Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Хүсэлт гаргагч: Д-гийн Э /РМ-****/-ийн хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал ыг тус тус хүссэн иргэний хэргийг .

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга . оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Э нь 1982 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумыг төгсөж улмаар 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногооны ажилчнаар ажиллаж байгаад Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 25 тоот тушаалаар ногооны ажилтнаас чөлөөлөгдөн барааны мэргэжилтнээр, Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тушаалаар барааны мэргэжилтнээр шилжин 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж уг байгууллагын даргын 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 тоот тушаалаар чөлөөлөгдсөн болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Түнэл сумын архивт миний ажиллаж байх үеийн худалдаа бэлтгэлийн ангийн баримт ирээгүй учир баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн болно.

Иймд Д.Э миний 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ногоочин болон барааны мэргэжилтнээр, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг болон төрсний гэрчилгээн бичигдсэн миний хууль ёсны жинхэнэ овог нь Д-, хөдөлмөрийн дэвтэрт Б- гэж буруу бичигдсэн байгаа учир Д-гийн Э намайг Б- овогтой Э гэж бичигдсэн 111260 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Д.Э нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажилласан жилээ сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 111265 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт Б-ын Э гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д-гийн Э мөн болох нь Тухайлбал:

Иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 115/000239 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Эрүүл мэндийн даатгалын №001534804 дугаартай гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын №А000155959 дугаартай дэвтрийн хуулбар,

Гэрч Д.С-вын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ....1974 оны намар миний дүү Э нь анх сургуульд орох хавар нь манай аав Д- нь нас барсан юм. Түүний дараа намар нь сургуульд оруулахад нь ээж маань өөрөөрөө овоглосон байх. Сургуульд байхдаа ээжээрээ овоглож бичиг баримт авч явж байгаад сүүлдээ нэгдэлд ажиллахдаа тэр чигээрээ Б-ын Э гэсэн нэрээр явсан байх... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх,

Хүсэлт гаргагч Д.Э нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ногоочин, барааны мэргэжилтнээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Улаанбаатар хотын Худалдааны техникумоос 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 111265 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай ....Д.Эийг 1989 оны 3 дугаар сарын 15-наас барааны мэргэжилтнээр.... гэх тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн цалингийн лавлагаа,

Гэрч Б.С-гийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ....Д.Э нь 1985 онд Худалдааны техникум төгсөж ирээд Түнэл суманд хуваарилагдаж ирээд Түнэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар анх ажилд орж байсан. 1989 он хүртэл ажиллаж байгаад Тосонцэнгэл сум руу барааны мэргэжилтнээр ажиллахаар явж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 10/96 дугаартай ....тус аймгийн Тосонцэнгэл, Түнэл сумдын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Д.Эт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 31 дугаартай ....ХБА-ийн баримт шилжиж ирээгүй учир холбогдох лавлагааг гаргаж өгөх бломжгүй болно.... гэх албан бичигүүд хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Улаанбаатар хотын худалдааны техникумаас 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 111265 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ Хотгойд овогт Д-гийн Э /РМ-****/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Д-гийн Э /РМ-****/-ийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ногоочин, барааны мэргэжилтнээр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ