| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00132/И |
| Дугаар | 155/ШШ2016/00369 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц-н Э- /РС-****/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Э- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Э- миний бие 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад ажилласан. Энэ хугацаанд би өвөг эцэг Пүрэвийн Цэвэгдоржийн суурьт мал маллаж байсан. 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад барилгын туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажилласан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуулийн халуун усанд угаагчаар тус тус ажилласан.
Миний эдгээр ажилласан хугацааг минь харгалзан үзэж ажилласан нийт жилийг зохих хууль журмын дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ц.Э- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор, Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад барилгын туслах үйлдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуулийн халуун усанд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Б.Д-гийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: ....Ц.Э- бид 2 багаасаа нэг ангид суралцдаг байсан. 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг хамт төгсөөд Ц.Э- нь МХЗЭ-ийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1977 оны 6 дугаар сараас 1980 оныг дуустал ажилласан. Тэгээд 1981 оноос Хөвсгөл аймгийн Энх-Амьдрал нэгдлийн барилгын туслах үйлдвэрт 1985 он хүртэл ажилласан. Үүнээс хойш сургуульд ажиллаж байсан энэ талаар нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,
Гэрч Н.О-ын 2016 оны 01 дүгээрсарын 15-ны өдөр өгсөн: ....Ц.Э- нь намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн дунд сургуулийн халуун усанд ажиллаж байхад 1986 онд халуун усанд угаагчаар ажилд орж байсан. Тэгээд нэг жил ажиллаад гарсан.... гэх мэдүүлэг 1979 оны Диплом, 1987 оны Дурсамж зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 70 дугаар данснаас түүвэрлэн авсан цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг шүүх үнэлсэн болно. Учир нь: Гэрч Б.Д-н өгсөн: ....Э-ийн ээж нь Ц-, хойд аав Л-р зарим баримт бичиг нь овоглож байдаг байх.... гэх мэдүүлэгээр хүсэлт гаргагч Ц.Э-ийн цалин хөлсний баримт мөн болох нотлогдож байх тул нотлох баримт үнэлж байна.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....даралт ихтэй тул өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар малгайт овогт Ц-н Э- /РС-****/-ийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор, Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад барилгын туслах үйлдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуулийн халуун усанд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Э-ийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ