Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 137/ШШ2024/00260

 

          

                                                                                        

Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч С л б з г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,190,319.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг ... хороо ... ... давхарт байрлах С л б з г ХХК /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой А нь "С л б з г" ХХК-тай 2022 оны 06-р сарын 23-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ байгуулж 1,349,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,178,246.57 төгрөг, үндсэн хүү 909,865.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,907.48 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 2,190,319.43 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч О овогтой А нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 680 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. О овогтой А-аас зээлийн гэрээний үүрэг болох 2,190,319.43 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сум ... баг ... гудамж ... тоотод оршин суух, Д овогт О-ийн А /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.А нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжлэлийн шаардлага болох 2,190,319.43 төгрөгийг нийт 4 сарын хугацаанд буюу 2024 оны 12 сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 547,580 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С /РД:..., утас:.../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай С Л б з г ХХК нь иргэн О.А-д холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай уншиж танилцахад хариуцагч О.А нь /2,190,319.43/ төгрөгийн 2024 оны 12 дугаар сарын 20-нд 547,580 төгрөг, 2025 оны 01 дугаар сарын 20-нд 547,580 төгрөг, 2025 оны 02 сарын 20-нд 547,580 төгрөг, 2025 оны 03 сарын 20-нд 547,580 төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулахаар, харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С л б з г ХХК нь О.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,190,319.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,190,319.43 төгрөгийг нийт 4 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 547,580 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С л б з г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,190,319.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,190,319.43 төгрөгийг нийт 4 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 547,580 төгрөг, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 547,580 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,995 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 24,997.5 төгрөгийг улсын орлогоос, 24,997.5 төгрөгийг  хариуцагч О.А-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б