Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00367

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: ХАХГ

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ХЭАХН

940.858 /есөн зуун дөчин мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХАХГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХЭАХНийгэмлэг ************************* дугааруудын суурин утасны гэрээгээ шинэчлэн 2013.03.29 өдөр хийсэн байна. Үүнээс хойш төлбөр тооцоог хийлгүй гэрээнийхээ заалтыг зөрчсөн ба тус байгууллагын дарга Б.Ц-тэй төлбөрөө төлөхийг байнга сануулж удаа дараа уулзсан боловч тодорхой хугацаанд хийнэ гэж хүсэлт бичиж өгсөн болно. Гэвч төлбөрөө барагдуулалгүй 940858,60 төгрөгийн өр авлага үүсгэсэн байна. Иймд Хөвсгөл аймгийн ХЭАХ Нийгэмлэгийн дарга Б.Ц-гээс 2013-2015 оны ************************* суурин утас ашигласан ярианы төлбөр болох 940.858,60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ХЭАХНийн дарга Б.Ц- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХЭАХН нь 2013-2015 онуудад хэрэглэгчдийн өргөдөл гомдол шийдвэрлэх хэрэглэгчийн төлөөх ажилд зориулагдсан 2 утасны төлбөр 940858 төгрөг Холбооны газарт төлөх нь тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. Энэ төлбөрийг зөвшөөрч байна. Дээрхи төлбөрийг 2016 оны 4 сард багтаан төлөх боломжоор хангаж өгөхийг хүсэлт болгож байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХАХГ нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хэрэглэгдчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс 940.858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Холбооны газрын нэхэмжилсэн 940.858 төгрөгийг хариуцагч нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.130 төгрөгийн тавин хувь болох 13.565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13.565 төгрөгийг улсын орлогоос, 13.565 төгрөгийг хариуцагч Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ХАХГт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХАХГ-ын нэхэмжилсэн, 940.858 /есөн зуун дөчин мянга найман зуун тавин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХАХН зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.130 /хорин долоон мянга нэг зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЭАХНээс 13.565 /арван гурван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг, улсын орлогоос 13.565 /арван гурван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХАХГт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН