Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2016/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөхнүүд овогт Д-ын М /РК********/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/00153 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д-ын М Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нэгдэлд ногоочноор 1982 оны 7 сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 сарын 15 хүртэл нийт 4 жил 2 сар, малчнаар 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 5 жил 2 сар нэгдэл тартал ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгэдлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Д.М миний бие Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1982 оны 7 сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 сарын 15 хүртэл ногоочноор, 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эгч Д-ын М нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус сум нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дутуугаас улсад ажиллаж байсан байдал нь тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.М нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор, тус сум нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Д- овогтой Мт 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Мийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай Илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд томилох тухай, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай Хүмүүст ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч ****************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхнүүд овогт Д-ын Мийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН