Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 126/ШШ2015/0033

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн ......... сумын ..... дүгээр багт оршин суух иргэн Д.Ө*********-ийннэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох,

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Ө*********-гажлаас халах тухай Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийгхянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.Ө*********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; “... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж ...” өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ө*********шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/09 тоот захирамжаар хууль бусаар, үндэслэлгүй ажлаасаа халагдсан.

Д.Ө*********миний гаргасан нэхэмжлэл шүүхээр шийдвэрлэх шатандаа явж байхад хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нь хууль бусаар ажлаас халсан гэдгээ хүлээн зөвшөөрч, таныг ажилд тань эгүүлэн томилно гэсэн санал тавьсан учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжпэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 -д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрх эдэлж байгаа боловч түүний Хөвсгөл аймгийн засаг дарга аман хэлбэрээр нэхэмжлэгч Д.Ө*********-гхууль бусаар халсан гэдгээ хүлээн зөвшөөрч ажилд нь эгүүлэн томилохоор нэхэмжлэгчтэй тохиролцсон байна. Уг тохиролцсоноо аман гэрээ, амьдралд дээр биелэгдэх боломж нь хэр зэрэг байх юм бол. Ажил олгогч өөрөө гаргасан шийдвэрээр хүчингүй болгох эрхтэй. Ажилгүй байсан хугацааны цалингийн тал дээр хэрхэн тохиролцсон эсэхийг мэдэхгүй байна. Энэ тал дээр нэхэмжлэгчтэй хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга өөрөө тохиролцож миний оролцоогүй өөрөө шийдвэр гаргасан байна. Энэ талаараа бодитой хийсэн гэрээ хэлэлцэл байхгүй байна. Эвлэрлийн гэрээ байгуулжтүүнийгээ шүүхээр баталгаажуулах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчтай амаар тохиролцож бие даан шийдвэр гаргасан байна. Хэрвээ аймгийн Засаг дарга тохиролцсон бол гаргасан захирамжаа хүчингүй болгох ёстой. Дараа энэ асуудлаар ямар нэгэн маргаан гарах бол ямар нэгэн баримттай байх ёстой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь;

Д.Ө*********-ийннэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Ө*********-гажлаас халах тухай Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөэ олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх Д.Ө*********-ийнгаргасан нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 74.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөвсгөл аймгийн Засагдаргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засагдаргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Ө*********-гажлаас халах тухай Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Ө*********нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй.

ШҮҮГЧ   Б.ЭНХТАЙВАН