| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00447/И |
| Дугаар | 155/ШШ2016/00636 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн ..... сумын ….. дугаар багт оршин суух, ..................... дугаар регистртэй, Х овогт Л-ийн Б
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/00447/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Л.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд мал маллаж байсан. Тэгээд 1981 онд миний бие 15 нас хүрч 15 саалийн үнээ авч сааж эхэлсэн. Тухайн үед сургуульд яваагүй хүүхдийг 15 нас хүрэхэд нэр дээр нь мал өгч маллуулдаг байсан юм. Дараа нь төллөх эм хонь авч 1989 оныг дуустал мал малласан. Би хөдөлмөрийн дэвтэр авч байсан боловч манай гэр 2000 онд шатахад бусад бичиг баримтын хамт устсан. Мөн Улаан-Уул сумын контор нь 1984 онд шатсан учир цалин хөлс авч байсан зарим баримт олдохгүй байна. Миний хойд эцгийг Ж гэдэг бөгөөд би эх Л гээр овоглодог. Надад цалин хөлс олгож байсан баримтад хойд эцэг Ж гаар овоглож Ж.Б гэсэн байна. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацааны бичиг баримт зөрчилтэй учир шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд дээрх баримтуудыг үндэслэн миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.Б төрсөн эх Ч.Л гээр овоглодог, түүний хойд эцэг Д.Ж , төрсөн эх Ч.Л нарын хамт амьдарч байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн регистрийн дугаар ..................... , эхийн нэр Чойжийгийн Л , РД: ......................., гэр бүлд 1966/04/08-нд төрөхөд төрүүлсэн Л гийн Б ийг 1966/04/15-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 38-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000987 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн регистрийн дугаар нөхрийн эцэг, эхийн нэр Дамдин, нэр Ж , эхнэрийн эцэг, эхийн нэр Чойжий, нэр Л нарын 1969/10/20-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1-рт 1973/01/13-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000997 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Л.Өлзийбаатарын ...Б ийн аав нь Ж , ээжийг нь Л гэдэг юм. Ж , Л нар нь багачуудтайгаа хоёр талаасаа нийлж суусан. Ж нь Б ийн хойд эцэг юм... гэх мэдүүлэг, гэрч Л.Гүмээбаатарын ...Б ийн ээжийг Л , аавыг Ж гэдэг. Ж тай суухаас өмнө Б төрсөн. Гэхдээ бид Ж н Б л гэдэг юм... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Ж.Б нэрээр бичилт хийсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Л.Б Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Б ийн 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1982 оны 02 сард төлчдийн чуулга уулзалтаар, 1983 онд Тосонцэнгэл суманд болсон аймгийн залуучуудын эвлэлийн 2 дугаар чуулга уулзалтаар, 1984 онд МХЗЭ-ийн малчдын зөвлөгөөнөөр тус тус авахуулсан гэрэл зургууд, 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ардын хувьсгалын 65 жилийн ойг угтаж...Жаргалант амьдрал нэгдлийн 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан социалист уралдаанд амжилттай оролцсонд...баяр хүргэж...шагнав гэх бичилттэй баярын бичиг, гэрч Л.Өлзийбаатарын Л.Б нь 1981 оны 06 сард 7 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд аав, ээжийн хамт мал малласан. Сааль сааж, хонь маллаж байсан. Нэгдэл тартал буюу 1991 он хүртэл ажилласан...Л.Б ийн цалин хөлс...сумын контор шатах үед шатсан байх...1984 оны үед шатсан, нилээд бичиг баримт устсан юм билээ...би тус нэгдэлд 1973 оноос 1983 он хүртэл хугацаанд тракторын жолооч, 1983 оноос 1987 он хүртэл сумын мал эмнэлгийн жолооч, 1987 оноос нэгдэл тартал нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан. Л.Б бид нар нэг нутаг, нэг дор ажиллаж амьдарч байсан юм... гэх мэдүүлэг, гэрч Л.Гүмээбаатарын ...Л.Б нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 онд сургуулиас гарч мал малласан. Хонь маллаж байсан. Нэгдэл тартал буюу 1991 он хүртэл хоньчин, саальчнаар...тасралтгүй ажиллаж байсан...Би Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1970 оноос 1972, 1975 оноос нэгдэл тартал үхэрчин, мал зүйчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Л.Б ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, 1981 оноос 1985 оны хоорондох цалин хөлсний баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Б т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/184 тоот тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984.12.25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж, Цагдаагийн газар шилжүүлсэн гэх бичилттэй тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдсон тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Л-ийн Б Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА