| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00135/И |
| Дугаар | 155/ШШ2016/00371 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: * Ш-рын Г-р /РС-5***/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Г-р шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ш.Г-р нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумны Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад хоньчиноор 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт явж 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй 2 дугаар бригадад үхэрчин, хоньчноор ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацандаа хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажилласан жил тогтоогдохгүй байна.
Иймд миний бие 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчин, хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ш.Г-р нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчин, хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн цалингийн архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ж.Ч-ын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ....Ш.Г-р нь 1973-1976 оны хооронд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд явж 1979 онд цэргээс ирж тус нэгдэлдээ 1989 оныг дуустал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч М.Э-ийн 2016 оны 01 дүгээрсарын 14-ний өдөр өгсөн: ....Ш.Г-р нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад аав, ээжийн хамт 1973 оноос 1976 он хүртэл хонь маллаж байгаад 1976 оноос 1979 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд тус нэгдлийн 2 дугаар бригадад 1989 оныг дуустал хонь, үхэр маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Х .
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....зардал мөнгө муутай, мал төллөж байгаа тул өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алтай овогт Ш-рын Г-р /РС-5***/-ыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Г-рыг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ