Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 126/ШШ2024/0135

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И***********ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбар,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******

 Хариуцагч: Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М***** нарын хоорондын 2024 оны Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Иргэдийн оролцооны нэгдэл намыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд даалгахтай холбоотой сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс анх Хөвсгөл аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан “2024 оны Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Иргэдийн оролцооны нэгдэл намыг оролцуулахаар бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.3 дахь заалтын “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ” гэснийг зөрчсөн тул хүчингүй болгох, Иргэдийн оролцооны нэгдэл намыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага гаргасан.
    2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан “2024 оны Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Иргэдийн оролцооны нэгдэл намыг оролцуулахаар бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Иргэдийн оролцооны нэгдэл намыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд даалгах” гэжээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор “Хөвсгөл аймгийн “Иргэдийн оролцооны нэгдэл салбар”-аас оролцохоо илэрхийлэн ирүүлсэн баримт бичигт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1-д заасны дагуу “тус намын аймгийн салбарын даргыг томилсон шийдвэр”-ийг ирүүлээгүй буюу Мөрөн сумын салбарын даргыг сонгосон, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй шийдвэрийг ирүүлсэн байх тул ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэжээ.

2.2. Уг татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч И***********ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И***********ын дүрмийн 17.1-д төрийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг тусгай журмаар зохицуулахаар заасны дагуу Иргэдийн оролцооны нэгдэл намаас төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагааг зохицуулах журмын 1.1 дэх заалтад “Дараах байгууллага Иргэдийн оролцооны нэгдэл намыг төлөөлж ... сонгуульд оролцох тухай төрийн байгууллагад илэрхийлнэ” гэж, 1.1.3-д “... хэрэв аймаг, дүүрэгт салбар байгуулагдаагүй бол салбар байгуулагдсан нэг сум хорооны салбарын танхимын хурал, эсвэл салбар байгуулагдсан сум, хороодын танхимын хамтарсан хурал байна” гэж заасан байдаг. Эдгээр дүрэм, журмын дагуу И***********ын Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь салбараар дамжуулан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд хандаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хүсэлтээ хуулийн дагуу гаргасан атал Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.3 дахь заалтын 27.3.1, 27.3.2, 27.3.4 гэсэн өөрт хамааралтай бүх шаардлагыг Иргэдийн оролцооны нэгдэл нам хангасан байхад тус намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцуулахаас татгалзсан нь хуулийн үндэслэлгүй байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны 05 тоот тогтоолд Иргэдийн оролцооны нэгдэл намыг сонгуульд оролцуулахаар бүртгэхгүй байх үндэслэл болгосон зүйлс нь хуулийн үндэслэл гэхээсээ ялих шалихгүй шалтгаан байсан гэж үзэж байна. Нэг бүрчлэн дурдвал:

А. Тус намын аймгийн даргыг томилсон шийдвэр ирүүлээгүй гэжээ. И***********ын Хөвсгөл аймгийн салбар байгуулагдаагүй байгаа энэ цаг үед Мөрөн сумын салбарын танхим нь намыг сонгуульд орон нутагт оролцуулах шийдвэр гаргах эрх бүхий субьект юм. Мөн дээрх журмын дагуу байгуулагдсан сумын танхимууд хамтран шийдвэр гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор тогтоол үйлдэн Хөвсгөл аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн юм. Манай намын дээр дурдсан журмын дагуу 2023 онд Өвөрхангай аймгийн сонгуульд Арвайхээр сумын салбарын танхимын шийдвэрээр орон нутгийн сонгуульд оролцож байсан, мөн энэ удаагийн ээлжит сонгуульд Хэнтий, Дорнод аймгуудад сумын танхимын шийдвэрээр аймгийн сонгуульд оролцохоор бүртгэгдээд байна. Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос тавьж байгаа аймгийн салбарын даргыг томилох шаардпага нь И***********ын дотоод асуудалд хэт хутгалдсан, хууль бус шаардпага гэж үзэж байна.

Б. Мөрөн сумын салбарын даргыг томилсон шийдвэр тамга тэмдэггүй гэх тухайд. Мөрөн суманд И***********ын салбар байгуулагдахдаа И***********ын дүрмийн 7.4.1-д заасан шаардлага хангагдсан буюу 15-с дээш тооны гишүүнтэй болсны дараа зохион байгуулагдсан байдаг. Салбарын даргыг дээрээс томилдоггүй, гишүүдээс нууц санал хурааж сонгодог бөгөөд салбарын бүх гишүүдийн хурлын 02 тоот тогтоол нь дарга сонгогдсоныг батлах үндсэн баримт бичиг болдог. Энэхүү тогтоолыг батлах мөчид салбарын тамга тэмдэг хийгдээгүй байсан тул тогтоолын анхдагч эх хувь нь тамгагүй юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо тогтоолын энэхүү үнэн байдлыг гуйвуулахыг шаардсан шаардпага тавьж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тамга тэмдэг дарснаар салбарын даргыг сонгосон цаг үеийн нөхцөл байдлыг тогтоол нь илэрхийлэх боломжгүй болж, баримт бичиг хуурамч төрхийг олох юм. Намынхаа дотоод ардчилалаар гаргасан шийдвэрийг анхдагч үнэн байдпаар нь Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд гаргаж өгснийхөө төлөө И***********ын гишүүдийг сонгуульд оролцох эрхгүй болгосон нь хууль бус явдал гэж үзэж байна. Ийм учраас Хөвсгөл аймгийн Сонгуулийн Хорооны 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, Иргэдийн Оролцооны Нэгдэл Намыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн Хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдийн оролцооны нэгдэл нам нь орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу шаардлагатай баримт материалыг хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Шаардлагатай баримт материалыг бүрэн гүйцэт хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа. Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгэхээс татгалзсан. Татгалзсан үндэслэлүүд дээр товчхон тайлбар хэлэхэд Иргэдийн оролцооны нэгдэл нам тухайн аймагт байгуулагдсан салбар нь аймгийн сонгуульд оролцох хүсэлтийг ирүүлэх эрхтэй байдаг. Намын дүрмээ Улсын дээд шүүхэд баталгаажуулсан байдаг. Тийм учраас Мөрөн сумын сонгуулийн хороо аймгийн сонгуулийн хороонд Мөрөн сумын салбарын даргын хувьд хүсэлт өгөх эрх бүхий этгээд гэж үзэж байгаа. Хөвсгөл аймагт Иргэдийн оролцооны нэгдэл нам байгуулагдсан тухай шийдвэр бүгд намын даргаар албажсан материалууд нь бүрэн бүтэн байгаа. И***********ын Мөрөн сумын салбар байгуулагдсан тогтоол болон хууль, хурлын тэмдэглэл гэх баримтуудыг бүрэн өгсөн. Манай намын дүрмийн дагуу намын дарга салбарын дарга нарыг зөвхөн албажуулах л үүрэгтэй байдаг. Түүний дагуу албажуулсан тогтоолыг Сонгуулийн хороонд өгсөн. Мөн бүх материал бүрэн гүйцэд байгаа гэж үзэж байгаа.”гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Иргэдийн оролцооны нэгдэл нам”-ын Мөрөн сумын салбараас аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Нам, эвслийг төлөөлж тухайн эймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасан боловч “И***********ынХөвсгөл аймгийн салбар байгууллага”-аас сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлээгүй буюу доод шатны салбар болох Мөрөн сумын салбараас хүсэлтээ ирүүлэн, 25.3 дахь хэсэгт “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана” 25.3.1-д “Сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр” гэснийг ирүүлээгүй буюу сонгуульд оролцох тухай “И***********ын Хөвсгөл аймаг дахь салбар”-ын шийдвэр, тус намын “Хөвсгөл аймаг дахь салбар”-ын даргыг томилсон шийдвэрийг тус тус ирүүлээгүй.

Иймд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т “Сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан байна" гэснийг хангаагүй тул 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “И***********ын Мөрөн сумын салбар”-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М***** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 4 жилийн хугацаагаар байгуулан сонгож байгуулна. Тэдгээрийн хурлын төлөөлөгчийн болон сум, дүүргийн хурлын төлөөлөгчийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэж заасан. Үүний дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 2020 онд батлагдаад уг хуулийн 6.1-д тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт ээлжит сонгуулийн зар товлон зарласнаас 60 хоногийн өмнө Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн нам, эвсэл, тухайн аймагтай, салбартай нам, эвсэл сонгуульд оролцох эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйл дээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам эвсэл нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: Тухайн намын даргыг томилсон шийдвэр, тухайн намын сонгуульд оролцох тухай шийдвэр, тухайн намын даргын албан ёсны гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан албан ёсны хүсэлтийг заавал ирүүлнэ гэж заасан. Тухайн аймагт салбартай нам тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сумдаа салбартай, нам нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд орон нутгийн сонгуульд оролцох эрхтэй гэж хуульд заасан учраас аймгийн сонгуулийн хорооноос хуульд заасан баримт бичгийг бүрэн гүйцэт ирүүлээгүй үндэслэлээр 27.4-т заасныг баримтлан шаардлага хангаагүй нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзана гэдэг энэ үүргийнхээ дагуу аймгийн Сонгуулийн хороо татгалзсан шийдвэр гаргасан байгаа. Нэхэмжлэгч Д.Б******* дүрэмд заасан гэж байгаа юм. Дүрэмд Улсын Дээд шүүхэд 2022 оны 3 дугаар сард Иргэдийн оролцооны нэгдэл нам байгуулагдсан юм байна. .2022 оны 5 дугаар сард Улсын Дээд шүүхэд дүрмээ батлуулсан. Уг дүрэм дээрээ намаас төрийн сонгуульд нэр дэвшүүлэх боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах бөгөөд журам нь энэхүү зүйлийн хүрээнд дараах гурван үе шаттай байгуулна гэж заасан байна. Тусгай журмаар зохицуулна гэж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэмдээ заасан. Мөн дотоод сонгуулийнхаа журам дээрээ тухайн аймаг, нийслэлдээ танхимтай байна, танхимгүй бол аль нэг сумдаа салбартай нь аймгаа төлөөлнө гэж заасан байдаг. Иймд албан ёсны хууль тогтоомж биш, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэм биш, аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульдаа дотоод сонгуулийнхаа дагуу нэр дэвшүүлсэн нам, эвслийг бүртгэнэ гэж заагаагүй учраас шаардлага хангасан бичиг баримтыг бүрэн гүйцэт ирүүлээгүй үндэслэлээр л бид бүхэн татгалзсан. Сонгуулийн ерөнхий хорооноос яг энэ материалыг нь татсан. Миний хувьд 8 дугаар сарын 11-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлийн өдөр нь материал хүлээж авах өдөр байсан. И***********ын 7,8 төрлийн бичиг баримтыг бүрэн гүйцэт хүлээж авах үүднээс ийм материал дутуу байна гэж хэлээд гурван төрлийн бичиг баримтыг нь гүйцэт хүлээж авсан. Хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж бүртгэх эсэх шийдвэр гаргана гэдэг. Энэ хугацаандаа  нягтлан шалгахад дүрмийн дагуу томилогдоогүй, албан ёсны тамга, тэмдэг дарж намын даргыг томилоогүй, аймгийн нам байхгүй учраас шаардлагыг хангахгүй байна  гэж үзэж татгалзсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1.   Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
  2.   Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг “...тус намын аймгийн салбарын даргыг томилсон шийдвэрийг ирүүлээгүй буюу Мөрөн сумын салбарын даргыг сонгосон, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй шийдвэрийг ирүүлсэн...” гэж үзэн нэхэмжлэгчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
  3.   Нэхэмжлэгчээс “... И***********ын Хөвсгөл аймгийн салбар байгуулагдаагүй байгаа энэ цаг үед Мөрөн сумын салбарын танхим нь намыг сонгуульд орон нутагт оролцуулах шийдвэр гаргах эрх бүхий субъект ...Мөрөн сумын салбарын даргыг томилсон шийдвэрийг батлах мөчид салбарын тамга тэмдэг хийгдээгүй байсан тул тогтоолын анхдагч эх хувь нь тамгагүй...” гэж, хариуцагчаас “...И***********ынМөрөн сумын салбар нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт гаргах эрхгүй, И***********ын Хөвсгөл аймгийн салбарын даргыг томилсон шийдвэрийг хавсаргаж ирүүлээгүй...” гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.
  4.   Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж тус тус заасан байна.
  5.   Уг зохицуулалтуудын дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тухайн аймаг, сумандаа салбараа байгуулсан нам нь тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд уг оролцох эрхээ хэрэгжүүлэх үүднээс намын тухайн аймаг, сумын салбар нь холбогдох шатны сонгуулийн хороонд хүсэлтээ, баримтуудын хамт хүргүүлэхээр хуульчилжээ.
  6.   Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...И***********ын Мөрөн сумын салбар нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт гаргах эрхгүй” гэсэн байна.
    1. И***********ын дүрмийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Намаас төрийн сонгуульд нэр дэвшүүлэх боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна...” гэж, Иргэдийн оролцооны нэгдэл намаас төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагааг зохицуулах журмын 1.1-д “Намын дараах байгууллага И****-ыг төлөөлж дараах сонгууль, албан тушаалд нэр дэвшүүлэх байгууллага байх бөгөөд нам улс төрийн сонгуульд оролцох тухай төрийн байгууллагад илэрхийлнэ. Үүнд:”, 1.1.3-д “Аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх байгууллага нь тухайн аймаг дүүргийн танхим байна. Хэрэв аймаг, дүүрэгт танхим байгуулагдаагүй бол тухайн аймаг, дүүрэг дэх салбар байгуулагдсан нэг сум, хорооны танхим, эсвэл намын салбар бүхий сум, хороодын танхимын хамтарсан хурал байна” гэж тус тус заасан.
    2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчид хүргүүлсэн нэхэмжлэгчийн сонгуульд оролцох хүсэлтдээ хавсаргасан баримтуудаас үзэхэд Иргэдийн оролцооны нэгдэл нам нь Хөвсгөл аймгийн салбараа байгуулаагүй, харин Мөрөн сумын салбарыг байгуулж, уг салбараараа дамжуулж Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн, уг хүсэлтийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан “орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна” гэсэн шаардлагыг хангасан гэж хариуцагчаас хүлээн авсан гэж үзэхээр байна.
    3. Учир нь хариуцагчаас И***********ын дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу тус намын Мөрөн сумын салбараас Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хуулийн шаардлага хангасан буюу “сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байх” шаардлагыг хангасан гэж хүлээн авсан болох нь маргаан бүхий актын үндэслэлд энэ талаар дурдаагүй байдлаар нотлогдож байна.
  7.   Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д нам нь сонгуульд оролцох хүсэлтдээ хавсаргах баримт бичгүүдийг тухайлан зааж өгсөн бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлдээ “...тус намын аймгийн салбарын даргыг томилсон шийдвэрийг ирүүлээгүй буюу Мөрөн сумын салбарын даргыг сонгосон, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй шийдвэрийг ирүүлсэн...” гэсэн байна.
    1. Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын И***********ын салбар байгуулах хурлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор И***********ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбарыг байгуулж, тус салбарын даргаар Д.Б*******ийг сонгож (1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар тал), И***********ындаргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Д/11 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын салбарыг албажуулж, И****-ын нэр, намын бэлэгдэл “Хөвсгөл аймаг Мөрөн сум. 2008” гэсэн утга бүхий тэмдгийг албан хэрэгцээнд ашиглахыг тус салбарын дарга Д.Б*******т зөвшөөрч шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дүгээр тал)
    2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана”, 25.3.1-д “Сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр” гэж заасан байх бөгөөд уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгчээс сонгуульд оролцох хүсэлтдээ уг салбарыг байгуулсан болон тус салбарын даргыг томилсон дээрх шийдвэрийг хавсарган хүргүүлсэн байтал тус шийдвэрийг ирүүлээгүй гэж хариуцагчаас тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.
    3. Түүнчлэн тус намын Мөрөн сумын салбарыг байгуулах үед Мөрөн сумын намын салбар нь тэмдэггүй байсан болох нь хэрэгт авагдсан И***********ын2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дугаар тал) нотлогдож байх тул маргаан бүхий актад дурдаж буй “Мөрөн сумын салбарын даргыг сонгосон, тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй шийдвэрийг ирүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй байна.
  8.   Нэгэнт нэхэмжлэгчийг 2024 оны Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаас татгалзсан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоол нь хууль бус байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
  9.   Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Иргэдийн оролцооны нэгдэл намыг оролцуулахаар бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Иргэдийн оролцооны нэгдэл намыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, 25.3.1, 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И***********ынХөвсгөл аймгийн Мөрөн сумын салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Иргэдийн оролцооны нэгдэл намыг оролцуулахаар бүртгэхээс үндэслэлгүй татгалзсан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Иргэдийн оролцооны нэгдэл намыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж авахыг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргаан

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.МӨНХБОЛОР