| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00277/И |
| Дугаар | 155/ШШ2016/00364 |
| Огноо | 2016-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Жгийн П /РЙ-*****/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Ж.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Тариалан сумын сургуулийн 8 дугаар ангийг 1977 онд төгсөөд 1978 онд курст сурч тракторын жолооч болоод 1978-1980 он хүртэл Тариалангийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс 1983 оны 8 дугаар сард халагдаж ирсэн. Тус сумын Сангийн аж ахуйн хадлангийн салаанд тракторын жолоочоор 1992 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болж тус шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн үр тарианы бригадад, 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Тариалангийн сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ж.П нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн үр тарианы бригадад, 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Тариалангийн сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаартай ...П Ар тархи тракторч шинээр ажилд.... гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар, хавсралт,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай ....Жгийн П ХМС-нд тракторчнаар 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс томилсон тушаалыг нөхөн гаргасанд тооцсугай.... гэх тушаалын хуулбар,
Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай ....Ж П ажилчин.... гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Б.Г-ын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ....Ж.П нь 1983 оны намар цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд тракторын жолооч, пресслэгчээр ажиллаж эхэлж байсан. 1992 онд сангийн аж ахуй тарах хүртэл ажиллаж байсан. Цэрэгт явахаасаа өмнө ажиллаж байсан талаар нь би сайн мэдэхгүй.... гэх мэдүүлэг,
Гэрч С.Д-гийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ....Ж.П бид хоёр 1978 онд хамт хөдөө аж ахуйн тракторчны курс төгсөж байсан. Ж.П нь Тарилангийн сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байгаад 1980 онд бид 2 цэрэгт яваад 1983 онд халагдаж ирээд Тариалангийн сангийн аж ахуйдаа Сэлэнгийн хадлангийн салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. .... гэх мэдүүлэг, 1978 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тракторч, машинчийн үнэмлэх, 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тракторч, машинчийн үнэмлэхийн анхааруулах талон, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эрхий мэргэн овогт Жгийн П /РЙ-*****/-г Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн үр тарианы бригадад, 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Тариалангийн сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ