Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00633

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1966 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн ...... сумын ..... дүгээр багт оршин суух, Ц  овогт Б-ын Д /...................... /-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 155/2016/00701/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бямбажав овогтой Д  миний бие 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад малчин, малын санитарч зэрэг ажлуудыг хийж байгаад 1984 оны 6 дугаар сарын 20-нд цэрэгт явж, цэргээс 1987 онд халагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөн тус сум нэгдлийнхээ 01 дүгээр бригадад малчин, фермийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Одоо миний бие тэтгэврийн насанд хүрэх гэж байгаа тул Түнэл сумын ЗДТГ-т хадгалагдаж байгаа Ялалт нэгдлийн 70 дугаар данснаас лавлагаа авсан юм. Иймд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарчаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д  нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарчаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Д  нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарчаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Бямбажав овогтой Д т 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дасны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Баярын бичиг, 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Гэрчилгээ, гэрч Л.Б , Д.Э  нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц  овогт Бямбажавын Д ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 01 дүгээр бригадад 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарчаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фермийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН