Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00635

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дүгээр багийн .....дугаар гудамжны .....тоотод оршин суух, .................... дугаар регистртэй, Ш  овогт Б-ын Б ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дүгээр багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, ..................  дугаар регистртэй, Ц  овогт Б-ын У нарт холбогдох

Үндсэн зээлийн төлбөр 1.065.186,23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 266.056,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.950,15 төгрөг, нийт 1.358.192,39 /нэг сая гурван зуун тавин найман мянга нэг зуун ерэн хоёр төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч155/2016/00506/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Б нь 2015 оны 01 сарын 08-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгний зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай, зээл хүүг 2 хувааж 2015 оны 06 сарын 03-нд 1.187.000 төгрөгөөр, 2015 оны 12 сарын 03-нд 1.176.855,30 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай авсан. Зээлийн барьцаанд 195 толгой малыг 7.077.000 төгрөгөөр барьцаалуулан зээл авсан. Одоогоор зээл хугацаа хэтрээд 178 хонож байгаа. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 1.065.186,23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 266.056,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.950,15 төгрөг, нийт 1.358.192,39 /нэг сая гурван зуун тавин найман мянга нэг зуун ерэн хоёр / төгрөгийг Б.Б , Б.У  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б , Б.У  нар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б овогтой Б , Б  овогтой У  бид 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулан тус бакнаас 2.000.000 төгрөгний зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай, зээл хүүг 2 хувааж 2015 оны 06 сарын 03-нд 1.187.000 төгрөг, 2015 оны 12 сарын 03-нд 1.176.855,30 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай авсан. Одоо 1.358.192, 39 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Б , Б.У  нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 1.065.186,23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 266.056,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.950,15 төгрөг, нийт 1.358.192,39 /нэг сая гурван зуун тавин найман мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б , Б.У  нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.681 төгрөгийн тал хувь болох 18.341 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 18.341 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбараас үндсэн зээлийн төлбөр 1.065.186,23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 266.056,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.950,15 төгрөг, нийт 1.358.192,39 /нэг сая гурван зуун тавин найман мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б , Б.У  нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 4 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.681 төгрөгөөс 18.341 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 18.341 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА