Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00378

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 19 дүгээр байрны 12 тоотод оршин суух, Хэрдэг овогт Д-ийн М- /РС****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 16 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Шарнууд овогт Б-ын Х /РБ*****/-д холбогдох,

4.020.000 /дөрвөн сая хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2015/00144/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М- миний бие Б.Х, А.Ө нарт 2013 оны 01-р сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцаанд нь ************ дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ, ******** дугаартай газрын гэрчилгээг тавьсан билээ. Уг 3.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй байгуулсан. Үндсэн хүү нь нэг сарын 180.000 төгрөг бөгөөд 6 сарын 1.080.000 төгрөгийн хүүг тооцох бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь 20 хувиар тооцохоор гэрээнд заасан боловч би үндсэн мөнгө болох 3.000.00 төгрөг дээр 6 сарын хүү 1.080.000 төгрөгийг нэмж нэмэгдүүлсэн хүү 920.000 төгрөгийг нэмж нийтдээ 5.000.000 төгрөгийг нэхэмжлэх бөгөөд хүү 980.000 төгрөгийг өгсөн тул үүнийг хасч нийтдээ 4.020.000 төгрөгийг нэхэмжилсэн. Х нь шүүх хуралдааны явцад 3.500.000 төгрөг өгье гэж байх тул энэ үнийн дүнг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б.Х, А.Ө нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д-ийн М-ээс өөрийн эгчийн хүүхэд хорт хавдар гэдэг өвчин тусаад яаралтай мөнгө хэрэг болоод 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3000000 /гурван сая/ төгрөгийг зээлж авсан. Би тухайн үедээ өөрийнхөө боломжоор зээлээ төлж байсан. Түүнээс хойш амьдралын боломж болохгүй болоод эргэн төлөлтөө төлж чадаагүй ...Д.М-ийн нэхэмжилсэн 4020000 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй тул миний бие 3000000 /гурван сая/ төгрөгийг төлөх хүсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2013 оны 1 сард манай дүү хорт хавдар өвчнөөр өвчилсний улмаас 3.000.000 төгрөгийг Д.М-ээс 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж авсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 960.000 төгрөгийг хүүнд өгсөн. Одоо үндсэн зээл 3.000.000 төгрөг дээр нэмж хүүнд 500.000 төгрөгийг өгөх хүсэлтэй байна. Амьдралын боломж муу, энэ жил оюутан сургаж байгаа, эхнэр Ө өвчний улмаас Улаанбаатар хотод хэвтэж эмчлүүлж байгаа тул нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч А.Ө, Б.Х нарт холбогдох, 4.020.000 /Дөрвөн сая хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Д.М-т 3.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба зохигч 3.500.000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.270 /далан есөн мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ө, Б.Х нараас 79.270 /далан есөн мянга хоёр зуун дал/ төгрөгийн тал хувь болох 39.635 /гучин есөн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч А.Өд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Б.Х нар нь хариуцагч А.Өг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч А.Өг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ө, Б.Х нарт холбогдох 4.020.000 /дөрвөн сая хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.270 /далан есөн мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х, А.Ө нараас 39.635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН