| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00194/И |
| Дугаар | 155/ШШ2016/00383 |
| Огноо | 2016-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Т банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Еыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00194/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч А овогтой Е нь Т банктай 2013 оны 04 сарын 10-ны өдөр дугаар 20250018190 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10.337.760 /арван сая гурван зуун гучин долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар гэрээ байгуулах үед байсан 12 дугаар багийн 18 дугаар гудамжны 22 тоот хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т банкны Хөвсгөл салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Еыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
А.Е нь Хадгаламж банк /Т банк/-наас 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 10.337.760 /арван сая гурван зуун гучин долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авсан болох нь 20250018190 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
А.Еын оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт оршин суудаг хаягийн бүртгэлгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Аы Е /ББ87101017/ нь Мөрөн сумын 12 дугаар багт харъяалалгүй гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн байнга оршин суугаа хаягийн өөрчлөлт: Огноо 2015/05/06, Аймаг: Баян-Өлгий, Сум: Өлгий, баг: 13-р баг Жана, гудамж: 11, хаалга 6 гэх бичилттэй А.Еын иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй.
Ж овогт Аы Е нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 18 дугаар гудамжны 22 тоотод оршин сууж байсан, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг Жана, 11 дүгээр гудамжны 06 тоотод оршин суугаа хаягийн өөрчлөлтийн бүртгэлтэй, эрэгтэй, ББ87101017 дугаар регистртэй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэрэгт цугларсан нотлох үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ж овогт Аы Еыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж овогт Аы Еыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА