| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00243/И |
| Дугаар | 155/ШШ2016/00357 |
| Огноо | 2016-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: , РЭ************ дугаар регистртэй, Тариачин Ц-ийн Н-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/0243/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ц.Н- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Н- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Худалдааны техникум, техник мэргэжлийн сургуулийг 1980 онд төгсөж, няравын мэргэжил эзэмшиж ирээд Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны бараа баазад 1980 оны 07 сарын 01-ний өдөр задлан найруулагчийн ажилд орсон. Тус байгууллагад тасралтгүй 17 жил буюу 1997 оныг дуустал ажиллахдаа нярав, худалдагчийн ажил хийж байсан. Энэ хугацаанд тухайн байгууллагын нэр олон удаа өөрчлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай, анх задлан найруулагчаар ажилд орж байсан тушаал байхгүй, байгууллагын нэр солигдож байсан зэргээс шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Би шүүхэд 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч 1995 оны 01 сараас Нийгмийн даатгалын тухай хууль үйлчилж, нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэртээ болсон. Мөн 1997 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байхаар нь улсаас ажилласан жил нөхөн тооцох журам гарсны дагуу 1997-2000 он хүртэл хугацааг ажиллаж байснаар нөхөн тооцуулсан тул хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны бараа баазад 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл задлан найруулагч, няраваар, Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1988 оны 06 сарын 17-ны өдрөөс 1992 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл няраваар, Худалдаа хувьцаат компанид 1992 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Н- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ц.Н- Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны бараа баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд задлан найруулагч, няраваар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд няраваар, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазаас 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ц-ийн Н-ийн нэрээр олгосон ...03. 1980 оны 07 сарын 01, задлан найруулагчаар томилон ажиллуулав, Бөөний худалдааны бараа баазын даргын 1980.07.18-ны 15 тоот тушаалаар, 04. 1981 оны 08 сарын 15, гадаад хүнсний няраваар дэвшүүлэн ажиллуулав, баазын даргын 1981 оны 08.12-ны 20 тоот тушаалаар, 05. 1987 оны 03 сарын 30, гадаад хүнсний няраваас сэлгэж гадуур бэлэн хувцасны няраваар томилон ажиллуулав, БХБаазын даргын 1987 оны 3 сарын 30-ны өдрийн 13 дугаар тушаалаар, 06. 1988 оны 06 сарын 17, БНМАУ-ын СнЗ-ийн 100-р тогтоолоор БХБааз нь татан буугдаж ХБУ газартай нэгдэх болсон тул бэлэн хувцасны няраваас чөлөөлж, ХБУ газрын мэдэлд шилжүүлэв, БХБаазын даргын 06 сарын 17-ны өдрийн 23 тоот тушаалаар, 07. 1988 оны 06 сарын 25, Бөөний худалдааны бааз тус газарт нэгдсэн тул няравын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр томилов, газрын даргын 1988.06.07-ны өдрийн 62 тоот тушаалаар, 08. 1990 оны 05 сарын 04, байгууллага татан буугдсан тул няравын ажлаас чөлөөлж, Худалдаа хангамжийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв, газрын даргын 1990 оны 04 сарын 24-ний өдрийн 67 тоот тушаалаар, 1992 оны 07 сарын 08, Худалдаа хувьцаат компанид няраваар үргэлжлүүлэн ажиллуулав, 1995 оны 01 сарын 01, Нийгмийн даатгалын хуулийн дагуу хөдөлмөрийн дэвтрийг 1995.01.01-нээр хааж нийгмийн даатгалын 176374 тоот дэвтэр олгов, Худалдаа хувьцаат компанийн захирлын 1994.12.30-ны 49 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 176374 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харьяа бөөний бараа баазын даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ...1. нярав ажилтай Ц- овогтой Н-ийг 1988 оны 06 сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, аймгийн ХБУ газрын мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай 23 тоот тушаал, 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Зарим хэлтэс тасаг, бөөний худалдааны баазыг татан буулгаж шинээр хэлтэс байгуулах тухай 62 тоот тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанийн захирлын 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...1. БХБаазыг Худалдаа хувьцаат компани болгож өөрчлөн зохион байгуулж байгаатай холбогдуулан нярав албан тушаалтай Ц- овогтой Н-ийг 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс чөлөөлж мөн өдрөөс эхлэн Худалдаа хувьцаат компанийн мэдэлд шилжүүлсүгэй. 2. 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс Худалдаа хувьцаат компанид худалдагчаар авч ажиллуулсугай... гэх бичилттэй 60 тоот тушаал, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Бөөний худалдааны бааз 1991, 1992 онд, Худалдаа хувьцаат компани 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх бичилттэй 1107 тоот лавлагаа, Хөвсгөл аймгийн Хүүхэд Залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас олгосон Хөдөлмөрийн залуу аварга-ын цол тэмдэгтийн үнэмлэхийн, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаа, Бөөний худалдааны бааз, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанийн захиргаанаас тус тус 1983 он, 1984 он, 1986 он, 1996 онууд олгосон баярын бичиг, сайшаалын үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1984 оны 9-р сарын 14-ний өдрийн 04/16-р тогтоол, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаар тогтоолоор тус тус олгосон 7, 8 дугаар таван жилийн гавшгайч цол тэмдэгийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Ч.Оюунчимэгийн Ц.Н- Хөвсгөл аймгийн Худалдааны бөөний баазад 1980-1988 онд няраваар, 1988-1990 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газарт, 1990-1992 онд Худалдаа хангамжийн удирдах газарт, 1992-1997 оныг дуустал Худалдаа хувьцаат компанид тус тус худалдагч, няраваар тасралтгүй ажиллаж байсан. Би 1984 оноос 1990 оныг хүртэл Худалдааны бөөний баазад гадаад барааны туслах, гутлын няравын туслах, бэлэн хувцасны туслах няраваар тус тус ажиллаж байсан. Худалдаа хувьцаат компанийн зоогийн газар 1992-1997 он хүртэл тогоочийн туслахаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Норинпилийн Ц.Н- Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуулийг 1980 онд няраваар төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны баазад хуваарилагдан ирж, 1980-1981 онд задлан найруулагчаар, 1981-1988 оныг дуустал няраваар ажиллаж байсан. Ингээд 1988 онд Бөөний худалдааны бааз Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нэгдсэн ба Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Бөөний худалдааны баазад 1988 оноос 1990 оны хооронд няраваар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн удирдах газар нь 1990 онд нэр нь өөрчлөгдөж Худалдаа хангамжийг удирдах газар болсон ба 1990-1992 онд няраваар, 1992 оноос Худалдаа хангамжийн удирдах газар хувьчлагдаж Худалдаа хувьцаат компани болж өөрчлөгдсөн ба 1992-1998 оныг дуустал нярав, худалдагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Ц.Н-ийн ажиллаж байсан үеийн цалин хөлсний түүвэр, ажилд орсон тухай тушаал тус тус байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Тус аймгийн Бөөний бараа баазын тушаал, цалингийн цэс манай ахривт байхгүй тул Ц.Н-т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/118 тоот тодорхойлолт, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тус аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 1990 оны даргын тушаал, Худалдаа хувьцаат компанийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Н-т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/137 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тариачин Ц-ийн Н-ийн Хөвсгөл аймгийн Бөөний худалдааны бараа баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд задлан найруулагч, няраваар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд няраваар, Хөвсгөл аймгийн Худалдаа хувьцаат компанид 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА