Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2015/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Н.П*******-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох

"Цэцэрлэг сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон, нууц хадгалалтын нэмэгдэл, хавсран ажилласан, удаан жил, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.П******, хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга А.Д******шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тогтохбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Н.П****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие Нямжав овогтой Пүрэвсүрэн нь 2009 оноос хойш 7 дахь жилдээ Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа иртэл намайг ажлаас халах тухай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай Цэцэрлэг сумын Засаг даргын захирамж гарсан байлаа. Тус захирамжийн намайг ажлаас халсан үндэслэлд

1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлж 2013, 2014 оны ажлын үзүүлэлтээр Хөвсгөл аймгийн 24 сумаас 22-23 дугаар байранд орж хангалтгүй үнэлгээ авсан, 2014 оны Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтээр буюу дутагдалтай үнэлгээ авч 2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулаагүй.

2. Төрийн албаны стандартыг хангаж ажиллаагүй, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж төрийн байгууллагын нэр хүндийг унагаж төрийн байгууллагын удирдах, удирдуулах зарчмыг зөрчиж, багаар ажиллах чадваргүй зэрэг зөрчил дутагдлыг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэх үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэх захирамжийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэснийг миний бие дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 онд Цэцэрлэг сум Хөвсгөл аймгийн 24 сумаас 19 дүгээр байр, 2014 онд 24 сумаас 22 дугаар байранд орсон. Ингэж 19, 22 дугаар байранд орсон шалтгаан нь надаас буюу миний ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой шалтгаан биш, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг нийт 31 шалгуур үзүүлэлтээр байр эзлүүлж хэвийн, хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээгээр үнэлэгддэгээс хангалтгүй үнэлгээ буюу 0 оноо авсан үзүүлэлтүүдэд сумын Засаг даргын орлогчоос гарах сумын эдийн засаг нийгмийн үзүүлэлтийг ирүүлээгүй, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн Цэцэрлэг сумын ИТХ-ын тогтоолгүй, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сумын Эрүүл мэндийн төвийн нийлүүлэх бүтээгдэхүүний биелэлтийг ирүүлээгүй, Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ дүгнэгдээгүй, 12 жилийн ахлах сургуулиас үндэсний хөтөлбөрүүдийн биелэлт ирээгүй, Байгаль орчны тасгаас гарах аймаг сумын Засаг дарга нарын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийг ирүүлээгүй зэрэг миний хариуцлага тооцож, арга хэмжээ авах эрх мэдлээс давсан албан тушаалтнууд учраас надад хамааралтай үзүүлэлтүүд байгаагүй. Харин нь ч миний бие 2013 онд оны эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээр 93,6 оноо буюу А үнэлгээ авч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн А/37 дугаар захирамжаар Ахлах түшмэлийн тэргүүн зэрэг дэв олгогдож байсан.

2014 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг Засаг дарга надтай ажлаас халагдах өдөр хүртэл буюу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үр дүнгийн гэрээний биелэлтийг огт дүгнээгүй байж байгаад өөрийгөө ажлаас халах тухай энэхүү захирамжийг Засаг даргын орлогчоос гардаж авсан тэр үед буюу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 2014 оны Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр Д үнэлгээ авснаа мэдсэн юм.

Хэрэв хуулийн хугацаанд миний үр дүнгийн гэрээг дүгнэж танилцуулсан бол тухайн үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх тухай асуудлыг илтгэх хуудсанд тодорхой бичих байсан. Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэх хуулийн хугацаа өнгөрснөөс хойш 5 сарын дараа ажлаас халах захирамжаар мэдэгддэг ямар ч төрлийн гэрээ дүгнэх арга хэлбэрийг мэдэхгүй юм байна.

2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээнийхээ төслийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаар бэлэн болгосон боловч, Засаг дарга миний 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй төдийгүй 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулах талаар ямар нэгэн санал санаачлага тавиагүй төдийгүй үр дүнгийн гэрээний заалтад оруулах нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний саналаа ч мөн ирүүлээгүй билээ. Түүнчлэн ЗДТГ-ын 2015 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг ч мөн сумын Засаг дарга батлаагүй болохоор Төсвийн шууд захирагч ерөнхий менежерт үр дүнгийн гэрээ байгуулах эрх үүсээгүй байгаа юм. ЗДТГ-ын төлөвлөгөө нь ТАЗ-ын 2013 оны 134 дүгээр тогтоолд зааснаар Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний хавсралт болдог тул хавсралтаа батлахгүй гэрээгээ байгуулна гэдэг ч учир дутагдалтай юм.

Мөн төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй байх тухай хуулийн заалтыг тус сумын Засаг дарга А.Д*********нь зөрчиж дээрх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх тухай захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албанаас чөлөөлөх тухай Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийн 2 дахь үндэслэлд ямар жишээ баримтаар төрийн албаны стандартыг хангаж ажиллаагүй төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, төрийн байгууллагын нэр хүндийг унагаж, төрийн байгууллагын удирдах, удирдуулах зарчмыг зөрчиж багаар ажиллах чадваргүй зэрэг зөрчил, дутагдлыг үндэслэн гэсэн үндэслэлийг би ойлгохгүй байгаа бөгөөд хариуцагч А.Даваадоржоос энэ талаар нотлох баримттай дэлгэрэнгүй тайлбар авахуулах саналтай байна.

Миний бие ажлаас халагдсан тухай гомдлоо гаргаж, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхийг хүссэн бөгөөд ТАСЗ нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа миний гомдлыг хэлэлцээд хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/1152 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. Иймд намайг хууль бусаар ажлаас халсан тухай Цэцэрлэг сумын Засаг дарга А.Даваадоржийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны миний ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон, нууц хадгалалтын нэмэгдэл, хавсран ажилласан, удаан жил, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.П****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-д заасан тухайн ажилтныг ажлын байранд мэдлэг мэргэжлийн түвшингийн тухайд тэнцэхгүйг сумын Засаг дарга тогтоохгүй шүү дээ. Үүнийг эрх бүхий төрийн байгууллага тогтооно. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-д заасныг албан тушаал бууруулахад хэрэглэх заалт болохоос ажлаасхалах тохиолдолд тухайн хуулийг хэрэглэхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-д зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсоноор ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасан байдаг. ... Монгол Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасан заалтыг үндэслэсэн нь ажлаас халах ямар нэгэн үндэслэл байхгүй, түүнтэй уялдахгүй байна гэж үзэж байна. ... Мөн тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасан Засаг даргын бүрэн эрхийг ажлаас халах захирамжид хэрэглэх шаардлагагүй байсан. Хариуцагчийн хариу тайлбарт төрийн сангийн мэргэжилтэн болон мал эмнэлэгүржлийн тасгийн улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйн улмаас авч ажиллуулсан гэсэн байсан. ... Улсын байцаагчийн эрхийг миний бие олгохгүй бөгөөд мал эмнэлэгүржлийн албаны мал аж ахуйн үйлдвэрлэл,технологибүртгэл хариуцсан мэргэжилтний уг ажлын байрыг зарлаж төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшиж ирсэн 2 хүнээс сонголтоо хийх боломжийг захиалагч байгууллагад олгосны дагуу тухайн ажлын байранд хамгийн илүү шаардлага хангасан гэж үзсэн Мөнхсайхан гэдэг хүнийг томилсон байгаа. Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг ТЗ-ийн шатлалын ТЗ-5 дээш томилогдож байгаа албан тушаалтнаас авдаг болохоос ТЗ-3-аарцалинждаг мэргэжилтний ажлын байранд ажилладаг хүмүүсээс ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авах шаардлагагүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-дажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг зааж өгсөн байгаа. Гэтэл ажлаас чөлөөлөх гэдэг нэрээр ажлаас халсан. Ажлаас халах хэлбэр нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохицуулагдана. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тохиолдол байхгүй учир тухайн үндэслэлийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үр дүнгийн гэрээг дүгнэх хугацааны тухайд гэрээнд заасан хугацаанд дүгнэнэ гэж заасан бол тухайн хугацаандаа дүгнэж болох боловч Төсвийн тухай хуулиараа төсвийн цагалбарын дагуу дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор үр дүнгийн гэрээг дүгнэнэ. Ажил олгогч төсвийн ерөнхийлэн захирагч нар өөрсдөө хүсэх юм бол тухайн тайлант оны санхүүд аудит хийсэний дараа буюу 2 дугаар сарын 15-ны дотор дүгнэж болно. Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг захиргааны ажилчид болон үйлчилгээний ажилчдын үр дүнгийн гэрээтэй харьцуулахад хугацааны тухайд өөр байдаг юм. 2 дугаар сарын 15-ны дотор ч гэсэн миний үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Миний үр дүнгийн гэрээг хангалтгүй буюу үнэлгээ тавьж дүгнэсэн боловч хэдэн оноо тавьсан нь ойлгомжгүй байсан. Ажлаас халах захирамждаа мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг барьсан байсан. Төрийн захиргааны албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд миний бие 2014-2015 оны хооронд сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдаагүй. Мөн захирамжийн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг барьсан. ... Хөдөлмөрийн тухай хуулийг барих шаардлага байхгүй. Тангараг өргөсөн төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна. ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр хуулийн 29.1.6-д заасан заалтыг барьсан байсан. Би орон нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн ноцтой ямар зөрчил гаргасан эсэхээ сайн мэдэхгүй байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д Хууль тогтоомжид зааснаар тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд шатны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх гэснийг захиргааны албан тушаалын сул орон тоог Засаг дарга холбогдох дээд шатны байгууллагын удирдлагатай зөвшилцөн зөвшилцөн гэснийг ойлгож байгаа. Тиймээс Байгаль орчны хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан улсын байцаагч, төрийн сангийн төлөөлөгч нарын ажлын байрыг тус бүр зарлаж төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөөс нэр дэвшиж ирсэн болон төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд орж хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг зарлуулсан ажлын байранд томилох томилгоо Засаг даргын Тамгын газар зөвхөн өөрөө хийх ёстой. 2014 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар байсан. ... Гэрээний хуулбарыг хэрэгт хавсаргасан байгаа. Засаг дарга 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй төдийгүй 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулах талаар ямар нэгэн санал санаачилга тавиагүй. Үр дүнгийн гэрээнд оруулах нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний саналыг намайг ажлаас халагдах өдрийг хүртэл ирүүлээгүй, 2014 онд мөн огт ирүүлж байгаагүй. Сумын иргэдийн хурлаар Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахгүй байхад би ямар бүтэц орон тоотойгоор ямар бүтээгдэхүүнийг ямар хугацаатай ямар төсөвт өртөгөөр нийлүүлэх юм бэ гэдэг нь тодорхойгүй байж Тамгын газрын төлөвлөгөө батлуулах асуудал яригдаад байгааг ойлгохгүй байна. Ажил үүргийн хуваарийн дагуу мөн Тамгын газрын төлөвлөгөөний асуудал надад хамаарахгүй. Түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо 2011 оны Засгийн газрын 62 дугаар тогтоолоор томилно. ... Тийм учраас би ажлаа мэдэхгүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилчихсон байна гэж үзэж байна. ... 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр амарсан боловч 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажилд ирэхдээ намайг ажлаас халсан гэдгийг би мэдсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга бол сумандаа нууц хариуцан ажиллаж байгаа ажилтан. ... 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр миний нууц баримтуудыг бүгдийг нь авсан. ... Ажлаас халах мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 281 дугаартай тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар ажлаас халах тухай асуудлыг авч хэлэлцүүлэх байсан. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.

... Би тамгын газрын нягтлан бодогч нарыг томилсон, ажил хүлээлцэх комиссыг тушаалаараа батлаагүй байгаа. Ажил хүлээлцүүлэх гэсэн боловч сарын эцсийн гүйлгээ,улирлын тайлан гаргах ажлаар нягтлан бодогч нар тухайн үед сумандаа байгаагүй. ...Намайг түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан нягтлан бодогч нарын ажлыг нь хүлээлцүүлж яагаад болоогүй юм.

... Намайг Цэцэрлэг сумын амьжиргааг дэмжих төслийн удирдагчаар томилсон тухайн тогтоол өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг хүртэл хүчин төгөлдөр байсан учраассургалтанд суусан. ... 3 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын сургалтын хувьдби албан ёсоор аймгийн Захиргааны Ц******даргад буюу эрх бүхий албан тушаалтанд хэлж байж тухайн сургалтанд хамрагдсан. ... Шүүхийн шийдвэр миний талд гарна гэж би тийм зүйл хэлээгүй.

Би үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудастай шүүхийн хэргийн материалаас л үзэж танилцсан. Би D гэсэн үнэлгээ авсныг ч мэдээгүй.

Урьд жилүүдэд Гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөний биелэлт гэсэн шалгуур үзүүлэлт байгаагүй. А334 дүгээр захирамжаар шинээр орсон юм шиг байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгаас 2014 оны ажлаар хангалтгүй ийм үнэлгээ авсан байна, энэ хүмүүстээ хариуцлага тооц гэсэн бичиг суманд ирүүлэхэд нь л дээрх үзүүлэлт байсныг анх харсан.

Аймгийн Засаг даргын А334 тоот захирамж манай суманд ирээд Засаг дарга дээр нилээн удаан дарагдсан байсан. Тэгээд Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Б*********жилийн эцсийн тайлан тулчихсан байхад Засаг даргаас 334 дүгээр захирамжийг хүлээж авлаа, одоо авах ёстой юм уу гэж байсан.

Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт-ийг Засаг даргын орлогч хариуцдаг.

УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн биелэлтийг сумын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хариуцдаг.

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал нь Засгийн газрын тогтоолоор тайлагнадаг журамтай юм. Тиймээс дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн биелэлтүүдийг хариуцдагийн хувьд хариуцсан тайлагнах ёстой үзүүлэлт.

Би 2009 оноос хойш Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан. Намайг Тамгын газрын дарга болсноос хойш 2009, 2010, 2011, 2012 онуудад аймагтаа эхний 5 байрт бичигддэг байсан.

Би Төрийн албаны тухай хуулийг л барьж, төрийн захиргааны ажилтныг томилно. ... Төрийн албаны тухай хуулийг үндэслээд мөн төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг нь үндэслэж томилдог. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Тамгын газрын даргын удирдлагатай холбоотой зүйл заалт байхгүй.

Би үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргад өөрт нь өгсөн, ямар нэгэн бүртгэлгүй өгсөн.

Сумын Засаг даргатай албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа ... боловсон хүчний томилгооны тал дээр ойлголцдоггүй байсан.

Үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар байгуулна. Надтай үр дүнгийн гэрээ байгуулах эсэх нь тодорхойгүй байсан. 2014 оны үр дүнгийн гэрээний минь биелэлтийг дүгнэж өгөөгүй.

Би гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө Хөвсгөл аймгийн Засаг даргын 334 дүгээр захирамжид шинээр орсон гэдгийг мэдээгүй. Тухайн төлөвлөгөө надад цохогдож ирээгүй. Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Бямбажав төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахаар хүлээж авсан байдаг.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Э.Мөнхтуяа над руу ярьсан. Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас ирээгүй байна гэж хэлсэн гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга А.Д*********шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2013 онд Цэцэрлэг сум Хөвсгөл аймгийн 24 сумаас 24 дүгээрт биш 19 дүгээр байр, 2014 онд 22 дугаар байрт орсон гэжээ. 2013 оны ажлын үзүүлэлтээр Аймгийн Засаг даргын Тамгын газраас Сумдад ажилласан дүнгийн тухай мэдээллийн 1 дүгээр хуудсанд хангалтгүй буюу 49-59%-тай үнэлэгдсэн 7 сум байна. Дээрх сумдаас хамгийн бага үнэлгээтэй нь Цэцэрлэг сум 49%-тай байна гэсэн байгаа нь 19 дүгээрт биш 24 дүгээрт орсны нотолгоо болно.

2014 оны сумдын ажлыг дүгнэсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн гаргасан ажлын үзүүлэлтээр 2013 онд 7 сум хангалтгүй байсан бол 2014 онд 3 болж буурахад манай сум өмнө оны хангалтгүй үзүүлэлтээ давтсан харамсалтай дүн гаргасан юм.

Энэ бүхний хариуцлага нь сумын ЗДТГ-ын дарга бөгөөд ерөнхий менежер, төсвийн шууд захирагч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн.

2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ дүгнүүлж үнэлгээ авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, хуулийн хугацаа хэтрээд удаж байхад 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ байгуулаагүй,

2014 оны ТАЗАХ-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаагүй, ТҮАХ-тай хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй.

Өөрийн гаргасан эрх зүйн актаа аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтсээр хянуулдаггүй.

23.1.2. Үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.

2015 оны ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг ажлаас чөлөөлөх хүртэл боловсруулж батлуулаагүй нь онц ноцтой зөрчил мөн. Угаасаа сэтгүүлч мэргэжил нь түүний ажлын байрны тодорхойлолтыг шаардлагыг хангахгүй байгаа нь тухайн албан тушаал эрхлэх боломжгүй болсон.

Эцэст нь эдгээр тайлбар нотолгоонуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй болохыг баталгаажуулж өгөхийг хүсье. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон. ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 29.1.6-ын л-д заасны дагуу Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд удаа дараа үүрэг чиглэл өгч байсны ихэнхийг хэрэгжүүлдэггүй, өөдөөс зүй ёсны бус эсэргүүцэл үзүүлж, тайлбар тавьж ажлыг унагадаг.

Мөн хуулийн 31.1.8-д заасныг удаа дараа зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаж Төрийн сангийн мэргэжилтэн, мал үржлийн улсын байцаагч нарыг ашиг сонирхлын зөрчилтэй байх үндэслэлээр зөвшилцөхгүйгээр авчирч тавьсан гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга А.Д*********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргыг ажлаас халсан Б04 дугаартай тушаал гаргасан нь үнэн. Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн. 2013, 2014 оны үзүүлэлтээр Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газар Хөвсгөл аймгийн 24 сумаас 23 дугаар байранд орсон. ... 2013 онд ажил нь сайжирах болов уу гэж харсан. Тухайн жилийн шуурхай болгон дээр Н.П******д үүрэг чиглэл өгч байсан нь хурлын протоколоос харагдана. 2014 оны ажил дүгнэхэд Цэцэрлэг сум өмнөх оныхоосоо мөн хойгуур байранд орсон. Энэ бол тухайн сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой. ...Би Н.П******д долоо хоног болгоны шуурхай дээр үүрэг даалгавар өгснийгбиелүүлдэггүй байсан. 2014 оны үр дүнгийн гэрээг нь байгууллагын архиваас ч хайгаад олоогүй. Н.П****** 2014 онд хийсэн ажлын тайлангаа өгсөн. Ажлын тайланг Засаг дарга авах ёсгүй. Н.П******гийн 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэх гэхэд тусгай нийлүүлсэн бүтээгдэхүүн байхгүй учир дүгнэх боломжгүй байсан учир хангалтгүй гэж дүгнэсэн. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулсан байх ёстой. Одоо хүртэл гэрээ байгуулаагүй байгаа. Энэ тал дээрээ өөрөө санал санаачилгатай ажиллаж ёстой байсан. Төрийн албан хаагчийн стандартын хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээг хангаж ажиллаагүй, төрийн байгууллагын нэр хүндийг унагасан. Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийг өөр ажилд шилжүүлсэн. Гэтэл өдий болтол ажлыг нь хүлээлцээгүй. Тушаал нь гарчихсан байхад ажлыг нь хүлээлцээгүй учир нягтлан бодогч хуучин ажлаа хийгээд явж байгаа. Хэрэгждэггүй тушаал гаргадаг, тэр хэмжээгээрээ нэр хүнд нь унаж байгаа юм. Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулаагүй гэж тайлбартаа хэлж байна. Үүнийг би нэхэмжлэгчийг андуурч байна гэж үзэж байна. Сумын Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаад одоо хэрэгжээд явж байна. Ажил албан тушаалд хүн томилохдоо Засаг даргад мэдэгдэхгүй томилдог. 3-4 албан тушаалтан ажилд томилохдоо Засаг даргатай зөвшилцөж байгаагүй. ... Байгууллагын дотоод журамд Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Дотоод асуудал эрхэлсэн ажилтан байна гэж заасан байдаг. ... Сүүлийн жилүүдэд манай сумын Засаг даргын Тамгын газрын ажлын үзүүлэлт буурч байгаа учир түүнийг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан юм....Төрийн алба бол ээлж дараатай алба, алдаа зөрчил гаргасан бол тухайн албан тушаалтанд арга хэмжээ авах ёстой.

... Ажлаас халагдсанаасаа хойш шүүхийн шийдвэр миний талд гарна гэж яриад Тамгын газрын дарга нарын сургалтад хамрагдаад явж байна. Ажлаас халагдсан хэрнээ Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөний тэмдэглэлийг ажилчдаас дарамталж авч байна. Ёс зүйн хувьд ийм л байна.

Цэцэрлэг сумын Засаг даргын орлогч нь сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлээ гаргаж өгөх ёстой.

Би Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг дүгнэсэн баримтаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг руу явуулаагүй. Учир нь дүгнэх боломж байхгүй. 2014 онд хийсэн тусгай захиалгат бүтээгдэхүүнээ гаргаж өгөөгүй учир илтгэх хуудсан дээр юу бичих юм бэ. Би ямар ажил нь хэдэн хувьтай биелэгдсэн, биелэгдээгүй гэдгийг нь мэдэхгүй. Тийм учраас харж, ажлыг нь дүгнэх боломжгүй. Н.П****** 2014 оны ажлын бичмэл тайлан л гаргаж өгсөн. ... Засаг даргын Тамгын газрын дарга Н.П****** нь 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа өгөөгүй учраас харж, дүгнэх боломжгүй ...Өөрийнх нь хийсэн ажлуудыг нь үнэлж дүгнээд Dгэсэн үнэлгээний хэмжээнд ажил нь явагдсан юм байна гээд үнэлгээ тавьсан. ... Тамгын газрын даргын 2014 оны ажлыг бол 2015 оны 1 дүгээр сарын 15-ны дотор дүгнэнэ. Би Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг 3 дугаар сард дүгнэсэн.

... Тамгын газрын ажилчдын тайланг нэгдсэн журмаар гаргаагүй хүлээгдэж байна гэдгээ Тамгын газрын дарга өөрөө хэлдэг. Тамгын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнээгүй байхад Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг дүгнэх боломжгүй. ... Би өөрийнхөө шийдвэрийг зөв л гэж үзэж байна.

Төрийн албыг тасралтгүй явуулах мөн төрийн алба нь нээлттэй, ил тод байх ёстой. Мөн төрийн албыг унагахгүй ажиллах ёстой. Төрийн албаны нэр хүнд унаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь тушаал гаргаж ажилтан томилчихоод хэдэн сар ажилд нь томилохгүй байлгаад байдаг асуудал нь төрийн албаны нэр хүндэд хамааралтай асуудал гэж үзэж байна. Нэг тушаал гаргачихаад нөгөөхөө хэрэгжүүлдэггүй орхичихдог.

Н.П******гийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн дүгнэлт байхгүй. ... Гарсан тушаал шийдвэр нь болоод өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй учраас ёс зүйгүй байна гэж үзсэн гэв.

Төрийн албан хаагчийг томилохдоо зөвшилцөөгүй учраас удирдах, удирдуулах ёсыг хэрэгжүүлдэггүй.

Аймгийн Засаг даргын А/334 гэсэн захирамжийг хэзээ хүлээж аваад хэдний өдөр хэнд цохолт хийсэн талаар холбогдох баримтыг нь авчираагүй. Бүх цохогдсон бичиг баримтууд бичиг хэргээр дамждаг. Хэзээ цохож өгснөө санахгүй байна.

Н.П******гийн үр дүнгийн гэрээг 2013 онд 93.6 хувьтай үнэлсэн байгаа.

Надтай үр дүнгийн гэрээ байгуулдаг төсвийн ерөнхий менежерүүд үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг өгөхдөө өөрсдөө шууд оруулж өгдөг. Хүлээж аваад бүртгэдэггүй.

Н.П******г мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байна гэж үзээгүй. Би ч дэмжиж нэхэмжлэгч нь удирдлагын академид суралцаж байсан. Ур чадварын хувьд ажил гүйцэтгэх байдал нь шаардлага хангахгүй байгаа.

Н.П****** нь тухайн албан тушаалыг хашихад шаардлага хангахгүй болсон талаар эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргасан зүйл байхгүй.

Аймгийн Засаг даргын А/334 дүгээр захирамжаар батлагдсан сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх тухай журмыг яг хэзээ хэнд цохосноо сайн санахгүй байна.

Гүйцэтгэл сайжруулах ажлын төлөвлөгөөг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажавт цохож өгсөн байх. Засаг газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг сумын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ихэвчлэн хариуцаж, гүйцэтгэлийг гаргадаг учраас дотоод ажилтанд цохсон байх гэв.

Шүүх нэхэмжлэгчхариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн иргэн Н.П****** "Цэцэрлэг сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон нууц хадгалалтын нэмэгдэл, хавсран ажилласан, удаан жил, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н.П****** нь ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны талаар Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/1152 тоот албан бичгээр түүнд хариу өгсөн байх тул Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгджээ.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх шийдвэрт, хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн юм.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Цэцэрлэг сумын Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаараа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын л, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасныг баримтлан Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлж, 2013, 2014 оны ажлын үзүүлэлтээр Хөвсгөл аймгийн 24 сумдаас 22-23 дугаар байрт орж хангалтгүй үнэлгээ авсан, 2014 оны Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтээр буюу дутагдалтай үнэлгээ авч 2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулаагүй,

Төрийн албаны стандартыг хангаж ажиллаагүй, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, төрийн байгууллагын нэр хүндийг унагаж төрийн байгууллагын удирдах, удирдуулах зарчмыг зөрчиж, багаар ажиллах чадваргүй зэрэг зөрчил дутагдлыг үндэслэн гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн чөлөөлжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Н.П******г ажлаас халсан шалтгаандаа Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дурдсан байх боловч Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П****** нь 2013 оны Төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 93,6 хувьтай дүгнүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Н.П******гийн үр дүнгийн гэрээг 2013 онд 93.6 хувьтай үнэлсэн гэх тайлбар,

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Үр дүнгийн үнэлгээг батлах, урамшуулал олгох, хариуцлага тооцох тухай Б-43 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Цэцэрлэг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгээр Хэвийн гэх үнэлгээтэй дүгнэгдсэн байдал зэргээр нотлогдож байх тул 2013, 2014 онд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Н.П******г сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас халсан үндэслэлдээ 2013, 2014 оны ажлын үзүүлэлтээр Хөвсгөл аймгийн 24 сумдаас 22-23 дугаар байрт орж хангалтгүй үнэлгээ авсан, 2014 оны Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтээр буюу дутагдалтай үнэлгээ авсан гэжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Үр дүнгийн үнэлгээг батлах, урамшуулал олгох, хариуцлага тооцох тухай Б-43 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар Цэцэрлэг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгээр Хэвийн гэх үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Харин Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Цэцэрлэг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны үр дүнг Хангалтгүй гэж үнэлсэн байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/334 дүгээр захирамжаар баталсан Хөвсгөл аймгийн захиргааны байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам-ын дагуу сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журмыг шинэчилэгсэн бөгөөд нийт 31 шалгуур үзүүлэлтээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байхаар тогтоосон байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээнээс үзэхэд /ХХ-ийн 14 дүгээр хуудас/ Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт, Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Сумын Засаг даргаас ЗДТГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал гэх таван үзүүлэлт ямар нэгэн үнэлгээ аваагүй ажээ.

Эдгээрээс Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт-ийг сумын Засаг даргын орлогч хариуцан тайлагнах үүрэгтэй болох нь гэрч Э.Мөнхтуяагийн Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг сумдын Засаг даргын орлогч нар хариуцан ажилладаг ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ... 0 оноо авсан үзүүлэлтүүдэд сумын Засаг даргын орлогчоос гарах сумын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг ирүүлээгүй ... зэрэг ... надад хамааралтай үзүүлэлтүүд байгаагүй, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Цэцэрлэг сумын Засаг даргын орлогч нь сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлээ гаргаж өгөх ёстой гэх тайлбар гэх зэргээр нотлогдож байна.

Харин Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт гэх үзүүлэлтүүдийн хувьд Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд хариуцуулсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Гүйцэтгэл сайжруулах ажлын төлөвлөгөөг дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажавт цохож өгсөн байх. Засаг газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг сумын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ихэвчлэн хариуцаж, гүйцэтгэлийг гаргадаг учраас дотоод ажилтанд цохсон байх гэх тайлбараар тогтоогдож байна.

Мөн Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал гэх үзүүлэлтийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай 143 дугаар тогтоолын дагуу тайлагнадаг ба Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хариуцан ажилладаг болох нь гэрч Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Б*********-ын Би Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоол шийдвэрийн биелэлттэй холбоотой тайланг хариуцаж гаргадаг гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал нь Засгийн газрын тогтоолоор тайлагнадаг журамтай юм. Тиймээс дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн биелэлтүүдийг хариуцдагийн хувьд хариуцан тайлагнах ёстой үзүүлэлт гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт-ийг Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хариуцан ажилладаг болох нь гэрч Б.Б*********-ын мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрч Б.Б*********-ын Манай сумын 2014 оны Засгийн газар, Улсын их хурлын тогтоол, шийдвэрийн биелэлттэй холбоотой тайлан-г би 2014 оны 12 дугаар сарын эхээр гаргаж, ... бичээч П.О*********-ээраймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. ... манай сумын Засгийн газар, Улсын их хурлын тогтоол, шийдвэрийн биелэлттэй холбоотой 2014 оны тайлан ирээгүй гэж ... дарга Ч.Уртнасан танилцуулахад нь би тайлангаа танайд хүргүүлсэн шүү дээ гэж тайлбараа хэлээд хүргүүлсэн албан тоотынхоо канондсон хувийг үзүүлсэн. ... Энэ тайланг би хариуцдаг болохоор тайлан 00 оноо авсан гэж сумын Засаг дарга, удирдлагууд байгууллагын шуурхай хурал дээр ярьж, Тамгын газрын даргад арга хэмжээ ав гэж хэлсэн. Тамгын газрын дарга Н.П****** нь намайг тайлангаа явуулсан гэдгийг мэдсэн учраас миний буруу биш учраас надад арга хэмжээ аваагүй юм гэх мэдүүлэг,

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... тогтоол, шийдвэрийн биелэлттэй холбоотой үзүүлэлт 00 оноо авсан байх бөгөөд ЗДТГ-ын Дотоод ажил хариуцсан ажилтан Б.Б*********хариуцдаг бөгөөд үүнийг албан бичгээр хүргүүлсэн боловч үнэлээгүй байна гэх тайлбар зэргээс үзэхэд Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт гэх үзүүлэлт 0.00 оноо авсанд болон Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт, Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал-ын тайлан үнэлгээ аваагүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Харин Сумын Засаг даргаас ЗДТГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэх үзүүлэлтийн хувьд хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга А.Д*********нь Засаг даргын Тамгын газрын дарга Н.П******гийн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлгээтэй дүгнэсэн гэх боловч илтгэх хуудсыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагт хүргүүлээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Би Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг дүгнэсэн баримтаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг руу явуулаагүй гэх тайлбар, гэрч Э.Мөнхтуяагийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын Засаг даргатайгаа байгуулсан 2014 үр дүнгийн гэрээний илтгэх хуудас манай Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагт ирээгүй ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н.П****** 2014 оны ажлын бичмэл тайлан л гаргаж өгсөн. ... 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа өгөөгүй гэж, нэхэмжлэгч нь Би үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргад өөрт нь өгсөн. ... 2014 оны үр дүнгийн гэрээний минь биелэлтийг дүгнэж өгөөгүй гэж маргасан боловч хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь Засаг даргын Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсыг хүлээж авахдаа ямар нэгэн баримт, бүртгэл хөтөлдөггүй, Засаг даргын Тамгын газрын дарга нь үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлэх илтгэх хуудсаа өгөхдөө мөн ямар нэгэн бүртгэлгүйгээр Засаг даргадаа шууд өгдөг болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга А.Даваадоржийн шүүхэд гаргасан Н.П****** ... 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ дүгнүүлж үнэлгээ авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй гэх тайлбар, шүүх хуралдаанд гаргасан Н.П******2014 онд хийсэн ажлын тайлангаа өгсөн. ... Н.П******гийн 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэх гэхэд тусгай нийлүүлсэн бүтээгдэхүүн байхгүй учир дүгнэх боломжгүй байсан учир хангалтгүй гэж дүгнэсэн гэх тайлбар,

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Би үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргад өөрт нь өгсөн. Бичмэл тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтээ хамт өгсөн гэх тайлбар,

Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн ЗДТГ-ын аппаратын зөвлөгөөний тэмдэглэл /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Э.Мөнхтуяагийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын Засаг даргатайгаа байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас манай Хяналт шинжилгээ үнэлгээний тасагт ирээгүй байсан. Тэгэхээр би Н.П****** даргаас яагаад төсвийн Ерөнхий менежерийнхээ үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг дүгнэсэн баримтаа ирүүлээгүй юм бэ гэж асуухад Би илтгэх хуудсаа бичээд дүгнүүлэх гээд Засаг даргадаа өгсөн гэж хариулсан. Тэгэхээр нь Засаг дарга А.Д*********руу нь утасдаж асуухад За явуулна аа гэсэн хариулт өгч байсан ... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу төсвийн шууд захирагчийн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсаа хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга А.Даваадоржид өгсөн болох нь тогтоогдож байна.

Иймд Цэцэрлэг сумын Засаг дарга нь Сумын Засаг даргаас ЗДТГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт гэх үзүүлэлтийг тооцуулахаар Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагт хүргүүлээгүй явдалд нэхэмжлэгч Н.П******г буруутгах боломжгүй байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ Хангалтгүй дүгнэгдсэн нь зөвхөн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах байсан Н.П******гийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Н.П******г ажлаас халсан үндэслэлдээ 2014 оны Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтээр Dбуюу дутагдалтай үнэлгээ авсан гэж дурдсан байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагч нь Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу төсвийн шууд захирагчийн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг D буюу Дутагдалтай гэж үнэлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба Тусгай арга хэмжээнээс бусад хэрэгжүүлбэл зохих нийт арга хэмжээ, Хэрэгжүүлбэл зохих тусгай арга хэмжээ, Манлайллын зорилтын биелэлт тус бүрт хэдэн оноо өгсөн болон нийт өгвөл зохих 100 онооноос хэдийг нь өгсөн нь тодорхойгүй, гэрээний биелэлтийг хэзээ дүгнэсэн нь тодорхойгүй, гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээтэй төсвийн шууд захирагч танилцаж, гарын үсэг зураагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ыг баталсан байх уг журмын 6.1-д Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлэлт өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ, 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тус гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч Н.П******гийн шүүх хуралдаанд гаргасан Би үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудастай шүүхийн хэргийн материалаас л үзэж танилцсан. Би D гэсэн үнэлгээ авсныг ч мэдээгүй гэх тайлбараас үзэхэд хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь төсвийн шууд захирагчийнхаа 2014 оны үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэхдээ түүнд мэдэгдээгүй, ярилцлага хийгээгүй атлаа D буюу Дутагдалтай өгсөн байх ба энэхүү үнэлгээ нь Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасанчлан хүчин төгөлдөр болоогүй байна.

Төрийн байгууллага, албан тушаалтан аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, сонсгож, түүний тайлбарыг авч байх үүрэгтэй бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь Засаг даргын тамгын газрын даргынхаа 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэхдээ мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу юм.

Улмаар үр дүнгийн гэрээний биелэлтээр D буюу Дутагдалтай үнэлгээтэй дүгнэгдсэн гэх шалтгаанаар нэхэмжлэгч Н.П******г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Н.П******г ажлаас халсан үндэслэлдээ 2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулаагүй гэж дурдсан ба нэхэмжлэгч Н.П****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээнийхээ төслийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаар бэлэн болгосон боловч, Засаг дарга миний 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй ... ЗДТГ-ын 2015 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг ч мөн сумын Засаг дарга батлаагүй болохоор Төсвийн шууд захирагч ерөнхий менежерт үр дүнгийн гэрээ байгуулах эрх үүсээгүй ..., Засаг дарга сумын ИТХ-аар 2015 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулаагүй тул Засаг даргад ямар үйлчилгээг, ямар бүтэц орон тоотойгоор, ямар төсөвт өртгөөр ямар хугацаанд нийлүүлэх талаар нийт бүтээгдэхүүнүүд тодорхойгүй учраас ... ЗДТГ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах ямар ч боломжгүй ... зэрэг үндэслэлүүдээр төсвийн шууд захирагчийн 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй байсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга А.Д*********нь Засаг дарга сумын ИТХ-аар 2015 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулаагүй, Засаг даргын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаагүй гэдэгтэй маргаагүй бөгөөд Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1.2-т ... байгууллагын дараа оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан байх, 4.1.6-д төсвийн шууд захирагчийн өмнөх оны гэрээний биелэлтийг зохих журмын дагуу дүгнэж, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинд үнэлгээ өгсөн байх бэлтгэлийг гэрээ байгуулахын өмнө хангасан байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэл бүхий байна.

Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Тамгын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнээгүй байхад Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг дүгнэх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д Тамгын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнээгүй байхад Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг дүгнэхгүй гэсэн зохицуулалт байхгүй.

Хоёр. Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь Н.П******г ажлаас халсан үндэслэлдээ Төрийн албаны стандартыг хангаж ажиллаагүй, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, төрийн байгууллагын нэр хүндийг унагаж төрийн байгууллагын удирдах удирдуулах зарчмыг зөрчиж, багаар ажиллах чадваргүй зэрэг зөрчил дутагдлыг үндэслэн гэх шалтгааныг дурджээ.

Хариуцагч нь Н.П****** нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, 33.4-д заасны удаа дараа зөрчиж, Төрийн сангийн мэргэжилтэн, Мал эмнэлэг, үржлийн улсын байцаагч нарыг зөвшилцөхгүйгээр томилсон. ... Гарсан тушаал шийдвэр нь болоод өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй учраас ёс зүйгүй байна гэж үзсэн. ... Төрийн албан хаагчийг томилохдоо зөвшилцөөгүй учраас удирдах, удирдуулах ёсыг хэрэгжүүлдэггүй гэж, нэхэмжлэгч нь Би Төрийн албаны тухай хуулийг л барьж, төрийн захиргааны ажилтныг томилно. ... Төрийн албаны тухай хуулийг үндэслээд мөн төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг нь үндэслэж томилдог гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна,

31 дүгээр зүйлийн 31.1.8-д Сум, дүүргийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар,

33 дугаар зүйлийн 33.4-т ... сум, дүүргийн Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж тус тус заасан байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба ...-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино,

11 дүгээр зүйлийн 11.4-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно,

17 дугаар зүйлийн 17.6-д Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэж тус тус заасан.

Хариуцагч нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан улсын байцаагч, төрийн сангийн төлөөлөгч нарыг төрийн жинхэнэ албан тушаалтан гэдэгтэй маргаагүй бөгөөд зөвшилцөөгүй томилсон гэж маргасан ажээ.

Нэхэмжлэгч нь... төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөөс нэр дэвшиж ирсэн болон төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд орж хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг зарлуулсан ажлын байранд томилох томилгоо Засаг даргын Тамгын газрын дарга зөвхөн өөрөө хийх ёстой гэж маргаж байгаа бөгөөд хуулиудын зорилт, зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаас илүү нарийвчилсан зохицуулалт байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл илүү нарийвлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ гэж заасан тул нэхэмжлэгч Н.П******гийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.П******г ажлаас халсан үндэслэлдээ төрийн байгууллагын нэр хүндийг унагасан гэж дурдаад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Тамгын газрын нягтлан бодогчийг өөр ажилд шилжүүлсэн. ... Тушаал нь гарчихсан байхад ажлыг нь хүлээлцээгүй учир нягтлан бодогч хуучин ажлаа хийгээд явж байгаа. Хэрэгждэггүй тушаал гаргадаг, тэр хэмжээгээрээ нэр хүнд нь унаж байгаа гэх боловч Н.П****** нь санаатайгаар төрийн байгууллагын нэр хүндийг унагасан гэх үндэслэл нотлогдохгүй байна.

Мөн хариуцагчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн Т.Бүдсүрэн гэсэн гарын үсэг бүхий Тайлбар гэх, М.Отгон-Өлзий гэсэн гарын үсэг бүхий Тайлбар гаргах нь гэхбичгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг ба дээрх Тайлбар,Тайлбар гаргах нь гэсэн гарчигтай бичгүүд нь хаана, хэнд хандаж, юуны учир, хэн бичсэн нь тодорхойгүйгээс гадна нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй, хуульд заасан шаардлага хангахгүй баримт байна.

Гурав. Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалын удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч юм.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгохдоо;

а. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон гэх үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлж,

б. Мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуульд заасан үндэслэлээр удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэх үндэслэлээр төрийн албанаас халж,

в. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халж,

г. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасанчлан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол тус тус дуусгавар болгохоор зохицуулжээ.

Гэтэл Цэцэрлэг сумын Засаг дарга нь Засаг даргын Тамгын газрын дарга Н.П******г ажлаас чөлөөлсөн захирамжиндаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах заалтыг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан , 40.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын л, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8-д заасныг баримтлан гэх заалтуудыг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-дзааснаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдсан байдаг ч Цэцэрлэг сумын Засаг дарга нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Төрийн албанаас төрийн албан хаагчийг чөлөөлөх, халах гэдэг ойлголт ялгаатай бөгөөд хуульд заасан дээр дурдсан чөлөөлөх үндэслэл байхгүй байхад Цэцэрлэг сумын Засаг дарга нь Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П****** ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь хууль бус байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын зүгээс урьд ньН.П******д сахилгын зөрчил гаргасан гэж үзэн хуульд заасны дагуу ямар нэгэнсахилгын арга хэмжээ авч байгаагүй, мөн нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, мэргэжил ур чадварын хувьд эрхэлж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон эсэх тухай холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, энэ тухайнэхэмжлэгч, хариуцагч нар маргаангүй ажээ.

Дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр захирамж нь хууль болох нь тогтоогдож байх тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Н.П******гийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Н.П******гийн ... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах" гэсэн шаардлагын хувьд;

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулана, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ... олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.П******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүнд олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 6 дугаар заалтад Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн ажиллаагүй, ... эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалингийн нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.

Мөн журмын 7 дахь заалтын а/д ... ажилтанд ажлаас халагдсаны ... тэтгэмж олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заасан ба нэхэмжлэгч Н.П****** Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан сүүлийн гурван сар буюу 2015 оны 3, 4, 5 дугаар саруудад авсан цалингийн нийлбэр дүнг түүний жинхэнэ ажилласан өдрийн тоонд хуваахад нэг өдрийн дундаж цалин нь 58 328 төгрөг болж байна.

Н.П******гийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарч буй өдрийг хүртэл нийт 54 ажлын өдөр байгаа тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 3 149 712 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн түүнд урьд олгож байсан цалин хөлсөнд түүний үндсэн цалин болон, нууц хадгалалтын нэмэгдэл, хавсран ажилласан, удаан жил, зэрэг дэвийн нэмэгдлүүдийг багтаж байсан учраас ийнхүү шийдвэрлэсэн ба дээрх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч Н.П******д олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож олгох нь зүйтэй.

Тав. Дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр захирамж нь хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр давхар гүйцэтгүүлж байгаа нь буруу ... гэх зэрэг бусад үндэслэлүүдэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6-д зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.П******гийннэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.П******г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.П******гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 3 149 712 /гурван сая нэг зуун дөчин есэн мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон зохих суутгалыг суутган тооцож нэхэмжлэгч Н.П******д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.П******д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ