Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 126/ШШ2015/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн ......... сумын .............. багт оршин суух иргэн Ч.Б*******-ны нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох "Их- Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:         Нэхэмжлэгч      Ч.Б ********* ,      нэхэмжлэгчийн      өмгөөлөгч

С.Оюунжаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адьяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ч.Б *********  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; “Миний бие Ч.Б *********  нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.

Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан хойгуур сумын ИТХ-ийн 11 төлөөлөгч 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, ИТХ-ын хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоол гаргаж, Ч.Б *********  намайг сумын ИТХ-ын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хууль зөрчиж, миний зөвшөөрөлгүйгээр сумын ИТХ-ЫН ээлжит бус 10 дугаар хуралдааны даргаар Д.О ********* сонгож, шинээр сумын ИТХ-ын даргаар Н.С ********* сонгосон нь хууль бус үйлдэл болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан хуралд энэ хугацаа хамаарахгүй.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хурлын анхдугаар хуралдаанаар хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Төлөөлөгчдийн 2/3-оос доошгүйн шаардсанаар, эсхүл хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Бусад хуралдааныг хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга гарын үсэг зурна.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д Хурлын даргын бүрэн эрхэд тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Тухайн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Сумын ИТХ-ын даргын бүрэн эрх зөрчигдсөнд гомдолтой байна. Иймд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгох зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Иймд хуулийн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай Их-Уул сумын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б *********  нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа:        01,   02, 03

дугаартай тогтоолууд нь холбогдох хуулийг болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардпагын хэмжээг багасгаж байна. Үүнд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 03 дугаартай тогтоол, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б *********  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ: “... 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 03 дугаартай тогтоол, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, миний бие Ч.Б ********* ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б *********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 11 төлөөлөгч хурал хийсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дах заалтыгзөрчсөн.... 2015 оны 3 сарын 30-ны өдөр гарсан намайг ажлаас чөлөөлсөн тогтоолд огцруул гэсэн байгаа ба хурлын даргыг огцруулах гэсэн зүйл хуульд байхгүй, өөрчлөх гэж байдаг.... 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн асуудал байсан. Хэлэлцэх асуудпын дараалалд ороогүй Хурлын дарга, Засаг даргыг огцруулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн нь хууль бус байна. ... Хурал хамтын шийдвэр гаргадаг байгууллага, Ч.Б *********  гэдэг хүний зангаар шийдвэр гаргадаг зүйл биш.

... Тухайн үед миний эрүүл мэндийн байдал хүнд байсан, мөн өөрөө хуралд оролцох сонирхолтой байсан учир хуралдаан даргалагчийг санал болгоогүй.... Энэ 10 дугаар хуралдааныг миний эрүүл мэндийн шалтгааныг үндэслээд болохгүй байх гэж бодсон.

... 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх байсан эхний 2 асуудлыг хойшлуулж дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.... Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудпаа хуульд нийцүүлж оруулж ирвэл би хүлээж авъя, Засаг даргын хувьд төлөөлөгчдийн 2/3 нь гарын үсэг зурж асуудпаа оруулж ир гэсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2015 оны 4 сарын 6-ны өдөр хийхээр 8 хүн дэмжсэн. Тэгээд 2015 оны 4 сарын 6-нд товлох гэтэл МАХН завсарлага авсан. Орж ирээд 2015 оны 3 сарын 30-ны өдөр ээлжит бус 10 дугаар хуралдааныг хийе гэсэн. Тэгээд бид хүлээж авсан. Хэлэлцэх асуудпыг тусгайлан оруулж ирээгүй байна шүү гэдгээ хэлж харин нөгөө 2 асуудлаа дараагийн хурлаар хэлэлцэх боллоо шүү гэхэд тэглээ тэглээ гэсэн. Өөр асуудал орж ирээгүй шүү дээ.

... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн ажлыг дүгнэсэн. Нийт оноогоор 90 оноо авах асуудлаар шалгахад манайх 65 оноо авч 72 хувьтай хангалттай гэж шалгагдсан. Энэ дүгнэлтийг Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Н ********* хүлээж авсан байгаа.

... Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30- ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 1,2,3-р тогтоолыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С ********* шүүхэд гаргасан тайлбартаа: "... Ч.Б *********  нь өөрийнхөө хариуцан хийж байсан ажил албандаа хайнга хандаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан үндэслэлээр 2012 онд сумын ИТХ-ын даргын үүрэгт ажилд томилогдсон боловч хурлын даргын үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэж чадаагүйгээр зогсохгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг ноцтой зөрчиж, нийт иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчин зарим хүмүүсийг хуулийн хариуцлагад татагдах хэмжээнд хүртэл ажлын хариуцлага алдаж байгаагаа хаацайлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг бид эсэргүүцэж байна.

Тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.1-д Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах гэсэн заалтыг нэхэмжлэлд авч хэрэглэсэн боловч уг заалтыг сум орон нутаг, иргэдийн дунд явуулж байгаа үйл ажиллагаа нь хангалтгүй, дээд шатны хурлын албанаас шалган туслах шалгалт ирэхэд ажлын байраа орхин ажлын цагаар шал согтуу айлд хэвтэж байсныг гэрчлэх олон хүн байгаан дээр шалгалтын комисс болох аймгийн хурлын шалгалтын хүмүүс гэрчилнэ. Ер нь ажлынхаа байранд байн байн архидаж шоуддаг байдпыг сумын төвийн иргэд бүгд дургүйцлийн нүдээр харж байгааг юу гэж үзэх вэ?

Мөн хуулийн 23.3-т Төлөөлөгчдийн 2/3-оос доошгүй нь шаардсанаар эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэсэн заалтыг нэхэмжлэлд авч хэрэглэсэн байна. Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалд хурлын даргыг чөлөөлөх, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна гэдэг хуулийн заалттай маргаан гарч уг асуудлыг хурал болохоос 3 хоногийн өмнө тэргүүлэгчдэд өгсөн байсныг тодруулахад 2015.03.16-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьсан байсан. 2 даргын чөлөөлөх, огцруулах асуудалд тогтоолын төсөл шаардсан боловч төлөөлөгчдийн олонхоор санал гаргасан болохоор тогтоолын төсөлгүй байсан. Ингээд 2015.03.20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ээлжит бус 10 дугаар хуралдаан товлон зарлах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, түүн дээр хурлын дарга тамгаа дарж гарын үсэг зурснаар хуулийн энэ заалт бүтнээрээ зөрчигдсөн болно. Хурлын даргын хууль зөрчсөн асуудлыг яах вэ?

Мөн хуулийн 23.4-т Бусад хуралдааныг хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалтыг нэхэмжлэлд авсан байгаа нь 9 дүгээр хуралдаанаас гаргасан Тэргүүлэпндийн тогтоолыг баримталж, ээлжит бус 10 дугаар хуралдаанд хуралдсан нь энэ зүйл ангид хамаарахгүй байна гэж үзэж байна.

Мөн хуулийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар ахмад нь, бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэсэн заалтыг нэхэмжлэлд дурдсан нь Хурлын дарга, Тэргүүлэгчид хурлынхаа товыг тогтоолоор баталгаажуулсан бөгөөд яг хурал болох болохоор эмнэлгийг бичиг тоот үйлдэж, тамгаа нууцлан өрөөгөө цоожлон хурлыг гацаах үйлдэл гаргаж байгааг юу гэж ойлгох вэ? Хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах болсонтой нь холбогдуулан хурлын нарийн бичгийн дарга нь маргааш хурал болох гэж байхад та хуулийн дагуу хуралдаан удирдах хүнийг томилоод явах ёстой гэхэд тоотыг танилцуул гээд үүрэг өгөөд явсан хуулиа илт зөрчсөн даргад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэсэн заалтыг нэхэмжлэлд дурдсан боловч энэ хуулийн үг үсгийг санаатайгаар дутуу орхиж хуулийн утга санааг өөртөө ашигтайгаар хэрэглэж байгаа нь уг хуулийг гуйвуулж хуулийн утга санааг зөрчсөн нь ноцтой байгаагийн дээр хууль хэрэгжүүлэгч хурлын дарга ямар хариуцлага хүлээх вэ?

Мөн хуулийн 22.1.1-д Тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэсэн заалтыг авч хэрэглэсэн байна. Энэ заалтын “тухайн” гэсэн үгийг орхисон байгаа болон “хурлын даргын бүрэн эрхэд” гэдэг үгнүүдийг нэмж оруулсан нь хурлын даргын бүрэн эрх гэж үзэх үндэслэл байгаа юу? Чухамхүү энэхүү заалтаа санаатайгаар зөрчсөн бус уу?

Ээлжит бус 10 дугаар хуралдааныг хуралдуулах өглөө хурлын ямар ч бэлтгэл хийгдээгүй байсан боловч бид өөрсдөө бэлтгэлийг хийж бэлтгэлийг хангаж ажилласан.

Би л хурлын дарга гэдэг нэр цолынхоо хүрээ хэмжээгээр улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг дур мэдэн өөрчилж болох уу? Хэрэв өөрчилж болдог бол ямар гавьяатай вэ?

Мөн хуулийн 22.1.2-ттухайн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн заалтыг нэхэмжлэлд тусгасан боловч бидний зүгээс энэхүү заалтыг огт зөрчсөн асуудал гаргаагүй болно. Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарласны дагуу тогтоосон хугацаандаа төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирсэн учир хуралдааныг хуралдуулж 100 хувийн саналаар хуралдаанаас гарсан шийдвэрийг баталгаажуулж, хуралдааны дарга баталгаажуулж ажилласан. Энэ үед хурлын тамгыг нуун дарагдуулсан, хурлын үйл ажиллагаанд хориг тавих санааг илт илэрхийлсэн Ч.Б *********  хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Хурлын дарга Ч.Б *********  нь энэ хуулийн 22.1.8-д заасан тухайн шатны Засаг даргыг томилуулах, нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээн авах эсэх саналыг хуралд оруулах гэсэн заалтыг биелүүлдэггүй. Мөн хуулийн 22.1.9, 22.1.11, 22.1.13, 24.3 дугаар заалтуудыг удаа дараа ноцтой зөрчиж тухайн сум, орон нутгийн иргэд хөдөлмөрчид, малчдынхаа дунд нэр хүндгүй болж удирдагчийнхаа үндсэн зарчмыг алдаж нутгийн өөрөө удирдах байгууллагын нэр хүндийг унагаж, ажлын байрандаа байн байн архи ууж, Засаг даргатайгаа үгсэн тохирч хуулийн ноцтой зөрчил гаргаж байгааг иргэд төлөөлөгчид бид шударга шүүхээс нуух аргагүй.

б

Монгол Улсын ЗЗНДНТУТХуулийн 18.1.1 хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаарх заалт тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох, 18.1.3-ын “к”-д заасан Орон нутгийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх журам, төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг тогтоох, 18.1.3-ын “м”-д заасан орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээр барахгүй урвуулан ашиглаж, ашиглахаар завдсан дарга, захирлыг хянаж чадахгүй байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийг удаа дараа зөрчиж тухайн хуулийн 33.1, 33.11, 29.1, 29.2, 29.3-т заасан ИТХ-ын үйл ажиллагааг зөрчсөн байгаа нь хариуцлага алдсан болохыг илэрхийлж байна.

Мөн хурлын даргын эрх үүргээ умартан ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааныг санаатайгаар хуралдуулахгүй болгох, хүчингүй болгох санааг давхар агуулан Захиргааны хэргийн 18 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Ч.Б ********* ы гаргасан нэхэмжлэлийг хуулийн хариуцлагын зүгээс хувь хүн төлөөлөгчийн хувиар ч гэсэн хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.С ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... 2013 онд хурлын даргыг ажлаа хийж чадахгүй байгаа талаар хэлж байсан. МҮАН, МАХН-ын шударга ёс эвслээс нийт 9 хүн байдаг тул энэ хүнтэй байсаар 2015 он болсон. Ч.Б ********* ыг чөлөөлөх гэдэг утгаар 2-3 удаа ярьж байсан. Хурлын төлөөлөгч дотроос 11 хүний бүлэг гарч ирж Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас энэ хүний гарын үсэг тамгатай тогтоол батлуулсан. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдах тогтоол гарсан боловч энэ өдөр Ч.Б *********  эмнэлгийн бичиг орхиод хуралд танилцуулаарай гээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад хэлээд явсан байсан. Хуулийн дотор байгаа гарч буй зөрчил, хуулинд захирагдах байдал, ард иргэдтэй холбогдох үйл ажиллагаандаа сул байсан учир Ч.Б *********  даргыг солих асуудлыг дэвшүүлж энэ хуралдааныг хийсэн.... Ээлжит бус 10 дугаар хуралдааныг хуулийн дагуу хийсэн. Энэ тогтоолыг буруу гэж үзэж байгаа бол өөрсдөө ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлаж орхисон энэ хүмүүс ч буруутай гэж үзэж байна. Тэргүүлэгчдийн аль нэг хуралдааныг нээж удирдана гэснийг удирлага болгож явуулсан. Харин энэ хүн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг гацааж, хуралдааныг хэн даргалах нээх талаар саналаа хэлэлгүй явж, өөрийн ажлаа хийгээгүй орхисон учраас буруутай юм.... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,1-д зааснаар тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг Хурлын дарга хэрэгжүүлдэг. Гэтэл Ардчилсан намын гишүүд хуралд ирсэн мөртлөө хурлын дарга байхгүй учир хуралдаандаа суухгүй гээд явсан. Ингээд 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч үлдэж хуралдааны заалаа бэлдэж хуралдаанаа явуулсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах, хурлыг даргалах, гарын үсэг зурах гэснийг зөрчсөн гэх боловч эд нарын явуулах хурлыг бид залгамжлан явуулсан, зөрчсөн зүйл байхгүй. Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 сарын 20-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хуралдаанд асуудал оруулсан боловч одоо авч хэлэлцэхгүй гэж гацаасан. Гэвч олонхийн шахалтаар 3 сарын 30-нд хэлэлцэхээр зарласан боловч өөрөө хаяад явчихсан. Хурлын төлөөлөгч, хурлын тэргүүлэгчид мэдэгдэхгүйгээр зөвхөн эмнэлэгийн бичиг орхиод явсан. Хууль зөрчсөн явдпаа өөрөө зөвөөр сэтгэж бодно биз дээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн заалтыг өөрөө олон дахин зөрчсөн хүн. Хурлын даргын ажлаа хийж чадахгүй, үүргээ биелүүлэхгүй байсан. Тогтоолд “огцруулах” гэж манай нөхдүүд зориуд бичүүлсэн гэдгийг хэлмээр байна. Энэ хүн бол Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг унагааж байгаа хүн. Манай сумын ажил аймагтаа эхний 2, 3 дугаар байранд ордог байсан. 2014 оноос манайх сүүлээсээ 1, 2-т орсон байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг 7 Тэргүүлэгч нийлээд хүчингүй болгодог зүйл Монгол Улсад байдаг юм уу? Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 9 сарын 9-ний өдрийн 40 дугаартай “20 ортой эмнэлгийн зориулалттай газар олгох” утгатай тогтоолоор Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтыг хүчингүй болгосон байгаа шүү дээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аливаа асуудпыг олонхоор шийддэг. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар намайг сонгосон. Энэ хүн өрөөгөө цоожлоод түлхүүрээ аваад явсан. Үүнийг гацаах гэж үзнэ. Үүнээс хойш би сар гудамжинд байсан. Одоо болтол өрөө, сейфний түлхүүрээ өгөөгүй. Эмч бол  эмчилгээ бичиж өгсөн гэдэг, гэтэл өөр хүнээс очиж заавал Улаанбаатар хот руу яв гэсэн бичиг хийлгэж авсан байгаа нь гацаасан асуудал мөн юм. Хурлын товыг олонхоор шийдсэн. Бид олонхоор л шийддэг. Энэ хүний ажлыг гацаахгүй, дутаахгүй хийж явна. Цаашдаа ч нэмж хийх болно.

Бид үйл ажиллагаагаа тасалдуулахгүй, цаашдаа ард түмний өмнө төрийн ажлыг явуулж байх утгаар ажиллаж байгаа. ... Ард түмний төлөө ажиллах байсан бол тэнд ажил дээрээ байж л байх байсан, тэгэхэд тийм сонирхол байхгүй байсан байж ямар учраас хурлын даргаар буцаж очно гээд байгаа юм бэ? Яахав очсон ч бидний 11 хүн нэг хурлаар огцрууллаа гэж байгаа бол нэг хурлаар чөлөөлөөд өгнө. Би 4 сарын цалингаа аваагүй, яасан гэхээр шүүхийн шийдвэр гараагүй байгаа гээд ардчилсан намынхан хамтарч ажиллахгүй гээд өгөхгүй байгаа ч өнөөг хүртэл би энэ хүний ажлыг хийгээд явж байна.

Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгч буюу МАН, АН, МҮАН, МАХН-ын шударга ёс эвслийн 11 төлөөлөгч Хурлын дарга, Засаг даргыг огцруулах шаардлага тавьсан. 2015 оны 3 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдаан бол хуралдаан болох үндэслэлгүй байсан буюу хуралдаан хүчингүй болох гээд байсан. Тийм учир энэ 2 асуудлыг дараагийн хурлаар оруулъя гэж өөрөө товлосон мөртлөө тайлангаа тавихгүй хаяад алга болсон.

Ээлжит бус 9 дүгээр хуралдаанд Хурлын дарга, Засаг даргыг өөрчилж, огцруулах үндэслэлээ бичгээр гаргасан. Бид тогтоолыг төслөөр оруулж өгөөгүй. Манайх 3 тэргүүлэгчтэйгээ ярьж байгаад бичгээр гаргажөгсөн. Бланк, хэвлэмэл хуудас байхгүй байсан учраас тогтоолын төслийг бэлдэжөгөх боломжгүй байсан.

Ээлжит бус 10 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцэж дүгнэсэн, мөн сумын ИТХ-ын даргын ажлын тайланг хэлэлцэж дүгнэсэн зүйл байхгүй, нарийн бичгийн дарга удаан хугацаагаар амралттай байж байгаад орж ирсэн байсан. Хурлын дарга бол хурлаа хаяад явсан, тайлангаа танилцуулаагүй. Засаг дарга ч мөн адил.

Өмнөх хурлын дарга надад “манай сумын ажил, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажил аймагт сүүлээсээ 2,3-т орж байна. Намайг байхад ийм байранд байдаг байсан, Ч.Б ********* аас хойш ийм байна” гэдгийг хэлсэн.

Ээлжит бус 10 дугаар хуралдаанаас Ардчилсан намынхан гараад явсан. Бид 11 төлөөлөгч үлдсэн. Үлдсэн хүмүүсээс хамгийн ахмад настай Дагва-Очироос санал гаргаж, бид 11 төлөөлөгч байгаа учир хурлыг явуулах боломжтой гээд Хурлын тэргүүлэгч Д.О ********* ээлжит бус 10 дугаар хуралдааны даргалагчаар санал болгож хуралдаанд оролцсон хүмүүсийн 100%-ийн саналаар дэмжсэн.

Ээлжит бус 10 дугаар хуралдаанаар 1 дүгээрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын тайланг хэлэлцэх, 2 дугаарт Засаг даргыг огцруулах, Хурлын даргыг чөлөөлөх гэсэн асуудлыг авч хэлэлцсэн.

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаас 01, 02, 03, 04 гэсэн тогтоолуудаас өөр асуудал хэлэлцэж тогтоол гаргасан зүйл байхгүй. Дээрх 4 асуудлаар тухайн өдрийн хурал болсон гэж ойлгож байгаа ...” гэв.

Гэрч Н.О ********* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаас 2015 оны 3 сарын 30-ны өдрийн 10 цагт дараагийн хурал болохоор товлогдсон. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт хуралдаа очиход 17-18 төлөөлөгч ирсэн байсан. Хурал эхлэхэд нарийн бичгийн даргаас Хурлын дарга байхгүй гэдгийг хэлэхэд хурлаас зарим хүмүүс гарч яваад 11 хүн үлдсэн. Дагва-Очир дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас энэ өдрийн хуралдааныг даргалах өөр хүнийг санал болгоогүй учир намайг санал болгож батлагдсан. ... 2015 оны 3 сарын 20-ны өдрийн хурлаар Их-Уул сумын Засаг даргыг огцруулах, мөн Хурлын даргыг огцруулах асуудал орсон байсан. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас Засаг дарга, Хурлын даргыг огцруулах үндэслэлээ бүрэн гүйцээж ирэхийг даалгаж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны тайлан, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаарх тайланг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан ба 2015 оны 3 дугаар сарын 30-ны хурлаар оруулж ирэхээр хойшлогдсон. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Их-Уул сумын ИТХ-ын тайлан, үүнтэй холбоотой хурлын даргыг огцруулах, шинээр томилох, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үйл ажиллагааны тайлан, түүнийг огцруулах талаар асуудал хэлэлцэх байсан.

... 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудпын дэг журам, төсөл зэрэг хэдэн зүйл ширээн дээр суусны дараа надад өгч байсан санагдаж байна. Хэдэн тогтоолын төсөл байсныг мэдэхгүй, санахгүй байна.

Хуульд зааснаар хуралдаан болохоос 1 хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх, Засаг даргыг огцруулах талаар тогтоолын төсөл, холбогдох тооцоо, судалгааг тухайн хурлын төлөөлөгчийн хувьд надад тарааж өгсөн, танилцуулсан зүйл байхгүй. Их-Уул сумын ИТХ-ын болон Хурлын Тэргүүлэгчдийн 2014

 

оны ажил, үйл ажиллагааг үнэлж дүгнэсэн зүйл байхгүй, 10 дугаар хуралдаан дээр энэ талаар яригдсан. Нарийн бичгийн дарга Г.Н********cЧ.Б *********  дарга цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байгаа гэж танилцуулсан. Хэн нэг төлөөлөгч энэ талаар асууж байж танилцуулагдсан. Хурлын товыг 15 хоногоос доошгүй хугацааны өмнө зарлана гэсэн байдгийг сүүлд уншиж байсан. Хурлаа яаж зарладаг юм мэдэхгүй, Ч.Б *********  дарга хугацаагаа тоолдог байх. ЛХА телевизийн санал асуулгаар шилдэг сумаар шалгарч байсан. Тамгын газраас биш ямар нэг телевизийн шалгуурт шалгарсан гэж ойлгож байгаа. Аймгийн багцаар сум байр эзлээгүй гэж Эрдэнэбилэг даргаас сонсож байсан. 11 төлөөлөгчийн зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд Засаг дарга, Хурлын даргыг огцруулах асуудлыг 2015 оны 3 сарын 19-нд оруулсан. 2015 оны 3 дугаар сарын 20-нд хэлэлцэх асуудпын дараалалд Засаг дарга, Хурлын даргыг огцруулах асуудлыг оруулаагүй байна гэж маргасан. Тэгээд дараагийн хурлаар тайлантай хамт хэлэлцье гэж тайлангийн асуудлыг үлдээж бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн” гэв.

Гэрч Г.Н ********* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2014 оны 9-10 сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас шалган туслах баг манай             суманд очиж ажилласан. Тэр үед Хурлын үйл ажиллагааг хэвийн хангалттай сайнажиллаж байна гэж дүгнэсэн. Тухайн үед оноог өгч дүнгийн хурал хийгээд явсан. Үйл ажиллагааны талаар ингэж дүгнэсэн гэж хурлын төлөөлөгч нарт мэдэгдэх боломжтой хүмүүст мэдэгдэж нилээд хэдэн төлөөлөгч дүнгийн хуралд суусан. Яг тэдээс тэдэн он гэж шалгаагүй, ерөнхийдөө хурлын бүх ажил, гарч байгаа эрх зүйн актуудын хууль зүйн үндэслэл зэргийг шалгасан юм. Мөн иргэдээс санал хүсэлт авч дүгнэх үзүүлэлт болгосон. 2014 оны ажил дүгнэх жилийн эцсийн тайлан гардаг. Тэр үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хурлын дарга Ч.Б ********* д сахилгын шийтгэл ногдуулсан асуудал гарсан. Үндэслэлийг сайн мэдэхгүй байна. Хуралдааныг 15 хоногоос доошгүй хоногийн өмнө зарладаг. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Их- ф    Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан болсон. Энэ үеэр

Хурлын дарга, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар яригдаж, тайланг хэлэлцээд үнэлэлт дүгнэлт өгч огцруулах талаар авч хэлэлцэнэ гээд 3 сарын 30-ны өдрийн хуралдааныг хийхээр товлосон. Ямар ч байсан Хурлын дарга, Засаг даргын тайланг хэлэлцье, үнэлгээ сайн гарвал энэ талаар ярихгүй, муу гарвал огцруулах талаар ярья гээд тайланд үнэлэлт дүгнэлт өгөх гэдэг дээрээс улбаалж дараагийн асуудал гарна гэсэн шийдвэр гарсан. Тайланг хэлэлцээгүй учир дараагийн

 

асуудалд орсон. 2015 оны 3 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдаанд сумын Засаг дарга болон Хурлын даргыг огцруулах талаар асуудлыг оруулж ирсэн. Тэр үед Хурлын дарга, Засаг даргыг огцруулах үндэслэл тодорхой биш, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, тогтоолын төсөл хангалтгүй гэж үзээд хэлэлцээгүй. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар энэ асуудлын шийдвэрийг авъя гэж Ардчилсан намын бүлгээс тайлбар ирсэн. Үүний хариуд 2015 оны 3 дугаар сарын 30- ны өдөр тайланг хэлэлцье гэсэн юм. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаан болохоос өмнө дээрх Хурлын дарга, Засаг даргыг огцруулах саналын үндэслэл, тогтоолын төсөл, хэлэлцэх асуудпын төлөвлөгөөг төлөөлөгч нарт хувилж өгөөгүй. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30- ны хооронд Хурлын дарга, Засаг даргыг огцруулан үндэслэлийн талаар холбогдох судалгаа, нотлох баримтыг цуглуулж нэмж надад өгсөн зүйл байхгүй. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгсөн баримт бол үндэслэл нь дутуу байсан учраас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээгүй” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн ........ сумын ............багийн иргэн Ч.Б *********  нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30- ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаартай “Хуралдааны даргыг сонгох тухай”, 02 дугаартай “Үүрэгт ажлаас огцруулах тухай”, 03 дугаартай “ИТХ-ын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” шаардпага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардпагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаан нийт 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч буюу 85,7 хувийн ирцтэйгээр эхэлсэн ба Монгол Улсын Засаг захиргаа,

 

нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д"... сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж зааснаар хуралдаан хүчинтэй болжээ.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаараа тус ээлжит бус 10 дугаар хуралдааны даргаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.О ********* сонгожээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “... өөрөө хуралд оролцох ♦                 сонирхолтой байсан учир  хуралдаан даргалагчийг санал болгоогүй  ...” гэх тайлбараас

үзэхэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б *********  нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон ээлжит бус 10 дугаар хуралдааны даргалагчийг санал болголгүйгээр хуралдааныг орхин явсан байна.

Улмаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан эхлэхэд Хурлын дарга Ч.Б *********  эзгүй, хуралдаан даргалагчийг санал болгоогүй байсан тул Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгч Д.О ********* тус хуралдааны даргалагчаар томилсон байна.

Хурлын дарга Ч.Б *********  нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “тухайн Хурлын хуралдааныг даргалах ...” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “... хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасныг хангаж ажиллаагүй тул захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмын дагуу Хурал өөрийн үйл ажиллагаагаа явуулахын тулд тухайн 10 дугаар хуралдааны даргалагчаар Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгч Д.О ********* сонгож хуралдааныг даргалуулсаныг буруутгах боломжгүй юм.

Ийнхүү Хурлын дарга хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй учраас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30- ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны даргалагчаар Д.О ********* сонгож 01 дугаартай тогтоол баталсан нь Хурлын дарга Ч.Б ********* ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар

 

хуралдааны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. Нэхэмжлэгчээс “Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй Хурлын даргыг огцруулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 сарын 20-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хуралдаанд Хурлын даргыг огцруулах асуудал оруулсан боловч одоо авч хэлэлцэхгүй гэж гацаасан. Гэвч олонхийн шахалтаар 3 сарын 30-нд хэлэлцэхээр зарласан боловч өөрөө хаяад явчихсан” гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... дараахь асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1-ийн б/-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх” гэж заасан байх тул Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх юм.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгч Хурлын дарга Ч.Б ********* д итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /ХХ-ийн 110 дугаар хуудас/

Харин хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэнгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх ИТХ-ын дарга Ч.Б ********* ыг ажлаас чөлөөлөх, Засаг дарга Б.Мянганбаярыг огцруулах асуудпыг дэмжиж гарын үсэг зурсан төлөөлөгчид" гэх баримт нь нотариатаар гэрчлүүлээгүй, хуулбар үнэн дардас дараагүй байх тул хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна гэж үзэн үнэлэх боломжгүй юм.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 Төлөөлөгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанд Хурлын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулсан бөгөөд уг санал нь үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төсөл дутуу гэсэн үндэслэлээр ээлжит 9 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар

 

тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдааны 9 дугаартай тэмдэглэл, гэрч Г.Нансалмаа, Н.О ********* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Нансалмаагийн шүүх хуралдаанд өгсөн "... Хурлын даргын ... тайланг хэлэлцье, үнэлгээ сайн гарвал энэ Ф     талаар ярихгүй, муу гарвал огцруулах талаар ярья ... гэсэн шийдвэр гарсан. 2015 оны

3 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдаанд сумын ... Хурлын даргыг огцруулах талаар асуудлыг оруулж ирсэн ... үндэслэл тодорхой биш, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, тогтоолын төсөл хангалтгүй гэж үзээд хэлэлцээгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн “2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас... Хурлын даргыг огцруулах үндэслэлээ бүрэн гүйцээж ирэхийг даалгаж, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ... тайланг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын                          төлөвлөгөөнд Хурлындаргыг сонгох, өөрчлөх асуудал байгаагүй,                                     харин Хөвсгөл                  аймгийн Их-Уул сумын       иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгдсөн байжээ.

Харин Хурлын даргыг өөрчлөх /огцруулах/ асуудлын хувьд Хурлын даргыг өөрчлөх үндэслэлээ тодруулж, холбогдох тооцоо судалгаа, гарах шийдвэрийн төслийн хамт ирүүлэхийг санал оруулсан төлөөлөгчдөд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас мэдэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тэмдэглэл, гэрч Г.Нансалмаа, Н.О ********* нарын дээрх мэдүүлгээр      тогтоогдож байна.

Гэвч Хурлын даргыг өөрчлөх     /огцруулах/ үндэслэлээ тодруулаагүй, холбогдох

тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслөө 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаас хойш ээлжит бус 10 дугаар хуралдаан хуралдах хүртэл нэмж өгөөгүй болох нь гэрч Г.Нансалмаагийн “2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30-ны хооронд Хурлын дарга, Засаг даргыг огцруулан үндэслэлийн талаар холбогдох судалгаа, нотлох баримтыг цуглуулж нэмж надад өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 болон Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд зааснаар “Хурлын дарга Ч.Б ********* ыг огцруулах” үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын дарга, төлөөлөгч нарт өгөөгүй болох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан

“Бид тогтоолыг төслөөр оруулж өгөөгүй. ... Бланк, хэвлэмэл хуудас байхгүй байсан

учраас тогтоолын төслийг бэлдэж өгөх боломжгүй байсан” гэх тайлбар, гэрч Г.Нансалмаагийн “2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаан болохоос өмнө дээрх Хурлын даргыг огцруулах саналын үндэслэл, тогтоолын төсөл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгч нарт хувилж өгөөгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунцэцэгийн “Хуульд зааснаар хуралдаан болохоос 1 хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх ... талаар тогтоолын төсөл, холбогдох тооцоо, судалгааг тухайн хурлын төлөөлөгчийн хувьд надад тарааж өгсөн, танилцуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Монгол          Улсын            Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, ... төлөөлөгч ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1 ...-т заасан заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийгхавсаргажхуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудпыг хэлэлцэхгүй” гэж заасан ба хуулийн энэхүү заалтыг хангаагүй “Ч.Б ********* ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах” асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

  • хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг нэг хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” байх хуулийн шаардпагын зорилго нь Иргэдийн Төлөөлөгч нарт хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, тэдэнд судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгох агуулгатай юм. Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Нэгдүгээр зүйлийн 1.7-д “Хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулах төлөөлөгч нь төслөө хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ИТХ- ын даргад өгсөн байна” гэж заасныг зөрчсөн байна.

Захиргааны байгууллагын аливаа шийдвэр үндэслэл, тооцоо, судалгаатай байх ёстой бөгөөд асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан заавал мэдэгдэж байх зарчимтай.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан Хурлын даргыг өөрчлөх эсэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу юм.

Дээрх үндэслэлүүдээр Ч.Б ********* ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоол нь хууль бус байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд Хөвсгөл аймгийн Их- Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Б ********* ы оронд

Н.С ********* сонгосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 03 дугаартай тогтоол нь мөн хууль бус болох тул уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Б ********* ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаар тогтоол болон Н.С ********* Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Ч.Б ********* ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний олговрыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулийн зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн

  1. д "... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговрыг... олгоно”,

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5 дугаар заалтад “Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнгтухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг сарын дундаж цалин хөлсийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөгдөж буй сарын ажлын цагийн дундаж тоонд хувааж нэг цагийн дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлно”,

Мөн журмын 7 дугаар заалтын 7-ний а-д “... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү олговор олгох, ... ажилтанд ажлаас халагдсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж тус тус заажээ.

Иймд хэрэгт авагдсан Ч.Б ********* ы нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Нансалмаагийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар албан бичиг, түүний хавсралт зэргээс үзэхэд Ч.Б ********* ы сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 1085859 төгрөг, сүүлийн 3 сард ажилласан дундаж хоног 20,3 хоног, нэг өдрийн дундаж 53490,5 төгрөг болох ба ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 74 ажлын хоног байгаа тул нийт 3958297 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж Ч.Б ********* д олгох нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй “Хурлын дарга Ч.Б ********* ыг огцруулах” асуудлыг шийдвэрлэж, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаартай тогтоолоор “... албан үүргээ хангалтгүй биелүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн

  1. 22.1.2, 22.1.5,22.1.9, 22.1.10, 22.1.13 дахь заалтуудыг зөрчсөн” гэх үндэслэлээр Ч.Б ********* ыг Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас нь огцруулсан ба эдгээр үндэслэлүүдийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаж байгаа боловч нэгэнт Хурлын дарга Ч.Б ********* ыг огцруулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдож байх тул эдгээр үндэслэлүүд болон “Н.Сэндэнсүрэн

 

цалингүй ажиллаж байгаа, Ч.Б *********  түлхүүр өгөхгүй байгаа, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хууль бусаар өөрчлөлт оруулсан, ажил дээрээ архидан согтуурдаг, ард иргэдтэй харилцаа сул байгаа, хууль тогтоомж зөрчдөг” гэх зэрэг маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б *********  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 04 дугаартай Засаг дарга Б.Мянганбаярыг үүрэгт ажлаас нь огцруулах саналын уламжилах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардпагаа хасч, нэхэмжлэлийн шаардпагаа багасгажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Нэхэмжлэгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

  1. нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардпагын хэмжээг ихэсгэх буюу багасгах ...” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага багасгаж, ихэсгэсэн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б ********* д олгох үндэслэлтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн

  1. 70.2.1, 70.2.6, 70.2.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

  1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б/, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Ч.Б ********* ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б ********* ы ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 3958297 /гурван сая есөн зуун тавин найман мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэп зэрэг зохих суутгалуудыг тооцож хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Б ********* д олгосугай.
  3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б ********* д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ГАНЧИМЭГ