Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

Н.*******, С.******* нарт

холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор /******* сумаас ZOOM/-р  Б.*******

Шүүгдэгч/******* сумаас ZOOM/-р С.*******

Шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч/******* сумаас ZOOM/-р С.*******

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч /******* сумаас ZOOM/-р М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.*******, Н.******* нарт холбогдох 222400010047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-нд Завхан аймгийн ******* сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын Хайрхан багийн тоотод оршин суух, Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй овогт ийн *******,

Монгол улсын иргэн, -ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх,  дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын  багт оршин суух, Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2  жилийн хугацаагаар  хорих ялаар,  мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  26 дугаартай шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг  хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар дугаар бүхий иргэний үнэмлэхтэй   овогт ийн *******.

Шүүгдэгч С.*******, Н.******* нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр тоот эзэнгүй хашаанаас С., Д. нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн тоотод байрлах “” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 1 литрийн “Jack daniels” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Vallantines” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Velvet” архи 2 ширхэг, 0.75 литрийн шар “Чингэс” нэртэй архи 3 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 6 ширхэг, 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss” нэртэй тамхи 1 блок, нарийн ягаан “LD” нэртэй тамхи 1 блок, дундын “Maild” нэртэй тамхи 1 блок, “Club LD” нэртэй тамхи 2 блок, цэцэгтэй ягаан алаг хэтэвч 1 ширхэг, “Rendi” гэсэн бичигтэй улаан өнгийн цаастай чихэр 500 грамм, “Трюфель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, дарсан огурцы 500 грамм, шилтэй алаг салат 500 грамм, 90000 төгрөгийн “Мобиком”-ын нэгж, 100,000 төгрөгийн “Жи мобайл”-ын нэгж, 25000 төгрөгийн “Скайтел”-ын нэгж зэрэг 953,800 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө 100,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.ид 1,053,800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Хайрхан багийн тоотод байрлах Н.ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж жижиг хивс 2 ширхэг, 3 ширхэг том жижиг нийлсэн хуучин хивс, 50 кг ууттай Улаанбаатар гурил 1 ширхэг, хурганы элдээгүй арьснууд, хурганы арьсан дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эмэгтэй хүүхдийн дээл 1 ширхэг, 25 литрийн усны бетон 1 ширхэг, бугуйл хийхээр зүссэн сур 8 метр, өөхөн тос 30 кг, идээний цар 2 ширхэг, дээлийн торго 4 метр, дээлийн даавуу 3 метр, эрэгтэй куртка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.т 2,861,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.*******, Н.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч овогт ийн *******, овогт ийн  ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт ийн *******ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ийн *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 551 /таван зуун тавин нэг/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 517 /таван зуун арван долоо/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 5 /тав/ сар, 2 /хоёр/ хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 5 жил, 5 сар, 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

8. Шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч С.*******оос хохиролд 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.т, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжилсэн 34 ширхэг модыг С.д, 76 ширхэг модыг Д.д хохиролд тооцон олгож, шүүгдэгч Н.******* нь энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.*******ийн урд хэсэгтээ үдээстэй, хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутал, 82 см урттай 4,5 см өргөнтэй, 1 см зузаан улбар шар өнгийн мод 1 ширхэг, 24 см урттай, 3 см зузаантай, 5 см өргөнтэй 1 ширхэг мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “шинэс төрлийн 110 ширхэг модыг” битүүмжилсэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоол, иргэний нэхэмжлэгч З.ын эзэмшлийн “Bongo” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24, иргэний нэхэмжлэгч Т.ын эзэмшлийн “Mighty” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 25, шүүгдэгчийн Н.*******ын 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, улсын дугаартай автомашин, дугаартай автомашиныг Т., З. нарт буцаан олгосугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.******* эсэргүүцэлдээ:

Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.******* би, эрүүгийн 2224000210047 дугаартай Н.*******, С.******* нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шхэд шилжүүлсэн.

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.*******, Н.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зевшеерч байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссений дараа буюу хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулахаар Д.тэй тохиролцож түүнийг зееверлох зорилгоор машин механизм хайж, Н.. 3. нарт тээврийн хелс телж, тэдний машиныг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлж, тухайн эд хөрөнгөө өөрийн эд хөрөнгә мэтээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр тегсдег гэмт хэрэг юм.

Гэтэл шүүгдэгч Н.*******, С.******* нар нь өөрсдийн эзэмшилдээ аваагүй буюу эзэнгүй айлын хашаанд байгаа модыг хулгайлж, худалдах талаар бусадтай харилцан тохиролцсон үйлдлийг өөрийн эд зүйлийн адил захиран зарцуулах бодит боломж нехцел бүрдсэн буюу хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч П.ийн: "...Тэгсэн тухайн өдөр дугаараас миний утас руу залгаад та очиж модоо үзээ би танд хэдэн мод худалдъя танд машин байна уу гэхээр нь би тэр залууд надад машин байхгүй чи мод өгөх гэж байгаа бол өөрөө аваад ирвэл би авъя гэж хэлсэн юм. Тэгсэн 2022 оны 02 сарын 26-ны өдөр 19 цагийн үед надтай дугаараас утсаар ярьсан нөгөө залуу над руу утсаар яриад мод егье гээд манай гэрийг надаар заалгасан юм. Тэгээд удалгүй Цэнхэр өнгийн Бонго маркийн автомашинаар 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг ачиж ирээд надад худалдсан юм... Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тэр Н.*******, С.******* гэх хоёр хүнээс 25 ширхэг мод худалдаж аваад бэлнээр 500.000 төгрөгийг өгсөн юм... Н.*******, С.******* нар 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад 25 ширхэг мод зарчхаад маргааш дахиад мод зарна гээд явсан юм. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр миний дугаар pyy нөгөө дугаараас залгаад бид хоёрт мод ачих гэсэн унаа олддоггүй та унаа сураад өгөөч гэхээр нь би хамар хашааныхаа Т. гэдэг залуугийн гар утас руу залгаад машин чинь асаж байгаа юу асаасан бол надад 2 метрийн хэдэн мод ачаад өгөөч би хүнээс 2 метрийн мод худалдаж авах гэсэн юм хөлсийг чинь өгье гэж хэлсэн чинь надад машинаараа мод ачиж өгөхөөр болсон юм.... гэх,

Иргэний нэхэмжлэгч 3.ын: "...2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед манай манай хашааны гадаа С.******* гэдэг залуу ганцаараа надтай уулзаад айлын хашаанаас 2 метрийн мод ачих гэсэн юм чи машинаараа ачаад өгөөч хөлсөнд нь 20.000 төгрөг өгье гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм... Сумын төвд нд мужаан хийдэг гэдэг айлын хашаанд ирээд С.*******, Н.******* нар миний автомашин дээр ачсан нөгөө 25 ширхэг модыг тэр гэдэг хүнд худалдаад надад ажлын хөлс гээд С.******* 20.000 төгрөгийг өгч байсан юм..." гэх,

Иргэний нэхэмжлэгч Т.ын: "... 2022 оны 02 дугаар сарын 27-ны едер 13 цаг өнгөрч байхад өөрийнхөө дугаарын утаснаас над руу залгаад машин чинь асаж байгаа юу хэрвээ асаж байгаа бол надад мод ачаад өгөөч би хунээс мод худалдан авсан юм би хөлсийг нь өгье гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн эзэмшлийн улсын дугаартай автомашинаа жолоодоод нөгөө манай хашаанд орж ирсэн танихгүй хоёр залууг машиндаа суулгаад гэрийнхээ гаднаас хөдөлж яваад харин тэр хоёр залуу надад зам заагаад дэнж дээр байдаг гэх хүний гуанзны яг харалдаа хойд талын ертөнцийн зүгээс зүүн зүг рүү харсан дааман хаалгатай эзэнгүй хашааны гадаа очсон юм..." гэх,

Гэрч Ө.ийн “...Манай нөхөр Л. 2022 оны 02 дугаар сарын 26-ны орой гадаа харанхуй болж байхад танихгүй 2 залуугаас 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг худалдаж авсан. Харин би тэр орой дээрх хоёр танихгуй залууд сумын Хаан банкны АТМ-ээс бэлнээр 500.000 төгрөгийг аваад өгч байсан юм. Тэр танихгүй хоёр залуу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бас дахиад манай нөхөрт 2 метрийн 85 ширхэг модыг худалдаад манай нөхрөөс бэлэн мөнгө авч байсан юм. Дээрх хоёр танихгүй залуу манай нөхөрт 2022 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийтдээ 110 ширхэг шинэс төрлийн модыг худалдсан. Тэр хоёр залуу манай нөхөрт 110 ширхэг модыг нийт 1.540.000 төгрөгөнд худалдан борлуулсан юм. Тэр танихгүй хоёр залуу хамгийн эхлээд 25 ширхэг модыг манай хашаанд буулгахдаа Хөх өнгийн Бонго маркийн автомашинаар харин дараа нь 85 ширхэг модыг буулгахдаа манай хамар, хашааны гэх хүний Маяти маркийн автомашинд ачиж ирээд буулгаж байсан юм..." гэх мэдүүлгүүд шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь анхнаасаа биеэр авч явах боломжгүй хэрэглээний модыг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор машин механизм ашиглах санаа зорилготой байсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч 3.ын эзэмшлийн Bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр прокуророос тогтоол гаргасан боловч уг тээврийн хэрэгсэл үрэгдсэн гэх шалтгаанаар битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх тээврийн хэрэгслийг 3.ад буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Прокуророос Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлтэд дурдсан боловч шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудсанд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж ирүүлсэн гэж, шийтгэх тогтоолын 13, 14 дүгээр хуудсанд шүүгдэгч С.*******, Н.******* нар нь хэрэглээний модыг гэх хүнд зарсан / Гэтэл С.*******, Н.******* нар нь уг модыг Л. гэх хүнд зарсан/ гэх мэдүүлгийг өгсөн мэтээр шийтгэх тогтоолд үг, үсэгийн алдаа гаргасан байна.

Иймд Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч М.******* эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

******* сум дахь сум дундын Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.*******ын Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.

Шүүх шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар хянан хэлэлцэж дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгө болох 110 ширхэг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байгаа прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа болно.

Шүүгдэгч нар нь тухайн хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машиныг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хулгайлсан модоо зарж борлуулахаар Л.тэй тохиролцож түүнийг зөөвөрлөх зорилгоор Н., З. нарыг хөлсөлж тэдгээрийн машиныг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх С.*******, Н.******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүйгээс үйл баримтад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч С.*******, Н.******* нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн ******* сумын Хайрхан багийн эзэнгүй хашаанаас С., Д. нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэхээр шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч  нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа буюу хулгайлсан эд зүйлээ зарж борлуулахаар Д.тэй тохиролцож түүнийг зөөвөрлөх зорилгоор машин механизм хайж, Н., З. нарт тээврийн хөлс төлж, тэдний машиныг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн зүйл хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн  нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны  шүүх шүүгдэгч С.*******, Н.******* нарын хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болон төгссөн цаг хугацааг буруу тодорхойлж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм  ашиглаагүй гэж дүгнэсэн дүгнэлт  нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн иргэний нэхэмжлэгч З.ын эзэмшлийн Bongo маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол гарсан боловч уг тээврийн хэрэгсэл бодит байдал дээр битүүмжлэгдээгүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтаар уг тээврийн хэрэгслийг З.ад буцаан олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцээгүй байна. 

Дээрх зөрчлүүд  нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул тогтоолыг хүчингүй болгох талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР