Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00645

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00645

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дугаар багийн …… тоотод оршин суух Д  овогт Э-ийн Д /....................... /, Хөвсгөл аймгийн ……….... сумын …… дугаар багт оршин суух Т  овогт А-ийн Г /.......................... / нарт холбогдох

Зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.621.326 /есөн сая зургаан зуун хорин нэгэн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э-ийн Д нь Цагаан-Үүр сумын СӨБ-т багшаар ажиллаж байхдаа 2013 оны 01 дүгээр сарын 10-нд ХААН банкны Цагаан-Үүр тооцооны төвөөс 9.000.000 төгрөгний цалингийн зээлийг 36 сарын хуагцаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй авсан байсан. Улмаар 2013 оны 9 дүгээрг сарын 03-нд 7.363.215 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмэлтээр 2.600.000 төгрөгний зээл, 2013 оны 12 дугаар сарын 02-нд 9.326.582 төгрөгний үлдэгдэл дээр нэмж 1.600.000 төгрөгний зээл, 2014 оны 5 дугаар сарын 02-нд 9.753.022 төгрөгний үлдэгдэл дээр нэмэлтээр 2.500.000 төгрөгний зээл авсан юм. Зээлдэгч зээлийн үндсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэр хэсэгт, Нэмэлт зээл олгох гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.1 дэх үүргийн дагуу үндсэн зээлд 7.439.475 төгрөг, зээлийн хүүд 4.828.779 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19.758 төгрөг төлж барагдуулсан болно. 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг бүрэн хийлгүй хугацаа хэтрээд 235 хоног болж байна. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8.260.526 төгрөг, зээлийн хүү 1.307.379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53.421 төгрөг бүгд 9.621.326 төгрөгний өрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.Д  нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.2, 7.3.3-т заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гарагж байна. Үүнд: Э.Д тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-14/106, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Ц/З 13/242, тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Э.Д гийн цалингийн зээлийн төлбөрийг гаргуулах. Э.Д гийн цалингийн зээлийн төлбөр үндсэн зээлийн үлдэгдэл 8.260.525 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.307.379 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 53.421 төгрөг, нийт 9.621.326 төгрөг гэжээ.

Хариуцагч Э.Д  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Э-ийн Д миний бие Цагаан-Үүр сумын ХААН банкнаас 9.000.000 төгрөгний зээл авч байсан. Одоо ХААН банкнаас нэхэмжилсэн 9.621.326 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А.Г  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Энэ нэхэмжлэлд бичигдсэн зээлийг би ерөөсөө авсныг нь ч мэдэхгүй. Ингээд бид салж сарних болоод банкны өр зээлтэй бол өр зээлээ төлж дуусгаарай гэж хэлээд торх болон 5.000.000 төгрөгийг өгсөн нь үнэн. Иймд энэ нэхэмжлэлд байгаа банкны өр зээлийн төлбөр надад хамаагүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Э.Д , А.Г  нараас зээлийн төлбөр 9.621.326 /есөн сая зургаан зуун хорин нэгэн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Э.Д  нь ....9.621.326 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168.891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д гаас 84.445 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 84.445 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.621.326 /есөн сая зургаан зуун хорин нэгэн мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч Э.Д  төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168.891 /нэг зуун жаран найман мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д гаас 84.445 /наян дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 84.445 /наян дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ