Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00386

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Боржигон овогт Д.О,, Онход овогт Ц.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Д, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин О.Д нарыг эх Д.О-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Д-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин О.Д-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ц.О-аас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.О, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Д.О нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* багийн 11 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 6*7 харьцаатай дүнзэн байшин буюу 2.000.000 төгрөг, гал тогооны ком тавилга буюу 350.000 төгрөг, ор буюу 300.000 төгрөг, угаалгын машин буюу 100.000 төгрөг, нийт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг Ц.О-ын өмчлөлд үлдээж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1************* багийн 55-22 тоотод байрлах 2 тал хашаа, газрын хамт буюу 3.500.000 төгрөг, хөлдөөгч буюу 400.000 төгрөг, хувцасны шкаф буюу 500.000 төгрөг, 4 сандалтай ширээ буюу 150.000 төгрөг, хувцас гутлын шүүгээ буюу 300.000 төгрөг, тоос сорогч буюу 220.000 төгрөг, 6.000.000 төгрөг, нийт 11.070.000 /арван нэгэн сая далан мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Ц.О-аас гаргуулан Д.О, хүү О.Д, охин О.Д нарын өмчлөлд шилжүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 6************* зүйлийн 63.1.5Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 245.450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчаас нийт 261.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 47.052 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА