Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Нын Э /РФ**************/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 155/2016/00252 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Н.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биеН овогтой Э нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1976 оны 7-р сарын 20-ноос эхлэн тус Сангийн аж ахуйн Эг-Үүр 03 дугаар тасагт тракторчноор томилогдон ажиллаж байгаад шинээр Эг-Үүрийн сангийн аж ахуй байгуулагдахад нь үргэлжлүүлж тус Сангийн аж ахуйд 1992 оны 03-р сарын 01-нийг дуустал ажилласан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл салаа ахлагч, механикч гэсэн тушаал гарсан, албан тушаал зөрсөн гэсэн шалтгаанаар ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй байна. Иймд миний Тариалан сумын сангийн аж ахуйд тракторчноор 1976 оны 7-р сарын 20-ноос 1985 оны 11 сарын 05 хүртэл, 1985 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн Эг-Үүрийн сангийн аж ахуйд үргэлжлүүлэн тракторчин, комбайчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд тракторын жолоочийн түр курст сурч төгсөөд 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасагт тракторын жолоочоор, Эг-Үүрийн 3 дугаар тасаг нь Эг-Үүрийн сангийн аж ахуй болж тусдаа гарахад тэндээ үргэлжлүүлж 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эг-Үүрийн сангийн аж ахуй нь өөрчлөгдөж Наранмандал хувьцаат компани нэртэй болоход мөн 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан. Би 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хааж байсан ба үүнээс өөрөөр миний улсад ажиллаж байсан байдал тасалдаагүй, би тасралтгүй дээрх хугацаанд ажиллаж байсан. Иймд миний Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Наранмандал хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Э нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Наранмандал хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Э нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Наранмандал хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан болох ньН овогтой Эд 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тариалан сангийн аж ахуйн захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1976 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай Тракторын курсын сонсогчдыг дадлага хийлгэх тухай, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Наранмандал хувьцаат компаний захирлын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж, нийгмийн даатгалын дэвтэр олгох тухай тушаалуудын хуулбарууд, , Н.Эгийн 370779 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ******************* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дух овогтНын Эгийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Наранмандал хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолооч, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН