| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00292/И |
| Дугаар | 155/ШШ2016/00387 |
| Огноо | 2016-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Т-гийн А- /РБ-********/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.А- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т.А- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах малчнаар саальчин, адуучин, хоньчноор тус нэгдэлд элсэн орж 1990 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн зарим хуудас урагдаж, алга болсон, орсон, гарсан тушаал байхгүй зэргээс миний Мандал нэгдэлд ажиллаж байсан жил тооцогдохгүй байна.
Иймд Арбулаг сумын Мандал нэгдэлд 1982 оны 6 дүгээр сарын 17-ний өдрөөс туслах, малчин, саальчин, адуучин, хоньчноор 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Т.А- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 17-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл туслах малчин, саальчин, адуучин, хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 3/83 дугаартай архивын цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс 1986 оны 01 дүгээр арын 05-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай ....3. Т-гийн А- ямаачнаар.... гэх тушаалын хуулбар, хавсралт
Гэрч Ц.Г-йн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ....Т.А- нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад туслах малчнаар ажиллаж байгаад хоньчноор 1989 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч С.П-н 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ....Т.А- нь 1982 онд илгээлтээр мал дээр гарч байсан юм. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бриагдад саальчин, хоньчноор ажиллаж байсан. 1989 оныг дуустал ажиллаж байсан талаар нь мэднэ.... гэх мэдүүлэг, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч нь ....1982 оны 1 дүгээр сарын 01-нээс.... гэж шүүхэд хүсэлт гаргасан байх боловч хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалаас дүгнэхэд 1982 оны 6 дугаар сарын 17-ноос ажиллаж эхэлсэн болох нь нотлогдож байх тул түүнийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 17-ноос малчнаар ажиллаж эхэлснээр тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаанчулуут овогт Т-гийн А- /РБ-********/-ыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 17-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл туслах малчин, ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.А-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ