| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/01248/И |
| Дугаар | 155/ШШ2016/00642 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00642
| 2016 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2016/00642 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 02-14 тоотод оршин суух Б овогт Жын Б /.......... /-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн ...... сумын ...... дугаар баг ...... дугаар байрны ........тоотод оршин суух Б овогт В-ийн Э /........................./,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...... сумын ....... дугаар багийн ..... тоотод оршин суух Э овогт В-ын Г /........................ /,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1754 дугаарын үнэмлэхтэй Б овогт Ц-ийн Б / /
Тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э , хариуцагч В.Г , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16-2-14 тоотод оршин суух Ж-ын Б миний бие нь Хово маркийн 33-39ХӨВ дугаартай нөгөөн өнгийн В.Г жолоочтой Цагаан-Үүр суманд 25 тонн цементийг 1 тонныг нь 50 мянган төгрөгөөр ачуулахаар тохиролцож урьдчилгаанд 1.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг В.Г ийн ХААН банкны 5890371075 тоот дансанд шилжүүлсэн гэтэл В.Г нь Цагаан-Үүр сум руу зам муу байна гээд цементээ надад хэлэлгүйгээр хашаандаа буулгаад явсан байсныг би эхнэрээс нь асууж сурж байж мэдсэн. В.Г нь хашаандаа буулгаад УБ хот руу өөр хүний ачааг ачаад явсан байсан. В.Г нь Цагаан-Үүр сум руу зам мэдээж цас хайлсан гол гэссэн өнгөн хөрсөн дээр өдрийн цагаар шавар гардагийг өөрөө хэнээр ч хэлүүлэлтгүй жолооч хүний хувьд мэдэх ёстой тийм ч учраас бид шөнө царцууд нь явдаг ер нь Цагаан-Үүр сум руу зам ямар байдгийг мэдсээр байж ачаа ачихаасаа өмнө хүнээс асууж сураглаж байж ачих ёстой. Бид Улаанбаатар хотоос 8020 км-ээс тонн ачааг 60.000 төгрөгөөр ачдаг. Цагаан-Үүр сум 180 км-т 50.000 төгрөгөөр ачсан. Энэ тээврийн хөлсний харьцаа зам харгуй ямар хүндийг харуулсан тоо жолооч хүн замын бэрхийг хараад ачаагаа дуртай газраа буулгаж хаяад байвал хэн, хаана, хэнтэй хариуцлага тооцох болж байна. Жолооч нь ачаа ачихаасаа очих газар тн/км-ийг нь тооцоод ашигтай гэж үзсэний үндсэн дээр ачаагаа ачдаг. В.Г нь ачаагаа хашаандаа буулгаад УБ хот явсан байсан. Энэ юу болов миний өгсөн тээврийн хөлсний мөнгөөр түлш хийгээд явсан байсан. Энэ ачааг хашаандаа буулгалаа гэдгийг мэдэгдэх хэрэгтэй биздээ. Энэ хүний буулгасан ачааг дахиад ачихад грушик жолооч хэрэг болно биздээ. Би дахин хөлс төлж 2 хоногийн дараа өөр машинд ачсан. Би В.Г т мөнгөө авъя гэхээр шүүхэд өгөөд ав гэдэг авах, өгөхдөө биш жолоочийн хариуцлага, жолооч хүний ухамсар сүүлийн үед муудаж жолооч олон болсон учир дураараа загнах асуудал гарч жолоочийн нэр хүнд байгаагийн нэг жишээ энэ жолооч нь ачсан бараандаа хэнээр ч хэлүүлэлтгүй хариуцаж цас бороо хагарч, гэмтэхээс болгоомжилж хамгаалах үүрэгтэй В.Г нь тоо ёсоор хүлээлгэж өгөх байтлаа хашаандаа буулгаад УБ хотруу зугатаад явсан байсан. Гүүрний ачаа нь улсын онц чухал обьектод ордог ачаа. В.Г оос Цагаан-Үүр суманд ачаа ачуулсны урьдчилгаанд өгсөн 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч Ж.Б 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч буюу В.Г т санал тавихад Г хүлээн зөвшөөрч 1 тн ачааг 50.000 төгрөгөөр ачихаар тохиролцож урьдчилгаанд 1 сая төгрөг шилжүүлсэн байдаг юм. Тээвэрлэгч нь Мөрөнгөөс 70-80 км яваад шаварт суусан байдаг ба буцаж ирээд ачаагаа Мөрөнд буулгасан талаар тээвэрлүүлэгчид мэдэгдээгүй, тээвэрлүүлэгч нь дахин уг ачааг хүнд хөлс өгч Цагаан-Үүр сум руу ачуулсан. Нэгэнт хариуцагч 500.000 төгрөгөн дээр эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 1 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч В.Г шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.Б-тай харилцан тохиролцож уг цементийг 1.250.000 төгрөгөөр 20 тонн цементийг Цагаан-Үүр суманд хүргүүлэхээр тохиролцсон. Цагаан-Үүр сум руу хүнд даацын машин явах боломжгүй болсон байсан. 23-ны өглөө Мөрөнгөөс гарахад Б надтай хамт явна гэж байсан тул залгахад утас нь холбогдохгүй байсан тул би хойноос ирэх байх гэж итгээд түрүүлээд гарсан. Чандмань-Өндөр сумын нутагт миний машин урд тэнхлэгэндээ тултал суусан. Машинаа трактороор чирүүлсэн боловч шавраас гаргаж дийлээгүй байж байтал Цагаан-Үүрээс хилийн цэргийн Камаз ирж татаж гаргаж өгсөн юм. Өөрөө миний хойноос ирнэ гэсэн боловч ирээгүй. Намайг хууран мэхэлж Цагаан-Үүр сум руу явуулсан. Би Түнэл сумын клонк дээрээс Б-тай утсаар яриад цаашаа явж болохгүй байна. Түнэл суман дээр буулгачихуу гэхэд намайг гэртээ ирээд буулгачих гэсэн тул би хашаандаа буулгасан. Тухайн үедээ Ж.Б нь надтай хамт явна гэсэн боловч хамт яваагүй миний бие гомдолтой байдаг. Тэгээд ч олон жилийн өмнөх асуудал учир одоо зарим зүйлээ сайн санахгүй байгаа ба тухайн үед надаас мөнгөө нэхэхгүй яасан юм бэ.
Иймд 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Бнэхэмжлэлтэй, хариуцагч В.Г т холбогдох тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч В.Г нар нь харилцан тохиролцож 1 тонн ачааг 50.000 төгрөгөөр ачихаар болж урьдчилгаанд 1.000.000 төгрөг нэхэмжлэгч нь шилжүүлсэн, хариуцагч нь дээрх мөнгийг хүлээн авсан тал дээр маргахгүй байх ба тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээг амаар хийж байгуулагдсан байна гэж үзлээ.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 2013 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргаж шүүх нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч нь 2 жил 7 сар гарны дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ....тэгээд ч олон жилийн өмнөх асуудал учир одоо зарим зүйлээ сайн санахгүй байгаа ба тухайн үед надаас мөнгөө нэхэхгүй яасан юм бэ.... гэж хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаж байх тул нэхэмжлэгч Ж.Б тээврийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь: Хуульд тээвэрлэлтийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 1 жил гэж тусгай хугацаа заасан байх ба нэхэмжлэгч нь шүүхэд 2 жил 7 сар гарны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчжээ.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг ямар шалтгаанаар хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Б тээврийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 395 дугаар зүйлийн 395.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б хариуцагч В.Г т холбогдох тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 02-14 тоотод оршин суух Барнууд овогт Жадамбын Баттулга /РЮ-66112476/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 32 дугаар байрны 03 тоотод оршин суух Бэсүд овогт Ванчигдоржийн Энхболд /РХ-70060914/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 02 дугаар багийн 30-07 тоотод оршин суух Эрчим овогт Ванчинбазарын Ганзориг /РИ-68112813/,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1754 дугаарын үнэмлэхтэй Барнууд овогт Цэвэгдоржийн Баасанбаяр /РЭ-6907111/
Тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд, хариуцагч В.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16-2-14 тоотод оршин суух Жадамбын Баттулга миний бие нь Хово маркийн 33-39ХӨВ дугаартай нөгөөн өнгийн В.Ганзориг жолоочтой Цагаан-Үүр суманд 25 тонн цементийг 1 тонныг нь 50 мянган төгрөгөөр ачуулахаар тохиролцож урьдчилгаанд 1.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг В.Ганзоригийн ХААН банкны 5890371075 тоот дансанд шилжүүлсэн гэтэл В.Ганзориг нь Цагаан-Үүр сум руу зам муу байна гээд цементээ надад хэлэлгүйгээр хашаандаа буулгаад явсан байсныг би эхнэрээс нь асууж сурж байж мэдсэн. В.Ганзориг нь хашаандаа буулгаад УБ хот руу өөр хүний ачааг ачаад явсан байсан. В.Ганзориг нь Цагаан-Үүр сум руу зам мэдээж цас хайлсан гол гэссэн өнгөн хөрсөн дээр өдрийн цагаар шавар гардагийг өөрөө хэнээр ч хэлүүлэлтгүй жолооч хүний хувьд мэдэх ёстой тийм ч учраас бид шөнө царцууд нь явдаг ер нь Цагаан-Үүр сум руу зам ямар байдгийг мэдсээр байж ачаа ачихаасаа өмнө хүнээс асууж сураглаж байж ачих ёстой. Бид Улаанбаатар хотоос 8020 км-ээс тонн ачааг 60.000 төгрөгөөр ачдаг. Цагаан-Үүр сум 180 км-т 50.000 төгрөгөөр ачсан. Энэ тээврийн хөлсний харьцаа зам харгуй ямар хүндийг харуулсан тоо жолооч хүн замын бэрхийг хараад ачаагаа дуртай газраа буулгаж хаяад байвал хэн, хаана, хэнтэй хариуцлага тооцох болж байна. Жолооч нь ачаа ачихаасаа очих газар тн/км-ийг нь тооцоод ашигтай гэж үзсэний үндсэн дээр ачаагаа ачдаг. В.Ганзориг нь ачаагаа хашаандаа буулгаад УБ хот явсан байсан. Энэ юу болов миний өгсөн тээврийн хөлсний мөнгөөр түлш хийгээд явсан байсан. Энэ ачааг хашаандаа буулгалаа гэдгийг мэдэгдэх хэрэгтэй биздээ. Энэ хүний буулгасан ачааг дахиад ачихад грушик жолооч хэрэг болно биздээ. Би дахин хөлс төлж 2 хоногийн дараа өөр машинд ачсан. Би В.Ганзоригт мөнгөө авъя гэхээр шүүхэд өгөөд ав гэдэг авах, өгөхдөө биш жолоочийн хариуцлага, жолооч хүний ухамсар сүүлийн үед муудаж жолооч олон болсон учир дураараа загнах асуудал гарч жолоочийн нэр хүнд байгаагийн нэг жишээ энэ жолооч нь ачсан бараандаа хэнээр ч хэлүүлэлтгүй хариуцаж цас бороо хагарч, гэмтэхээс болгоомжилж хамгаалах үүрэгтэй В.Ганзориг нь тоо ёсоор хүлээлгэж өгөх байтлаа хашаандаа буулгаад УБ хотруу зугатаад явсан байсан. Гүүрний ачаа нь улсын онц чухал обьектод ордог ачаа. В.Ганзоригоос Цагаан-Үүр суманд ачаа ачуулсны урьдчилгаанд өгсөн 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч Ж.Баттулга 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч буюу В.Ганзоригт санал тавихад Ганзориг хүлээн зөвшөөрч 1 тн ачааг 50.000 төгрөгөөр ачихаар тохиролцож урьдчилгаанд 1 сая төгрөг шилжүүлсэн байдаг юм. Тээвэрлэгч нь Мөрөнгөөс 70-80 км яваад шаварт суусан байдаг ба буцаж ирээд ачаагаа Мөрөнд буулгасан талаар тээвэрлүүлэгчид мэдэгдээгүй, тээвэрлүүлэгч нь дахин уг ачааг хүнд хөлс өгч Цагаан-Үүр сум руу ачуулсан. Нэгэнт хариуцагч 500.000 төгрөгөн дээр эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 1 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч В.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.Баттулгатай харилцан тохиролцож уг цементийг 1.250.000 төгрөгөөр 20 тонн цементийг Цагаан-Үүр суманд хүргүүлэхээр тохиролцсон. Цагаан-Үүр сум руу хүнд даацын машин явах боломжгүй болсон байсан. 23-ны өглөө Мөрөнгөөс гарахад Баттулга надтай хамт явна гэж байсан тул залгахад утас нь холбогдохгүй байсан тул би хойноос ирэх байх гэж итгээд түрүүлээд гарсан. Чандмань-Өндөр сумын нутагт миний машин урд тэнхлэгэндээ тултал суусан. Машинаа трактороор чирүүлсэн боловч шавраас гаргаж дийлээгүй байж байтал Цагаан-Үүрээс хилийн цэргийн Камаз ирж татаж гаргаж өгсөн юм. Өөрөө миний хойноос ирнэ гэсэн боловч ирээгүй. Намайг хууран мэхэлж Цагаан-Үүр сум руу явуулсан. Би Түнэл сумын клонк дээрээс Баттулгатай утсаар яриад цаашаа явж болохгүй байна. Түнэл суман дээр буулгачихуу гэхэд намайг гэртээ ирээд буулгачих гэсэн тул би хашаандаа буулгасан. Тухайн үедээ Ж.Баттулга нь надтай хамт явна гэсэн боловч хамт яваагүй миний бие гомдолтой байдаг. Тэгээд ч олон жилийн өмнөх асуудал учир одоо зарим зүйлээ сайн санахгүй байгаа ба тухайн үед надаас мөнгөө нэхэхгүй яасан юм бэ.
Иймд 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Баттулгын нэхэмжлэлтэй, хариуцагч В.Ганзоригт холбогдох тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Баттулга, хариуцагч В.Ганзориг нар нь харилцан тохиролцож 1 тонн ачааг 50.000 төгрөгөөр ачихаар болж урьдчилгаанд 1.000.000 төгрөг нэхэмжлэгч нь шилжүүлсэн, хариуцагч нь дээрх мөнгийг хүлээн авсан тал дээр маргахгүй байх ба тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээг амаар хийж байгуулагдсан байна гэж үзлээ.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 2013 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч Ж.Баттулга нь шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргаж шүүх нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч нь 2 жил 7 сар гарны дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ....тэгээд ч олон жилийн өмнөх асуудал учир одоо зарим зүйлээ сайн санахгүй байгаа ба тухайн үед надаас мөнгөө нэхэхгүй яасан юм бэ.... гэж хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаж байх тул нэхэмжлэгч Ж.Баттулгын тээврийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь: Хуульд тээвэрлэлтийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 1 жил гэж тусгай хугацаа заасан байх ба нэхэмжлэгч нь шүүхэд 2 жил 7 сар гарны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчжээ.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг ямар шалтгаанаар хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Баттулгын тээврийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 395 дугаар зүйлийн 395.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Баттулгын хариуцагч В.Ганзоригт холбогдох тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ