| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00234/И |
| Дугаар | 155/ШШ2016/00379 |
| Огноо | 2016-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Жаахлайт овогт Өжийн О /РВ-**********/-ийн хүсэлттэй
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өжийн Д /РВ-****/
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ө.О миний бие анх 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх сумын Соёл нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад өөрийн эцэг Ж.Өжий, эх Г.П- нарын төллөх хонин суурьт туслах малчнаар томилогдон ажиллаж эхлээд 1984 оны 8 дугаар сарын 01-нээс өөрөө бие дааж тус Хайсын 2 дугаар бригаддаа төллөх хонин суурь хариуцаж маллаж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй хоньчноор ажилласан юм. 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг суурийн ахлагч Өжий, П- нарын нэр дээр ээлжлэн бичиж байсан юм.
Иймд холбогдох баримт бичиг, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Соёл нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад туслах малчнаар, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөн Соёл нэгдлийн Хайсын 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж жилүүдийг тус тус сэргээн тогтоож өгөхийг хүсч хүсэлт гаргав гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Ө.О нь миний төрсөн дүү бөгөөд хөдөө цөөн ам бүлтэй, мал төллөж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир би өмнөөс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Дүү Ө.О нь 6 дугаар анги төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад бие даан хөдөлмөрийн насанд хүрч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1982 оноос эхлэн 1989 оныг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан юм билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас нь болсон тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.
Иймд Ө.Оийг Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ө.О нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн 3/19 дугаартай архивын цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Хүсэлт гаргагчид Баянзүрх сумын Соёл нэгдлээс 1984 оны 7 дугаар сарын 01-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Ч.Ц-ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ....Ө.О нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Баянзүрх сумын Соёл нэгдэлд эцэг Өжийн туслах малчнаар 2-3 жил ажиллаж байсан. 1983-1984 оны үеэс бие дааж мал маллах болсон. Үүнээс хойш 1990 он хүртэл Соёл нэгдэл тартал ажиллаж байсан. Төллөх хонь малладаг байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч С.Ч-н 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: ....Ө.О нь 1981-1982 оны үед Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд хоньчноор ажиллаж эхэлж байсан. 1990-ээд оны үед Соёл нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Хүндэт жуух бичиг, Баярын бичиг, 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн баримт зэрэг нь Өжий гэсэн нэртэй байх боловч дээрх шагнал урамшууллыг тухайн хамт олонд олгосон байх тул шүүх нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жаахлайт овогт Өжийн О /РВ-**********/-ийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ