| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00133/И |
| Дугаар | 155/ШШ2016/00370 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийС- хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хиргис овогт С-гийн Х- /РС-************/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсС- иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Х- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний 1979 оны 01 дүгээр сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдоогүй тул Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч С.Х- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1980 оны 12 дугаар сарыг дуустал Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Б.Н-н 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: ....С.Х- нь 1979 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд хоньчноор 1981 он хүртэл цэргийн албанд явтлаа ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Н-ийн 2016 оны 01 дүгээрсарын 15-ны өдөр өгсөн: ....Бид 2 нэг ангид сурдаг байсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн сургуулийн 1979 оны 6 дугаар сард төгсөөд С.Х- илгээлтээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор гарч ажилласан. Тэгээд 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад цэргийн албанд явсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ...зардал мөнгөний боломжгүй тул өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлС- байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэС- болно.
Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиргис овогт С-гийн Х- /РС-************/-ыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1980 оны 12 дугаар сарыг дуустал Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Х-ыг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ