Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/04808

 

 

 

 

 

 

 

 

2024 11 19 182/ШШ2024/04808

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт байрлах, Е ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... тоот хаягт бүртгэлтэй боловч ................. тоот хаягт оршин суух, Х овогт О.Г /РД:00000000, иргэний бүртгэлийн дугаар: 000000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,427,387.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Е ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.Г нь манай компанитай 2022.10.10-ны өдөр 1206130112000630 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 0000 улсын дугаартай, Nissan March /сувдан цагаан/ маркийн автомашинаа барьцаалан 14,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч О.Г нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх шаардахад удахгүй төлнө гэсээр графикт төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч О.Г нь үндсэн зээл 14,000,000 төгрөгөөс 1,707,710.95 төгрөг төлж, үлдэгдэл 12,292,289.05 төгрөг төлөөгүй, 2022.10.17-2024.04.25-ныг хүртэл 556 хоногийн үндсэн хүү 7,000,987.91 төгрөг төлөхөөс 2,865,889.05 төгрөг төлж, үлдэгдэл 4,135,098.86 төгрөг төлөөгүй байна.

Иймд хариуцагч О.Г-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,427,387.91 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие О.Г нь Е ХХК-ийн нэхэмжилсэн 16,427,387.91 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч О.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,427,387.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,427,387.91 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.08-ны өдөр төлсөн 240,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г-аас 240,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч О.Г-аас 16,427,387.91 төгрөг гаргуулахыг хүссэн Е ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч О.Г-аас 240,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.08-ны өдөр төлсөн 240,087 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА