар сард шавар будагчны мэргэжлээр төгсөж, Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шавар будагчнаар орж ажиллан 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл ажилласан юм Миний Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт ажиллаж байх үед өгсөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд миний Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 25-наас 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл будагчин, шаварчнаар ажиллаж байсан. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын мал нядалгаан дээр 1986 оны 11 дүгээр сарын 10-наас 1986 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-наас 1987 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 10-наас 1988 оны 12 дугаар сарын 20, 1989 оны 11 дүгээр сарын 10-наас 1989 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл жил бүр нэг сар 10 хоног ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгчсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний дүү Г.Д нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилгын техник мэргэжлийн сургуульд орж 1982 оны 7 дугаар сард шавар будагчны мэргэжлээр төгсөж, Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шавар будагчнаар орж ажиллан 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал ажилласан. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын мал нядалгаан дээр 1986 оны 11 дүгээр сарын 10-наас 1986 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-наас 1987 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 10-наас 1988 оны 12 дугаар сарын 20, 1989 оны 11 дүгээр сарын 10-наас 1989 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл жил бүр нэг сар 10 хоног тус тус ажиллаж байсан тул уг ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд будагчин, шаварчнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын мал нядалгаан дээр 1986 оны 11 дүгээр сарын 10-наас 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох түүний шүүхэд гаргасан хүсэлт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1982 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралт, 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний түүвэр, гэрч Г.Ц ын Г.Д Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1982 онд төгсөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт 1982 оноос 1986 оныг хүртэл шавар будагчнаар ажиллаж байгаадХөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу шилжсэн гэх мэдүүлэг, гэрч Д.Мийн Г.Д Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл , 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жил бүр мал нядалгаан дээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Г-ын Д Завхан аймгийн Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторт 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд будагчин, шаварчнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 11 дүгээр сарын 10-наас 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ