Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Лгийн О*э /РЛ63082612/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 155/2016/00183 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Л.О*э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.О*э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 онд 7 дугаар ангиа төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1986 оны 7 сард цэрэгт явж 1988 оны 9-р сард халагдаж ирээд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригаддаа малчнаар ажиллаж байсан. Одоо группт орох болсон тул ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байх тул 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6-р сарын 10 хүртэл мөн 1988 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.О*э нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Л.О*э нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Л овогтой О*эд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.О*ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч *************** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баянхангай овогт Лгийн О*ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.О*ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН