| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00185/И |
| Дугаар | 155/ШШ2016/00373 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хатиган овогт Ц-мын О /РЭ-***********/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.О би 1963 онд төрсөн. Би 17 настайдаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийтийн хоолны ангид үйлчлэгч, угаагчаар анх томилогдон ажиллаж байгаад 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн. Би Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байхдаа байгууллагын захиргаа, удирдлагаас гаргасан шийдвэр , тушаалын дагуу хий гэсэн ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд нийтийн хоолны ангид үйлчлэгч, угаагч, мал баазад толгой шийр хуухлагч зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан. Би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2012 онд Орхон аймагт өөрийн ээжийг асран амьдарч байх хугацаанд гэр оронтойгоо үерийн усанд өртөж эд хөрөнгө, бичиг баримтууд маань усанд урсаж, үрэгдсэн. Би холбогдох байгууллагуудаас өөрийн урьд өмнө ажиллаж байсан баримтуудаа шүүлгэж дахин баримт бүрдүүлсэн боловч миний ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалууд зэрэг холбогдох баримтууд олдохгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Би одоо 53 настай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсад 11 жил ажиллаж хөдөлмөрлөсөн боловч ажиллаж байсан байдлыг маань нотлох зарим холбогдох баримтууд олдохгүй тухайн үеийн байгууллагын захиргааны хариуцлагагүй байдлын улмаас улсын болон аймгийн архивт миний ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй өдийг хүрээд байна. Намайг ажиллаж байх хугацаанд байгууллагын захиргааны зүгээс миний ажлыг үнэлж, шагнаж байсан байдаг.
Иймд Ц.О намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 ны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны ангид үйлчлэгч, угаагчаар, 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа мал баазад толгой, шийр хуухлагчаар, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны ангид үйлчлэгчээр тус тус ажиллаж хөдөлмөрлөж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ц.О нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны ангид 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 ны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үйлчлэгч, угаагчаар, Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа мал баазад 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл толгой, шийр хуухлагчаар, Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны ангид 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчид 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээсэн №327258 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Ц.М-гийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ....Ц.О нь анх 1980 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, угаагчаар ажиллаж байсан. 1990 он хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч П.Б-йн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ....Ц.О нь анх худалдаа бэлтгэлийн трестэд угаагч, үйлчлэгч, дундын цехэд толгой, шийр хуухлагчаар 1990 он хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, 1981, 1984, 1987 онуудын Дипломын хуулбарууд, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10/397 дугаартай ....тус аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1980-1984 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Ц.Ог ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаартай ....Ц.О үерийн улмаас тэтгэвэр тогтоолгох материал бүрдүүлсэн байсанаа ургсаж алга болгосон нь үнэн болно.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Хэрэгт нотлох баримтаар өгсөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаартай тушаалыг шүүх үнэлээгүй болно. Учир нь: Хэрэгт нотлогооны ач холбогдолгүй хамааралгүй баримт байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....мал төллөж байгаа учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатиган овогт Ц-мын О /РЭ-***********/-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны ангид 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 ны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үйлчлэгч, угаагчаар, Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа мал баазад 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл толгой, шийр хуухлагчаар, Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны ангид 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ