Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч:  Боржигон овогт Шгийн Л- /РМ-****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.С

Өмгөөллийн хөлс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Л-,шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Л- шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С өмгөөлөгчөөс хууль эрх зүйн туслалцаа авах зорилгоор 600.000 төгрөгийг өгөлцөж авалцсан баримтанд гарын үсэг зурсан ба харин хууль зүйн туслалцаа авах гэрээгүй юм. Тухайн үедээ мөнгө авчихаад утсаа авахгүй, шүүх хуралдаанд ирэхгүй маш их хүндрэлтэй байсан тул өмгөөлөгч Ц.Б-ыг авч шүүх хуралдаанд орсон юм. Дараа нь Стой уулзахад 200.000 төгрөг өгье гэхлээр нь зөвшөөрсөн боловч уг мөнгөө өгөхгүй хүрсэн тул анх өгсөн 600.000 төгрөгөө одоо нэхэмжилж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Л- нь хариуцагч Д.Соос өмгөөллийн хөлс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шїїх хариуцагч Д.Сид нэхэмжлэгч Ш.Л-ийн нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны єдєр гардуулан єгч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан їндэслэл тїїнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирїїлэх їїрэгтэйг тайлбарлаж энэ тухайгаа гарын үсэг зуруулан баримтжуулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хїлээн авсан боловч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан їїргээ биелїїлээгїй тїїнчлэн хуульд заасан хугацаанд шїїхэд ирж тайлбар єгєєгїй байх тул хариуцагч Д.Сийг нэхэмжлэгч Ш.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хїлээн зєвшєєрсєнд тооцож өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мєн хариуцагчид шїїх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Сийн эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Л-эс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Соос улсын тэмдэгтийн хураамжинд 18.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Л-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Д.Соос 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Л-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Л-эс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18.650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Соос 18.650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Л-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭРДЭНЭБАТ