Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2016/00644

 

МОНГОЛ УЛСЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн .................................... компанид ......... ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багт оршин суух, ..........................дугаар регистртэй, О овогт Ч-ийн Ц

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/00457/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ч.Ц  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ц  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2 настай байхад ээж маань Ч  гэдэг хүнтэй гэр бүл болж түүнээс хойш хойд эцэг Ч гээр овоглох болсон. Анх надад Цо  гэсэн нэр өгсөн боловч Ц  гэсэн нэрээр албан ёсны бүх бичиг баримт олгогдсон бөгөөд уг нэрээр хүмүүс намайг дууддаг, энэ нэрээр таньж мэддэг. Миний төрсний гэрчилгээнд эх Дариар овоглож, Цо  гэсэн нэрээр бүртгэлтэй байгаа бөгөөд овог, нэрээ сүүлд нь Ч-ийн  Ц  болгон өөрчилсөн. Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд хонь, үхэр маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1981 оноос 1990 он хүртэл ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэрт Ч-ийн  Цо  гэсэн овог, нэрээр олгогдсон тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс 1981 оны 06 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч-ийн  Ц  мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ц  нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ч-ийн  Цо  гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ч-ийн  Ц  мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Монгол улсын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эхийн: эцэг эхийн нэр Б , нэр Д-ийн   гэр бүлд 1956/05/20-нд төрөхөд төрүүлсэн Д-ийн   Цо ыг 1956/06/15-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 44-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа... гэх бичилттэй 115/000863 дугаартай лавлагаа, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нөхрийн: эцэг /эх/-ийн нэр Ерөөлт, нэр Чэмээ, эхнэрийн: нэр Дариаа нарын 1958/04/02-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сумын 19-рт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа... гэх бичилттэй 115/001072 дугаартай лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ...1. Иргэний өргөдлийг үндэслэн 1-р багийн Д-ийн   Цо ыг Ч-ийн  Ц  болгож өөрчилсүгэй. 2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу материалын бүрдлийг хангуулж овог нэр, нэр өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэж гэрчилгээ олгохыг ЗДТГ-ын улсын бүртгэгч /Д.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай гэх бичилттэй А/52 дугаартай Овог нэр, нэр өөрчлөх тухай захирамж, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД:........................... , 1956 оны 5 сарын 15-нд төрсөн эцэг /эх/-ийн нэр Д , нэр Цо -ыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар захирамжаар овог О , эцэг /эх/-ийн нэр Ч , нэр Ц  гэж өөрчилснийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 1-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 0000271255 дугаартай овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Иргэн Ч  овогтой Ц  /........................... /-ийн архивын материалыг хянаж үзэхэд ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31, бүртгэлүүд нь Ч  овогтой Ц , Төмөрбулаг сумын 1956 оны төрөлтийн бүртгэлийн 56-рт Б  овогтой Д-ийн   Цо  /........................... / нэрээр бүртгэлтэй байна гэх бичилттэй 1/650 дугаартай тодорхойлолт, Ч  Ц : Хөвсгөл аймгийн АДХГ захиргааны цэргийн хэлтсээс олгов гэх бичилттэй 329981 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, гэрч Д.Ч-ны ...Ч-ийн  Ц  гэдэг юм. Аав нь Ч  гэдэг хүн байсан, ээж нь Д  гэдэг хүн байсан... Цо  гэхээр багадаа тийм нэртэй байсан байх. Бидний улсууд дандаа Ц  гэж ярьдаг. Нэгдэлд мал малладаг байсан юм. Төрөөд ээжээрээ овоглож Д-ийн   Цо  гэсэн байх, Ц г 2-3 настай байх үед нь Д  Ч  нар нийлсэн юм гэдэг... гэх мэдүүлэг, гэрч Н.ЛХ ийн ...намайг бага, манайх айл саахалт байхад Цо  ч гэнэ, Ц  ч гэдэг байсан. Сүүлдээ Ч-ийн  Ц  нэрээрээ бүртгүүлж явсан юм билээ. Уг нь бол Ч-ийн  Цо  л гэх учиртай... аав нь Ч  гэдэг хүн байсан, ээж нь Д  гэдэг хүн байсан. Ээж, ааваараа хольж овог нэрээ бичүүлсэн хүн юм байна. Сүүлдээ Ч-ийн  Ц  болсон байх. Нутгийн хүмүүс, хамт ажиллаж байсан хүмүүс бүгд Ц  гэж дууддаг юм. Цо  нэр нь ч буруу биш юм... айлын ганц хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Ч-ийн  Цо  гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч-ийн  Ц  мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ч-ийн  Цо  гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ..........................дугаар регистртэй, О овогт Ч-ийн  Ц  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА