| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00104/И |
| Дугаар | 155/ШШ2016/00355 |
| Огноо | 2016-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Барга овогт Л-вын Н /РС-****/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л-вын Н миний бие нь 1978 оноос Завхан аймгийн нийтийн хоолны техник, технологийн ангид суралцаж 1981 онд төгссөн. Мөн 1981 оноос 1984 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няравын ажил хийж байсан. Тухайн үед уул байгууллага маань хувьчлалд орж, гарсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр бичигдээгүй үлдсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.
Иймд миний 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Л.Н нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнсний няраваар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Б.Д-гийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ....1984 онд Л.Н нь цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар ажилд орж байсан. Би тус худалдаа бэлтгэлийн ангид хүнсний дэлгүүрт худалдагч хийж байсан. Бид Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдах хүртэл хамт ажилласан.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ийн 2016 оны 01 дүгээрсарын 14-ний өдөр өгсөн: ....Л.Н нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оноос 1989 оныг дуустал хүнсний нярав хийж байсан. Хүнсний барааг дэлгүүр, агентуудад тараадаг байсан. Л.Н ажилаа сайн, хариуцлагатай хүн байсан.... гэх мэдүүлэг, Талархал, Дурсамж, 1980 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн МХЗЭ-ийн гишүүний хувийн хэргийн хуулбар, Диплом, хавсралт, ажилд шилжүүлэх мэдэгдэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....мал төллөж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт Л-вын Н /РС-****/-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнсний няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ