| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00288/И |
| Дугаар | 137/ШШ2024/00261 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2024/00261
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М.Ө, Л.Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-д холбогдох эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нийт 12,921,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ө, Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ө миний бие нөхөр Л.Д-ийн хамт 2024 оны 08 сарын 07-ны өдөр өөрсдийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлтэй замд Эрдэнэ сумаас гараад Сайншанд сумруу замын 128 дахь климетрт 18-н худаг гэх газарт хөдөлгөөнд оролцон явж байхад гэнэт араас ... улсын дугаартай MAN маркийн ачааны том оврын тээврийн хэрэгсэл маш хүчтэй мөргөж зам тээврийн осол гаргасан. Бид тухайн ослоос азаар амьд үлдсэн ба ослын улмаас бидэнд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч, нөхөр Л.Д-ийн тархинд жижиг цус харвалт, тархи доргилт гэмтэл, миний биед тархи доргилт, бүтэн биеийн доргилт, өмнө нь нурууны суулттай байсан нь ослоос үүдэлтэй нурууны өвчин сэдэрч улам даамжран явж чадахгүй гар хөл бадаарч маш хүнд байсан. Бид 2024 оны 08 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. 2024 оны 08 сарын 30-ны өдрийн Эрх Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.С нь МУ-н ЗХД-н 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.1-т "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааран сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэн түүнд 2024 оны 08 сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 5.1-т заасан үндэслэлээр 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан. Дээрх осолын улмаас бидний эд хөрөнгө болон эрүүл мэнд болон бусад хохиролд дараах төлбөрүүд гарч бид хохирсоор байна.
1. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,935,000 төгрөгийн хохирол,
2. Ашид билгүүн ХХК-нд үнэлгээ хийхэд төлсөн төлбөр 490,000 төгрөг,
3. Эмчилгээ, шинжилгээнд 1,590,463 төгрөг,
4. Замын зардал болон шатахууны төлбөрт 377,243 төгрөг,
5. Цалин листний зөрүү төгрөг 1,913,075 төгрөг
6. Бид ... улсын дугаартай Тоёота Прис 30 маркийн тээврийн хэрэгслийг Инвескор ББСБ ХХК-тай гэрээ байгуулж авсан байсан ба ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж цалин орлогогүй болсон тул 2024 оны 08, 09 сарын төлбөрүүдийг хийж чадаагүй, тиймээс тухайн зээлийн 8, 9 сарын төлөлт болох нийт 1,615,534 төгрөг нийт 12,921,315 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Иргэний хуулийн 497, 499, 510-р зүйлүүдэд зааснаар гэм буруутай этгээдэд болох Ц.С-ээс эрүүл мэнд, эд хөрөнгө болон бусад хохиролд нийт 12,921,315 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сум ... баг ... байр ... тоотод оршин суух, Н ц овогт Ц-ын С /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.С миний бие нь М.Ө, Л.Д нарын нэхэмжлэл болох 12,921,315 төгрөгөөс 2024 оны 09 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 12-нд 1,000,000 төгрөг өгсөн болно. Үлдэгдэл 10,921,315 төгрөгөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр 3,000,000 бэлэн өгч үлдэгдэл болох 7,921,315 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 921,315 төгрөгөөр төлж дуусгах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум ... баг ... ... тоотод оршин суух, Ө овогт М-ын Ө /РД:..., утас:.../,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум ... баг ... ... тоотод оршин суух, Л.Д нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Д, М.Ө бидний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,921,315 төгрөгөөс хариуцагч Ц.С нь нийт 2,000,000 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 10,921,315 төгрөгийг доорх графикийн дагуу төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 11 сарын 30-ны өдөр 3,000,000 бэлэн өгч үлдэгдэл болох 7,921,315 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 921,315 төгрөг болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ө, Л.Д нь Ц.С-д холбогдуулан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нийт 12,921,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлага 12,921,315 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 10,921,315 төгрөгийг 2024 оны 11 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 921,315 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Ө, Л.Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-д холбогдох эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нийт 12,921,315 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлага 12,921,315 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр болох 10,921,315 төгрөгийг 2024 оны 11 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 921,315 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 221,691 төгрөгийн 50 хувь болох 110,845.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.С-ээс 50 хувь болох 110,845.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ө, Л.Д нарт олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б