Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/04809

 

 

 

 

 

 

2024 11 19 182/ШШ2024/04809

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................. өөрийн байранд байрлах, Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. өөрийн байранд байрлах, Т ХК /РД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 1,183,250,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Н, Г.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 1,183,250,644 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Анх Т ХК-ийн одоо эзэмшиж байгаа ...................... Өмнөд үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрт байрлах 000000000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 2,500 м.кв талбай бүхий газрыг Д-ын 2010.09.28-ны өдрийн 372 дугаар захирамжаар М ХХК-д хоёр жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. М ХХК-иас 2011.05.23-ны өдөр аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт гадаадын хөрөнгө оруулалт шийдэгдэж хамтран үйлдвэрлэлийн барилга байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахаар нэмэлт газар хүссэн хүсэлтийн дагуу 2011.05.30-ны өдрийн 237 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжаар талбайн хэмжээ нэмэгдэж 15,000 м.кв болсон. Тус газрын газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын 2016.03.25-ны өдрийн А/70 дугаартай захирамж гарсан.

 

Үүний дараа Орон нутгийн өмчийн комиссын концессын зөвлөлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.11.26-ны өдрийн 78 тоот тогтоол, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай 2016.02.18-ны өдрийн 10 дугаар тогтоол, Төсөл хэрэгжүүлэхийг дэмжих тухай 2016.02.18-ны өдрийн 11 дүгээр тогтоол, ДУ аймгийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Д-ын даргын 2016.04.05-ны өдрийн 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Т ХК нь Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Дархан сумын 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах, хог боловсруулах үйлдвэр зориулалттай, 0000000000 дугаартай, 194,000 м.кв газрыг эзэмшиж байна.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн газрын төлбөр тооцоо нийлсэн актын дагуу М ХХК нь 2010-2016 оны хооронд 36,883,311 төгрөг, Т ХК нь 2019-2024 оны хооронд 82,228,759 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээнэ, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлүүлнэ гэж заасан.

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Т ХК-тай 2016.05.20-ны өдөр байгуулсан 0000000000 дугаартай Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3-д Газрын төлбөрийг улирал бүхний эхний сарын 25-ны дотор дансанд төлсөн байна, 2.4-д Газар эзэмших тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно, 3 дугаар зүйлийн 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 3.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

М ХХК болон Т ХК-ийн хооронд 2015.07.30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 2015.09.08-ны өдөр Т ХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсантай холбоотой иргэний хэргийн маргаан үүсэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 тоот захирамжаар газрын эрхээ шилжүүлж эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Т ХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан албан татвар хураамж төлсөн тухай баримт-ыг бүрдүүлж өгөөгүйгээс газар эзэмших эрхийг шилжүүлэх аймгийн Засаг даргын захирамж гаргахаас татгалзсан. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Татварын хэлтсээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2021/00188 тоот захирамжийг биелүүлэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу газрын эрх шилжүүлэхэд татвар төлөх эсэх талаар албан бичгээр лавлагаа авахад төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл шүүхийн шийдвэр нь тухайн хөрөнгийг шилжүүлэхтэй холбогдон үүсэх татварын харилцааг зохицуулахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу буруутай этгээдэд бусдад олгохгүй төлбөр нь албан татвар төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т төрийн байгууллагаас олгосон эрхийг шууд болон шууд бусаар шилжүүлэх нь албан татвар ноогдох зохицуулалттай гэсэн хариуг ирүүлсэн.

Т ХК-ийн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022.01.26-ны өдрийн 32 дугаартай бичигт шүүхийн шийдвэр 2021.01.21-ний өдөр гарсан бөгөөд Т ХК-ийн газрын төлбөрийг хариуцахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. М ХХК-ийн 2023.08.14-ний өдрийн 023/0037 дугаартай албан бичигт албан татвар хураамж төлсөн тухай баримтыг хавсаргах шаардлагатай гэх тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна хэмээх бичгүүдийг ирүүлж газрын төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлж, шүүхийн шийдвэрээр биелүүлэх байдлаар газрын татвар төлөхөөс зайлсхийж байна.

Иймд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа газар эзэмшигч Т ХК-иас газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 2010-2024 оны төлбөр 119,112,070 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд ногдох алданги 1,064,138,570 төгрөг, нийт 1,183,250,644 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрээр Т ХК-д нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 19,400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 000000000 дугаартай гэрчилгээг олгосны дагуу 2016.05.20-ны өдөр Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д газрын эзэмших гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага, газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо зэргийг тусгахаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж маш тодорхой заасан.

Энэхүү гэрээнээс үзвэл жилдээ 7,760,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу тухайн гэрээний дагуу аж ахуйн нэгж, иргэн газрыг төлбөртэйгөөр эзэмшиж болно гэдэг зохицуулалттай. Энэ төлбөрийн хэмжээг гэрээнд тусгаснаар тухайн хуулийн этгээд өөрөө төлөх үүрэгтэй байгаа. Газрын төлбөрийн тухай хуульд зөвхөн төлбөрийн дээд хэмжээг зааж өгсөн хэдий ч газрын төлбөрийг гэрээгээр талууд харилцан тохиролцсон.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин Т байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж, мөн газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т жил бүр газар эзэмших гэрээг дүгнэх гэж газар эзэмшүүлэгчийн үүргийг тус тус заасан.

Манай компани 2016 онд 5,308,352 төгрөг, 2017, 2018, 2019 онд тус бүр 7,760,000 төгрөгийг төлсөн. Нийт дүнг харахаар 2016-2020 оны хооронд 55,316,352 төгрөг төлсөн. Хэрвээ 2016-2024 он хүртэл манай компани газрын татварыг төлөх үүрэгтэй байсан гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний дагуу нийт 69,840,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нийт 55,316,352 төгрөг төлсөн учраас 14,523,648 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гэрээнийх хувьд бид нар ийм өр төлбөртэй байхад манай компаниас 2019-2024 оны хоорондох газрын төлбөр 82,228,759 төгрөг болон М ХХК-ийн 2010-2016 оны хооронд газар эзэмшиж байх хугацаанд төлөх 36,883,311 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд засаг захиргааны талаас газрын холбогдолтой хууль тогтоомжид алданги тавих эрх олгогдоогүй. Захиргааны эрх зүйн үндсэн зарчим бол өөрөө зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэдэг үндсэн зарчим дээр тулгуурлаж явагдана. Алдангийн зохицуулалт бол иргэний эрх зүйн буюу иргэний хуулийн үндсэн дээр тавигдаж байгаа алданги гэж ойлгож байгаа.

Учир нь Газар эзэмшүүлэх гэрээ талуудын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д ямар тохиолдолд алданги, анзыг төлөх вэ гэдэг асуудлыг тогтоохдоо үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдол гэдэг асуудал яригдаж байгаа. Захиргааны алдаатай үйл ажиллагаа байсан учраас зохих ёсоор манай зүгээс биелүүлээгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүй байна гэж зааж өгсөн байхад 1,064,138,570 төгрөг алданги тавьж байгаа нь илт хуулийг зөрчсөн, шүүхийг илт үл хүндэтгэсэн, хууль дээдлэх ёсыг зөрчсөн үйлдэл болж байна

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Гэхдээ Иргэний хуульд анзын гэрээг заавал бичгээр байгуулахгүй бол анз авах эрхээ алддаг зохицуулалттай. Тэгэхээр 7,760,000 төгрөгөөс илүү гарсан татвар, төлбөрүүдийн хувьд алдангийн 0,5 хувийн зохицуулалт үйлчлэхгүй.

Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар шүүхийн шийдвэр Монгол улсын нутаг дэвсгэр дээр заавал биелэгдэнэ гэдэг зохицуулалт байгаа.

М ХХК, Т ХК-иудын хооронд маргаан бүхий газартай холбоотойгоор эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаартай захирамжид ............... Өмнөд үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрээр Т ХК-д олгогдсон нэгж талбарын 000000000 дугаартай 19,4 га газраас 15,0 га газрыг М ХХК-д даруй /шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулмагц/ шилжүүлэх, харин үлдсэн 4.4 га газрыг дээрх 15,0 га газрыг шилжүүлснээс хойш 1 жилийн дотор шилжүүлэхээр тохиролцсоныг шүүхийн зүгээс эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон

Шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас 2021.04 сард гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, харьяаллыг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ДУ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлсон

Гэтэл Д шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Компанийн энэ маргаан бүхий газрыг шилжүүлээгүйн улмаас учирсан хохирол, газрын төлбөр зүйлүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжилтэн, албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, засаг дарга, газар зохион байгуулалтын алба, улсын бүртгэгч аль нэгэн этгээд хийх боломжтой байхад ажлаа хийгээгүйгээс энэ газрын төлбөр үүсчихээд байгаа юм.

Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу биелүүлсэн бол энэ газрын төлбөр үүсэхгүй.

Газрын тухай хуульд газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй нөхцөлд Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй гэж заасан байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, мөн газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргээ ч хэрэгжүүлээгүй байж 1,183,250,644 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.04.19-ний өдрийн 1-10/224 дугаартай Л.А, Г.Н, Ц.Ц нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 71 х/,

-Т ХХК болон М ХХК-ын газрын давхцлыг харуулсан зураг /хх-ийн 79 х/,

-0000000 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 80 х/,

-2010.10.07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 81 х/,

-Газар эзэмшүүлэгчээс М ХХК-д тус газрыг хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 82 х/,

-2010.08.09-ний өдрийн ДУ аймгийн Газрын албанд М ХХК-ийн гаргасан хүсэлт /хх-ийн 82 хуудасны ар тал/,

-2011.07.10-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 83-84 х/,

-Кадастрын зураг /хх-ийн 85 х/,

-2011.05.23-ны өдрийн ДУ аймгийн ГХБХБГазарт М ХХК-ийн гаргасан хүсэлт /хх-ийн 85 хуудасны ар тал/,

-000000000 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 86 х/,

-2016.05.20-ны өдрийн Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 87-88 х/,

-Кадастрын зураг /хх-ийн 89 х/,

-2016.03.16-ны өдрийн 50 дугаартай Т ХК-ийн хүсэлт /хх-ийн 90 х/,

-2016.05.10-ны өдрийн 87 дугаартай Т ХК-ийн хүсэлт /хх-ийн 90 хуудасны ар тал/,

-Улсын бүртгэлийн 9010001029 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 91 х/,

-2016.02.18-ны өдрийн 10 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоол /хх-ийн 101 х/,

-2015.11.26-ны өдрийн 78 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 102 хуудас болон 102 хуудасны ар тал/,

-2016.02.18-ны өдрийн 11 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Төсөл хэрэгжүүлэхийг дэмжих тухай тогтоол /хх-ийн 103 х/,

-2016.04.05-ны өдрийн 32 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ДУ аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоол /хх-ийн 103 хуудасны ар тал/,

-2021.09.13-ны өдрийн 2-122/17064 дугаартай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл /хх-ийн 108 х/,

-2021.06.22-ны өдрийн 1-122/11424 дугаартай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл /хх-ийн 108 хуудасны ар тал/,

-2021.02.25-ны өдрийн 182/ГХ2021/00113 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 109 х/,

-2021.11.19-ний өдрийн 707 дугаартай ДУ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг /хх-ийн 110-111 х/,

-2021.03.18-ны өдрийн 21300290 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 110 хуудасны ар тал/,

-2021.12.13-ны өдрийн 2-122/24214 дугаартай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл /хх-ийн 111 хуудасны ар тал/,

-2021.12.23-ны өдрийн 834 дугаартай ДУ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг /хх-ийн 112 х/,

-2021.12.22-ны өдрийн 184 дугаартай Т ХК-ийн хүсэлт /хх-ийн 113 х/,

-2021.12.24-ний өдрийн 521 дугаартай ДУ аймгийн Татварын хэлтсийн албан бичиг /хх-ийн 117 х/,

-2022.01.14-ний өдрийн 19 дугаартай ДУ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг /хх-ийн 118 х/,

-2021.12.22-ны өдрийн 184 дугаартай Т ХК-ийн хүсэлт /хх-ийн 118 хуудасны ар тал/,

-2022.06.27-ны өдрийн 4/10/887 дугаартай Д-ын тамгын газрын албан бичиг /хх-ийн 119 х/,

-2022.07.08-ны өдрийн 162 дугаартай ДУ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг /хх-ийн 119 хуудасны ар тал/,

-2022.01.26-ны өдрийн 32 дугаартай Т ХК-ийн хүсэлт /хх-ийн 120 х/,

-2023.03.14-ний өдрийн 023/0037 дугаартай М ХХК-ийн хүсэлт /хх-ийн 121 х/,

-Т ХХК тооцоо нийлсэн акт /хх-ийн 122 х/,

-Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 122 хуудасны ар тал/,

-М ХХК тооцоо нийлсэн акт /хх-ийн 123 х/,

-ДУ аймгийн Дархан сумын Газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь хэмжээ /хх-ийн 123 хуудасны ар тал/,

-2002.09.04-ний өдрийн 77 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Газрын төлбөрийн хэмжээг батлах тухай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 124-125 х/,

-2011.10.13-ны өдрийн 70 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 126 х/,

-2018.11.12-ны өдрийн 08/01 дугаартай ДУ аймаг, Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны Дархан сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухайтогтоол /хх-ийн 127 х/,

-2022.03.21-ний өдрийн 09 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ДУ аймгийн газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухайтогтоол /хх-ийн 128 х/,

-2011.05.30-ны өдрийн 237 дугаартай Д-ын Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамж, түүний хавсралт /хх-ийн 141 х/,

-2010.09.28-ны өдрийн 372 дугаартай Д-ын Газар олгох тухай захирамж, түүний хавсралт /хх-ийн 142 х/,

-2016.03.25-ны өдрийн А/70 дугаартай Д-ын Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж /хх-ийн 143-145 х/,

-2016.04.25-ны өдрийн А/107 дугаартай Д-ын Газар эзэмшүүлэх тухай захирамж, түүний хавсралт /хх-ийн 146 х/,

-2016.04.05-ны өдрийн 32 дугаартай ДУ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ДУ аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоол /хх-ийн 147-150 х/,

-Ирсэн бичгийн бүртгэлийн карт /хх-ийн 156 х/,

-2023.10.23-ны өдрийн 574 дугаартай ДУ аймгийн Татварын хэлтсийн албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 157-159 х/,

-2024.06.11-ний өдрийн 1-10/321 дугаартай Л.А, Г.Н Г.Ч нарт олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 37 х/,

-2020.11.09-ний өдрийн 86 дугаартай Монгол Улсын Ерөнхий сайдын Засаг даргаар томилох тухай захирамж /2-р хх-ийн 39 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 40 х/ зэрэг баримтуудыг,

4. Хариуцагч нь тайлбар татгалзтайгаа холбогдуулан 2024.04.09-ний өдрийн 48 дугаартай Л.Буянбатад олгосон итгэмжлэл /хх-ийн 67 х/,

-2024.04.22-ны өдрийн 59 дугаартай Г.Тт олгосон итгэмжлэл /хх-ийн 72 х/,

-2017.02.06-ны өдрийн 63, 64, 65 дугаартай Төлбөрийн даалгавар /2-р хх-ийн 141-142 х/,

-2017.09.01-ний өдрийн 429 дугаартай Төлбөрийн даалгавар /2-р хх-ийн 143 х/,

-2018.03.28-ны өдрийн 134 дугаартай Төлбөрийн даалгавар /2-р хх-ийн 144 х/,

-2018.10.12-ны өдрийн 504 дугаартай Төлбөрийн даалгавар /2-р хх-ийн 146 х/,

-2020.04.03-ны өдрийн Голомт банкны Цахим гүйлгээний баримт /2-р хх-ийн 147 х/,

-2020.09.23-ны өдрийн Голомт банкны Цахим гүйлгээний баримт /2-р хх-ийн 148 х/,

-2020.04.03-ны өдрийн Голомт банкны Цахим гүйлгээний баримт /2-р хх-ийн 149 х/,

-2023.10.24-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /2-р хх-ийн 150-159 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.05.31-ний өдрийн 182/ШЗ2024/10120 дугаартай шүүгчийн захирамжаар ДУ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаартай захирамжийн дагуу хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх-ийн 174-250 х, 2-р хх-ийн 1-34 х, 61-120 х/,

-2024.10.22-ны өдрийн 182/ШЗ2024/17801 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас М ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 131-134 х, 136-140 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Д нь хариуцагч Т ХК-д холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээний үүрэг буюу газрын төлбөрт 119,112,070 төгрөг, алданги 1,064,138,570 төгрөг, нийт 1,183,250,644 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Т ХК нь Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 дугаар захирамжаар ........... Өмнөд үйлдвэрийн районд байрлах, хог боловсруулах үйлдвэр зориулалттай 0000000000 дугаартай 19,400 м.кв газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд 2019-2024 оны хооронд 82,228,759 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй. Дээрх газрыг М ХХК нь 2010-2016 онд эзэмшиж байсан бөгөөд газрын төлбөр 36,883,311 төгрөгийг төлөөгүй. Т ХК нь өнөөдрийг хүртэл уг газрыг эзэмшиж байгаа тул 2010 оноос хойш газрын төлбөр 119,112,070 төгрөгийг төлөх үүрэгтэй.

б. Т ХК-тай 2016.05.20-ны өдөр байгуулсан 0000000000 дугаартай Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 2010-2024 оны газрын төлбөрт хоног тутам 0,5 хувиар тооцоход алданги 1,064,138,570 төгрөг болж байгаа тул нийт 1,183,250,644 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Т ХК нь Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрээр нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 19,400 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 000000000 дугаартай гэрчилгээг олгосны дагуу 2016.05.20-ны өдөр Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд 7,760,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

а. Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээнд заасны дагуу газар эзэмших гэрээг дүгнэх үүрэг болон газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй нөхцөлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлээгүй.

б. 2016 онд 5,308,352 төгрөг, 2017, 2018, 2019 онд тус бүр 7,760,000 төгрөг буюу нийт 55,316,352 төгрөг төлсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаартай захирамжаар ДУ аймаг, ............... Өмнөд үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрээр Т ХК-д олгогдсон нэгж талбарын 000000000 дугаартай 19,4 га газраас 15,0 га газрыг М ХХК-д даруй /шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулмагц/ шилжүүлэх, харин үлдсэн 4.4 га газрыг дээрх 15,0 га газрыг шилжүүлснээс хойш 1 жилийн дотор шилжүүлэхээр тохиролцсоныг шүүхийн зүгээс эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас 2021 оноос хойших төлбөрийг төлөх үүрэггүй.

в. Алдангийг үндэслэлгүйгээр тооцсон.

г. М ХХК-ийн газар эзэмшиж байсан 2010-2016 оны хоорондох төлбөр 36,883,311 төгрөгийг хариуцахгүй гэж маргасан.

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.11, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, газрын төлбөрийг түүний суурь үнэлгээг өсгөж, бууруулах эрхтэй бөгөөд ДУ аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.11.12-ны өдрийн 08/01, 2022.03.09-ний өдрийн 09 дугаартай Дархан сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухай тогтоолуудаар үйлдвэрийн зориулалтаар зураглагдсан 1 м.кв газрын төлбөрийн хэмжээг 96 төгрөгөөр тогтоож, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын гэзэр эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг ...Засаг даргад үүрэг болгосны дагуу болон Д нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /1 хх-ийн 127, 128 х/

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх тул маргааны үйл баримтын талаар тус бүрд нь дүгнэвэл:

4.1. Газрын төлбөр 119,112,070 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

а. Д-ын 2010.09.24-ний өдрийн 372 тоот шийдвэрийг үндэслэн М ХХК-д .............. Өмнөд үйлдвэрийн районд байрлах, нэгж талбарын 000000000 дугаар бүхий 2.5 га газрыг 2 жилийн хугацаагаар үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр 0000000 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-г 2010.10.07-ны өдөр олгосны дагуу энэ өдөр Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. /хх-ийн 80, 81 х/

 

М ХХК нь 2011.05.23-ны өдөр ...................... Өмнөд үйлдвэрийн районд байрлах, нэгж талбарын 000000000 дугаар бүхий 2.5 га газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, газрын хэмжээг нэмэгдүүлэн 15 газрыг эзэмшиж байсан байх ба Д-ын 2016.03.25-ны өдрийн А/70 тоот Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар М ХХК-д гэрээгээр эзэмшүүлж байгаа дээрх газрыг гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 143, 144-145 х/

 

Дээрх хугацаанд М ХХК нь газрын төлбөрт 36,883,311 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тооцоо нийлсэн акт /хх-ийн 123 х/-аар тогтоогдож байх боловч энэхүү төлбөрийг хариуцагч Т ХК нь хариуцах үүрэггүй.

 

б. Тодруулбал, Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрийг үндэслэн Т ХК-д Д сумын 00 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 19.4 га газрыг 15 жилийн хугацаагаар хог боловсруулах үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр 000000000 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-г олгосны дагуу 2016.05.20-ны өдөр Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /хх-ийн 86, 87-88, 89 х/

 

Дээрх гэрээний 2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь 19.4 га газрыг 2016.04.25-ны өдрөөс 2031.04.25-ны өдрийг хүртэл 15 жилийн хугацаагаар Т ХК-д эзэмшүүлэх, хариуцагч нь газрын төлбөрийн нэгжийн үнэ 40 төгрөг буюу жилийн төлбөрт 7,760,000 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлнө, Газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Төрийн сан банкны 190000943 тоот дансанд шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны төлбөр 5,281,111 төгрөг, 2017 оны төлбөр 5,308,352 төгрөг, 2019 оны төлбөр 7,760,000 төгрөг, 2021 оны төлбөр 18,624,000 төгрөг, 2022 оны төлбөр 18,624,000 төгрөг, 2023 оны төлбөр 18,624,000 төгрөг, 2024 оны төлбөр 18,624,000 төгрөг буюу нийт 82,228,759 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилсэн. /хх-ийн 122 х/

 

Хариуцагч нь 2016.05.20-ны өдрийн Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2, 3, 4 дүгээр улирлын төлбөрт 2017.02.06-ны өдөр нийт 5,308,352 төгрөг /1,940,000+1,940,000+1,428,352/-ийг, 2017.09.01-ний өдөр 7,760,000 төгрөг, 2018 оны газрын төлбөрт нийт 11,658,990 төгрөг /2018.03.26-нд 3,898,990 төгрөгийг 0000000000 нэгж талбарын дугаартай газрын 2018 оны эхний хагас жилийн газрын төлбөр гэж, 2018.03.28-нд 3,880,000 төгрөгийг хагас жилийн газрын төлбөр гэж, 2018.10.12-нд 3,880,000 төгрөгийг газрын төлбөр гэж/-ийг, 2019 оны газрын төлбөрт нийт 18,624,000 төгрөг /2020.04.03-нд 7,760,000 төгрөгийг 2019 онГТ/04501-2016/19687 тоот гэрээгээр, 2020.09.15-нд 10,864,000 төгрөгийг 2019 он ГТ(04501-2016) 19687 тоот гэрээгээр гэж/-ийг, 2020 оны газрын төлбөрт 1,940,000 төгрөг /2020.04.03-нд 2020 оны 1 улирал 04501-2016/19687 тоот гэрээгээр/-ийг, 2023.10.24-нд нийт 8,924,000 төгрөг /1,862,400+1,862,400+1,862,400+1862,400+1,474,400/-ийг буюу нийт 54,215,342 төгрөгийг гэрээнд заасан Төрийн сангийн 190000943 тоот дансанд шилжүүлж төлсөн болох нь Голомт банк, Худалдаа хөгжлийн банкуудын төлбөрийн даалгавар, цахим гүйлгээний баримт, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХК-д холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ДУ аймаг, ....................., Өмнөд үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрээр Т ХК-д олгогдсон нэгж талбарын 000000000 дугаартай 19,4 га газраас 15,0 га газрыг М ХХК-д даруй /шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулмагц/ шилжүүлэх, харин үлдсэн 4.4 га газрыг дээрх 15,0 га газрыг шилжүүлснээс хойш 1 жилийн дотор шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д Шүүхийн хүчин Т шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

 

Т ХК нь дээрх шийдвэрийн дагуу Д-ын 2016.04.25-ны өдрийн А/107 тоот шийдвэрээр олгогдсон нэгж талбарын 000000000 дугаартай 19.4 га газраас 15 га газрыг М ХХК-д шилжүүлэхээр 2021.12.22-ны өдөр 184 тоот Өргөдөл гаргах тухай албан бичгийг ДУ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад тус газраас 2022.01.14-ний өдөр 19 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр танай эзэмшил газрын төлбөрийн тооцоог гаргахад 35,308,000 төгрөг дутуу төлөлттэй байгаа тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасны дагуу газрын төлбөр, тооцоог нийлж, үлдэгдэл төлбөрийг төлж арилгаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаар захирамжаар М ХХК-д шилжүүлэх өргөдлийг шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг хүргүүлжээ. /хх-ийн 118 х болон ар тал/

 

Энэ бүхнээс үзэхэд хариуцагч Т ХК нь шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу 2021.01.21-ний өдрийг хүртэл 19.4 га газрын төлбөрийг, энэ өдрөөс хойш 4.4 га газар /15 га газар М ХХК-д шилжүүлэх/-ын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь 2016.05.20-ны өдрийн Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш, шүүхийн шийдвэр гарсан 2021.01.21-ний өдрийг хүртэл 19.4 га газрын төлбөрт нийт 58,204,311 төгрөг төлөхөөс 50,444,311 төгрөгийг төлж, 7,760,000 төгрөгийг төлөөгүй.

Шүүхийн шийдвэр гарсан 2021.01.21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хариуцагчийн эзэмшилд байгаа 4.4 га газрын 1 м.кв газрын төлбөрийн хэмжээг ДУ аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.11.12-ны өдрийн 08/01, 2022.03.09-ний өдрийн 09 дугаартай Дархан сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухай тогтоолуудаар үйлдвэрийн зориулалтаар зураглагдсан 1 м.кв газрын төлбөрийн хэмжээг 96 төгрөгөөр тогтоосны дагуу тооцоход жилд 4,224,000 төгрөг буюу 2022, 2023, 2024.03.26-ныг хүртэл тооцоход 13,728,000 төгрөг төлөхөөр байсан байх ба үүнээс 2023.10.24-нд төлсөн 8,924,000 төгрөгийг хасч тооцоход 4,804,000 төгрөг буюу нийт 12,564,000 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

4.2. Алданги 1,064,138,570 төгрөг гаргуулах шаардлагын тухай,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Талуудын 2016.05.20-ны өдөр байгуулсан Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчийн 2021.01.21-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй үүрэг болох 12,564,000 төгрөг /7,760,000 төгрөг + 4,804,000 төгрөг/-өөс 0,5 хувиар тооцоход 1 өдрийн алданги нь 62,820 төгрөг, шүүхэд нэхэмжлэл 2024.03.26-ны өдрийг хүртэл 1,160 хоногоор тооцоход 72,871,200 төгрөг болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 12,564,000 төгрөгийн 50 хувиар тооцоход 6,282,000 төгрөг болж байна.

 

Иймээс хариуцагч Т ХК-иас газрын төлбөр 12,564,000 төгрөг, алданги 6,282,000 төгрөг, нийт 18,846,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,164,404,644 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Тус шүүхийн 2024.05.31-ний өдрийн 182/ШЗ2024/10120 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн М ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, 2024.06.06-ны өдөр 2072 тоот албан бичиг болон шүүхийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М ХХК нь хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг гэх ДУ аймаг, Дархан, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, ОУХ-ны төв хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаггүй болох нь 2024.06.18-ны өдрийн Шууданчийн магадлагаа Багийн Засаг даргын тодорхойлолт, мөн гүйцэтгэх удирдлага Г.Х нь ...................... тоот хаягт Бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шууданчийн магадлагаар тус тус тогтоогдсон.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь 2024.11.19-ний өдрийн шүүх хуралдаан дээр М ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсийг хангаж шийдвэрлэсэн тул ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХК-иас 252,180 /хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХК-иас 18,846,000 /арван найман сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,164,404,644 /нэг тэрбум нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХК-иас 252,180 /хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА