Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2024/00262

 

                                                                                         

Зохигчдын эвлэрлийг баталж,

                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Е ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,442,786.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот ... дүүргийн ... хороо .. гудамж ... байр ... тоотод байрлах /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ж нь манай "Е ш" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалсан 15,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Ж нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Ж-аас:

1. Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 2,817,017.67 төгрөг төлж, үлдэгдэл 12,182,982.33 төгрөгийг,

2. 2022 оны 06 дугаар сарын 30-наас 2024 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл 841 хоногийн үндсэн хүү 9,600,586.21 төгрөгөөс 5,410,982.33 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,189,603.88 төгрөгийг,

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 16,372,586.21 төгрөг, харилцагчийг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг нийт 16,442,786.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сум ... баг ... хэсэг ... байрны ... тоотод оршин суух, И овогт Б-ын Ж /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б овогтой Ж миний бие Е ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,442,786.21 төгрөг болох зээлийн дүнг 2025 оны 12 сарын 28-наас эхлэн 2,740,464.5 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр

-2024 оны 12 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг

-2025 оны 01 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг

-2025 оны 02 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг,

-2025 оны 03 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг,

-2025 оны 04 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг,

-2025 оны 05 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д /РД: ..., утас:.../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Е ш ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ж-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 6 сарын хугацаанд төлж барагдуулах нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн 6 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е ш ХХК нь Б.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 16,442,786.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 16,442,786.21 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр буюу 2024 оны 12 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 01 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Е ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,442,786.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,442,786.21 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр буюу 2024 оны 12 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 01 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 03 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 04 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөг, 2025 оны 05 сарын 28-ны өдөр 2,740,464.5 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,164 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 120,082 төгрөгийг улсын орлогоос, 120,082 төгрөгийг  хариуцагч Б.Ж-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Ж нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б