Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00376

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: ДО хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн **************** тоотод оршин суух, Дгийн М /РЭ**************/-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, нийт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2016/0240/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДО хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М өөрийн эзэмшлийн хашаа байшинг барьцаалж 200.000 төгрөгийн зээл авсан юм. Зээлийн хугацаа 2014 онд дууссан юм. Зээлийн хүү 200.000 төгрөг болсон. Иймд Д.Моос нийт 400.000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ДО хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан тайлбартаа: М нь 400.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДО хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Мид холбогдуулан зээл, зээлийн хүү, нийт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч ДО хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Д.Моос 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Нэхэмжлэгч ДО хязгаарлагдмал хариуцлагатай компани зээл, зээлийн хүү, нийт 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.М биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбарын 4901000149 тоот дансанд 201оны 2 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгөөс 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Моос улсын тэмдэгтийн хураамж 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ