Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00634

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Скайтел плазад байрлах, Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. багийн ..... дугаар гудамжны ......тоотод оршин суух, .......................  дугаар регистртэй, О  овогт Н-ийн Б холбогдох

Гар утасны төлбөр 250.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 257.500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч155/2016/00510/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б  нь Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2 дугаар тооцооны төвд ажиллаж байхдаа манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, Хөвсгөл аймгийн Хадгаламж банк 2 дугаар тооцооны төвСкайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд 2013 оны 03 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээнд хамрагдаж 300.000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy Y гар утас авч төлбөрийг 6 сарын турш цалингаасаа суутгуулж төлөхөөр тохиролцон зээлээр авсан. Н.Б  нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн Samsung Galaxy Y гар утасны төлбөр 250.000 төгрөгийг төлөөгүй байна. Н.Б д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Иймд Н.Б гаас гар утасны төлбөр 250.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 257.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б  нь Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Samsung маркын утасны төлбөр болох 250.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг төлж өрийг барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Б д холбогдуулан гар утасны төлбөр 250.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 257.500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.375 төгрөгийн тал хувь болох 4.188 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б гаас улсын тэмдэгтийн хураамж 4.288 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гар утасны төлбөр 250.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 257.500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Б  хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 5 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.375 төгрөгөөс 4.188 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б гаас улсын тэмдэгтийн хураамж 4.188 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА