Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Отгонбямба нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 13 дугаар байрны 02-16 тоотод оршин суух Д-гийн Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 01-05 тоотод оршин суух Б-ын Г- /РИ**********/, Г-ын Э- /РЮ*************/ нарт холбогдох,

40.928.450 /дөчин сая есөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.ц, хариуцагч Б.Г-, Г.Э-, хариуцагч нарын өмгөөлөгч В.Э, иргэдийн төлөөлөгч Ч.Урнаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Г- нь 2013 оны намраас гэнэт л миний нөхрийн багын найз гэж эхнэр, хүүхэдтэйгээ манайд ирдэг болсон бөгөөд хувиараа хөрөө рам ажиллуулдаг маш их ашигтай ажилладаг гэх мэтээр их ярьдаг байсан бөгөөд надаас 2013 оны 10 дугаар сарын 10, 25-ны өдрүүдэд тус бүр 3 сая төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 сая төгрөг гэх мэтээр 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 9 удаа надаас бэлэн мөнгө болон гар утас зэргийг зээлж аваад буцааж өгч байсан. Ингэж миний итгэлийг маш ихээр олсон. Одоо ингэж зээл авсан мөнгөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр зээлж авсан 3 сая төгрөгийг өгөөгүй байгаа. Тэгснээ 2014 оны 01 дүгээр сард Б.Г- нь эхнэр Э-тай хамт манай гэрт ирж нөхөр бид хоёрт Хөрөө рамандаа хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллая, та хоёр мөнгөө гаргачих, өдрийн 50.000-250.000 төгрөгийн ашгийг та хоёрт өгнө, зээлийг бид өөрсдөө төлнө. Нэг машин модыг 300.000 төгрөгөөр аваад 800.000 төгрөг болгож зардаг, модноос ямар ч хаягдал байдаггүй, зардал бага зөвхөн хоёр ажилтны мөнгө, хөрөөний ирний мөнгө зэрэг л зардал гардаг, хажуугаар нь хөлсөөр бусдын модыг зүсдэг гэх мэтээр уран сайхан үгээр сайхан сайхан юм их хэлж байсан. Нөхөр бид хоёр ч Б.Г- болон түүний эхнэр Э- нарт итгэсэн. Учир нь надаас олон удаа мөнгө зээлж авч өгч байсан учир миний хувьд маш ихээр итгэсэн юм. Г- болон Э- нарын саналыг нөхөр бид хоёр хүлээн зөвшөөрч банкнаас 20 сая төгрөгийн зээл авч өгсөн. 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд банкнаас авсан бүх мөнгөө Б.Г-, Э- нарын өгсөн өөрсдийнх нь данс руу хийсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн эхний сар буюу 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болоход Б.Г- утсаа авахгүй УлаанБ- хот явсан байсан, ингээд бид ХААН банкинд найдваргүй зээлдэгч болохгүйн тулд зээлийн эргэн төлөлтийг ломбарданд үнэт эдлэлээ барьцаалах гэх мэтээр 4 удаа хийсэн. Энэ 4 сарын хугацаанд Б.Г- болон эхнэр Э- нарыг хайж миний нөхөр Ц.Эрдэнэдэлгэр УлаанБ- хот руу 2014 оны 3, 5 дугаар саруудад ажил төрлөө орхин явсан. Ингэж яваад ирэхдээ Б.Г-той уулзаж чадаагүй ирсэн байдаг. Б.Г- нь анхнаасаа надаас бага хэмжээний мөнгийг хэд хэдэн удаа зээлж авч буцааж өгч нөхөр бид хоёрын итгэлийг олж авч байгаад дараа нь их хэмжээний мөнгийг нөхөр бид хоёроос салгаж аваад явах зорилготой байсан. Энэ нь "банкнаас зээл авахуулаад эргэн төлөлт хийгээгүй, УлаанБ- хот руу бидэнд хэлэлгүйгээр явсан, утсаар холбогдох гэхээр утсаа авдаггүй, хөрөө рамаа миний хөрөө рам гэж ярьж байсан боловч одоо хадам аавын хөрөө рам, би ямар ч зүйл дээр гарын үсэг зураагүй болохоор би ямар ч хариуцлага хүлээхгүй, аятайхан байвал мөнгийг чинь өгнө, тэгэхгүй бол амьдралаар чинь бүр мөсөн тоглоно гэсэн мессеж ирүүлсэн /мессеж нь байгаа/, Б.Г- нь хөрөө рамандаа хөрөнгө оруулалт хийлгэхээр бид хоёроор зээл авхуулсан гэдэг боловч бид хоёроос хөрөө рамандаа хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан мөнгөө хөрөө рамандаа зарцуулалгүйгээр УлаанБ- хотод газар худалдаж авахдаа зарцуулсан, биднээс зээлж авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй зэргээс үзэхэд эдгээр хүмүүс нь анхнаасаа ямар зорилготойгоор бидэнд наалдаж байсан нь тодорхой харагдаж байна. Зээлийн эргэн төлөлтийг Б.Г- нь өөрөө хийнэ гэж байсан боловч ерөөсөө хийгээгүй. Цагдаа, Прокурор болоод явахад 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Миний хувьд 2014 оны 2, 3, 4, 5, 7 дугаар саруудын зээлийн эргэн төлөлт болох 3.750.000 төгрөгийг төлсөн. Б.Г-, Э- нарт зээл авч өгснөөс болж одоо нөхөр бид хоёрт ямар ч банк зээл олгохгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс болж бидний ажил төрөл зогсонги байдалд ороод 3 сар болж байна. Мөн бизнесээ явуулахын тулд одоогоор хувь хүнээс 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг, 15 хувийн хүүтэй 1 сая төгрөг, 3 хувийн хүүтэй 5 сая төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр АНУ" ХҮТөвийн ломбарданд автомашинаа барьцаалан зээл авсан байгаа. Энэ мэтээр Б.Г-ийн гаргасан үйлдлээс болж нөхөр бид маш ихээр санхүүгийн болоод сэтгэл санааны хохирлыг амсаж байна. Цагдаа болон Прокурорын байгууллагад хандсан боловч шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Иймд миний ХААН банкны зээл 20.000.000 /хорин сая төгрөг/, 2014 оны 2, 3, 4, 5, 7 сарын зээлийн эргэн төлөлт 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянган төгрөг/, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан зээл 3.000.000 /гурван сая төгрөг/, ломбардны зээл, хүү, алданги өнөөдрийн байдлаар 1.878.450 /нэг сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун тавин төгрөг/, анх мөнгө зээлж хөрөө рамаа ажиллуулж хөл дээр нь зогсоож, хамтран ажилласны өдрийн ашиг 50.000-250.000 төгрөгийг өгч байна гэж тохирсон тул энэ хугацааны ашиг болох 10.000.000 /арван сая төгрөг/, хамтран ажиллах гэрээний ашиг өгөөгүй хугацааны алданги 2.300.000 /хоёр сая гурван зуун мянган төгрөг/ нийт 40.928.450 /дөчин сая есөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анх банкны зээл авсан бөгөөд энэ өдрөөс хойш 2014 оны 05 дугаар сард хүртэл хугацаанд хариуцагч нар нь огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй учраас Цагдаагийн байгууллагад Б.Г-, Г.Э- нар нь зээл авчихаад зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байна гэж хандахад эдгээр хүмүүс нь олдоогүй юм. Ингээд 2014 оны 07 дугаар сард Б.Г-, Г.Э- нар нь нэг удаа зээл төлсөн. Үүнээс хойш огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба прокурорт 7 удаа, мөрдөн байцаалтанд 7 удаа эргэж буцаж, эрүүгийн хэрэг нь 4 удаа хэрэгсэхгүй болсон. Улсын ерөнхий прокурорын газраас уг хэрэг нь гэрээгээр халхавчилж залилан хийсэн хэрэг мөн байна, Эрүүгийн хэрэг үүсгэсүгэй гэсэн тогтоол ирсэн хэдий ч тухайн хэрэг нь мөн хэрэгсэхгүй болсон. Б.Г- нь надаас гадна УлаанБ- хотод ангийнхаа багшаас 10.000.000 төгрөг, мөн Алтанцэцэг гэх хүнээс 6.500.000 төгрөг авсан байдаг ба уг Б.Г-т холбогдох хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болж, 2014 оны 07 дугаар сард үүсгэсэн иргэний хэргийг сэргээсэн юм. Энэ хугацаанд дараахи зардлууд гарсан. Үүнд: Ломбардны хүүд 5.224.150 төгрөг өгсөн бөгөөд хэргийн материалд 2015 оны 08 дугаар сар хүртэл хугацааны баримтыг өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ломбардны хүүгээ төлж чадахаа болиод миний эд зүйлийг худалдан борлуулсан байдаг. Би барьцаалан зээлдэх газар 3.000.000 төгрөгийн эд зүйл, нийт 8.224.150 төгрөгийг ломбардны газар өгсөн. Мөн орон нутгийн Хөвсгөл, Далай ээж телевизүүдээр зар явуулсан байдаг бөгөөд Хөвсгөл телевизээр 4 сарын хугацаанд 330.000 төгрөг, Далай ээж телевизээр 2 сарын хугацаанд 250.000 төгрөгийн үнэтэй зар сурталчилгаа явуулсан. Мөн Эрүүгийн хэргээс Иргэний хэрэгт баримт цуглуулах зорилгоор прокурорын газраас 20.000 төгрөгөөр баримт хуулбарлаж авсан зардал, дээр нь 7, 8 сарын зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй Ану худалдаа, үйлчилгээний төвд 427.500 төгрөгийн хүү төлж машинаа барьцаанд тавьсан. Мөн Б.Г- УлаанБ- хот руу явчихаад 2014 оны 01 дүгээр сард зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй байсан учир портер машиныг 50.000 төгрөгөөр хөлсөлж тэдний хашаанаас банз авч зах дээр 3 хоног зогссоны хөлс 60.000 төгрөг нийт 110.000 төгрөгийг төлсөн бөгөөд тухайн мод нь зарагдаагүй одоо байгаа. Мөн нөхөр маань УлаанБ- хот руу Б.Г-ийн хойноос явсан бөгөөд тухайн үеийн зардал 650.000 төгрөг гарсан. Б.Г- нөхрийг маань УлаанБ- хотод очихоор утсаа авахгүй, хужаа нартайгаа уулзаж байна, Монгол улс руу шууд мөнгө орж ирэхгүй байна, Швейцарийн банкаар дамжиж мөнгө орох гээд байна гээд худлаа ярьж, 2,3 удаа УлаанБ- хот руу явсан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн үлдэгдлээс 7.000.000 төгрөг үлдсэн ба зээлийн хүүд 7.000.000 төгрөг төлсөн. Би хэргийн материалд энэ талаарх баримтыг өгсөн. Мөн би хувь хүнээс 10, 13 хувийн хүүтэй мөнгө зээлж байсан зээлийн хүү 3.780.000 төгрөг болж байсан. Эдгээр бүгд нийлээд 40.928.450 төгрөг болж байгаа ба үүнийг Б.Г-, Г.Э- нараас нэхэмжилж байна. Би хүү нэхэмжлэхгүй, үндсэн зардлаа нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б- овогтой Г- надаас Д- овогтой Г- нь нийт 40.928.450 төгрөгийг нэхэж байгаа билээ. Миний бие энэ төгрөгийг төлөх үндэслэлгүй учраас ийм тайлбар гаргав. 1. Хаан банкнаас хамтран зээлсэн 20 сая төгрөг дээр хамтран үйлдвэрлэл эрхэлж, түүнийхээ ашгийг хувааж авах байсан. Нэхэмжлэгч тал хөөсөн блокны үйлдвэрлэл оруулж ирж манай хөрөө раманд байрлах обьектэд байрлуулж чадаагүй учраас би зээл авахад шаардагдах үл хөдлөх эд хөрөнгийг гаргасан байсан учраас бүх мөнгөний 19.860.000 даан өөр дээрээ авсан. Уг зээлийн хүү болох сарын 750.000 төгрөгийг сар болгон хийж чадаагүй. Яагаад гэвэл анхнаасаа үйлдвэрлэлээ оруулна гэдгээрээ оруулаагүй. Ингэснээр надад хохиролтой болсон. Гэхдээ нийт 2,3,4,5,6,7 сарын хүүний мөнгө болох 4.500.000 төгрөгөөс миний бие эд материалаар /банз/ нийт 1.950.000 төгрөгийг хүүнд тооцож Д.Г-д өгсөн. Мөн дээрээс нь зээлээс үлдсэн 140.000 төгрөгийг хүүндээ хийнэ биз гээд үлдээсэн. Бас 6-р сарын хүү болох 750.000 төгрөгийг Д.Г-гийн зээлийн дансанд хийсэн. Ингэснээр нийт 2.840.000 төгрөгийг хүүнд төлсөн. Ийм учраас анх хийнэ гэсэн үйлдвэрлэлээ хийж чадаагүйн улмаас би 20 сая төгрөгийг үүрч хүүг нь чадан ядан хийж ирсэн билээ. Иймээс хүүний зөрүү болох 1.660.000 төгрөгийг төлөх бодолгүй байна.

2. 2013.10.23-нд Эрдэнэдэлгэрээс зээлсэн 3.000.000 төгрөгийг тухайн үед миний раман дээр эргэлдүүлж мөнгөө арвижуулахаар оруулсан. Уг мөнгөөр зил-130 машинаар 6 ширхэг машин мод авсан. Энэ нийт 2.500.000 төгрөг болсон ба үлдэгдэл 500.000 төгрөг нь гоожин, ажилчдын хөлсөнд таарсан ... Уг зээлсэн 3 сая төгрөгийг хүүтэй авна гэж яриагүй. Харин ч зээлсэн биш хамтраад мөнгө олох л мөнгө байсан. Ийм учраас энэ мөнгийг УлаанБ-т байгаа банзыг зараад төлөх болно. Дээрээс нь хот руу ачуулсан ачааны хөлс, хүн зогсоож заруулах хөлс болох нийт 1.500.000 төгрөгийг хасч тооцно.

3. Ломбардны хүү гээд нэхээд байгаа 1.878.450 төгрөгийг ямар ч үндэслэлгүй мөнгө гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрдэнэдэлгэр, Г- нар нь Өнөр ХҮТ-д утас зардаг лангуу авахдаа өөрийн машин болох 77-74 ХӨВ дугаартай Toyoto hariar маркын тээврийн хэрэгслээ ломбарданд тавьсан. Иймээс энэ хүүгээ надаас гаргуулахаар оролдож байна.

4. Өдрийн ашиг болох 50.000-250.000 төгрөгний ашиг гэж 2.300.000 төгрөгийг нэхэж байгаа билээ. Уг хүний оруулсан мөнгө 10.000.000 төгрөгийг болохоор анх ярьж байсан блокны үйлдвэрээ оруулж ирээгүй болохоор энэ мөнгийг Хаан банкны зээлээс гарсан мөнгө учраас би үл хөдлөхөө барьцаалсан байсан тул өөрийн дансандаа шилжүүлэн авсан ...надтай хийсэн гэрээ юу ч байхгүй хэрнээ хөрөнгө оруулалтын мөнгө гэж хүү нэхэж байна. Үүнийг үндэслэлгүй нэхэж байгаа мөнгө гэж үзэж байна. Харин надтай хамтран амьдрагч Г- овогтой Э-аар өөрөө боловсруулж, өөрийн талд ашигтай гэрээ хийж ирэн банкнаас зээл авахад хэрэг болох материал гэж хэлээд Хаан банкны батлан даах /зээлийг/ гэсэн бичиг болон хамтран ажиллах гэрээг зээл авахад ашиглах гэж байна гэж хэлээд зуруулаад явсан байсан. Иймээс энэ гэрээг надтай буюу Б- овогтой Г- надтай хийх байтал намайг төлөөлж чадахгүй хүнтэй, эзгүй хойгуур дарамт шахалт үзүүлж гарын үсэг зуруулсан байсан. Тэгэхээр Д.Г-гийн нэхээд байгаа нийт 40.928.450 төгрөгийг төлөхгүй. Харин Хаан банкнаас авсан 20.000.000 төгрөгийг төлөх бодолтой байна. Одоогийн үлдэгдлийг төлнө. Энэ нь 15.500.000 болж байгаа тул үүнийг төлнө... гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2013 онд найз Эрдэнэдэлгэртэй уулзсан ба намайг Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст ажилладаг байхад найз нь мөнгөтэй болсон хамтарч ажиллах бизнес байна уу гэсэн саналыг анх эхэлж надад тавьж, бид нэлээд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан. Би тухайн үед анх хөрөө рам худалдаж авч байсан ба төрийн албан хаагч өөрийн нэр дээр аж ахуйн нэгжтэй байх ёсгүй байсан учраас хадам аавынхаа нэр дээр уг хөрөө рамыг авч байсан. Би хөрөө рам авахдаа Д.Г- болоод түүний нөхрөөс 3.000.000 төгрөг зээлээд буцааж өгч байсан. Түүнчлэн би Швейцарийн банкнаас мөнгө орж ирнэ гэж хэлж байсан удаагүй, намайг гүтгэж байна. Би анх 2014 оны 05 дугаар сард намайг Цагдаагийн байгууллагад өгсөн байдаг анх хамтран ажиллах гэрээг байгуулахдаа нотариатын байгууллагаар орж байгаагүй. Би хөрөнгөө гаргаад Д.Г-, н.Эрдэнэдэлгэр нар мөнгөө гаргахаар болсон ба бид тухайн үед хуваах хувиа тохироогүй. Д.Г- нь банкны зээлийн эргэн төлөлтийг эхний 3 сар төлье гэсэн хирнээ хүчээр гэрээс банз ачаад явсан байдаг. Тухайн банзны үнээр 2014 оны 05 дугаар сар хүртэл банкны зээлийн эргэн төлөлтийг хийсэн байдаг ба зөрүү мөнгө 250.000 төгрөг байдаг. Би 2014 оны 06 дугаар сарын зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй, 2014 оны 07 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны зээлийн эргэн төлөлтийг хийсэн. 2014 оны 08 дугаар сард миний болоод эхнэрийн дансыг хаасан учраас гаднаас орж ирэх мөнгөний урсгал хаагдсан учраас банкны зээлийг хугацаа хожимдуулаад ч гэсэн төлж байсан. Мөн Э  бэлнээр 1.250.000 төгрөг авч машинаа засуулсан, үүнээс гадна 500.000 төгрөг бэлнээр авч байсан. Би 2015 оны 07 дугаар сар, 08 дугаар сард мөн зээлийн эргэн төлөлтийг хийсэн гээд үзэхээр би 7.000.000 төгрөгийн зээлийг төлсөн байдаг. Д.Г- ломбарданд эд зүйлээ тавьсан гэж тайлбарлаж байгаа ч би Д.Г-г эд зүйлээ ломбардаад зээлээ төл гэж хэлээгүй. Д.Г- намайг шоронд яваарай, би шүүгч эгчтэйгээ ярьчихсан гэж доромжлоод байсан. Би залилан хийгээгүй учраас түүнээс хойш зээл төлөөгүй. Уг 20.000.000 төгрөгийн зээл нь 2017 оны 01 дүгээр сард хаагдах бөгөөд би банкны зээлийн үлдэгдэл 8.000.000 орчим төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Д.Г-, Эрдэнэдэлгэр нар нь банкны зээл төлөх гэж тоёото хариэр маркийн авто машиныг ломбарданд тавьсан гэж тайлбарладаг ч Өнөр худалдаа үйлчилгээний төвд лангуу түрээслэх гэж зарсан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Г.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г- овогтой Э- нь Д.Г-гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хаан банкнаас зээлж авсан 20.000.000 төгрөгийн барьцаанд манай аавын үл хөдлөх хөрөнгө болох 9-5-4 тоотод байрлалтай хашаа байшинг хамтран ажиллая, би нэр дээрээ зээл авч болно, авчихъя гэж санаачлан Д.Г- банкны барьцаанд тавиулсан. Ингээд зээлийн эхний 3 сарын хүүг би хийе гэж хэлсэн. Дараагийн сарын хүүг та 2 хийгээрэй гэсэн боловч эхний 3 сарын хүүг хийж байх хугацаандаа өдөр болгон банкны мөнгө хий гэж дарамталж бараг хаачих гэж байгаагаа хүртэл хэлж бай ухааны юм ярьж, шахалт дарамт үзүүлж, ямар ч хамааралгүй аав, ээж, найз, нөхдөд сонин сонин юм ярьж хэрүүл хийж, 3 сарын зээлийг хийж байх хугацаандаа нөхөр болох Эрдэнэдэлгэрийгээ явуулж манай аавын хашаанд хураагаад тавьсан байсан 2 метрийн цэвэр 5 куб метр банзыг ачаад явсан байсан. Энэ нь мөнгөн дүнгээр 850.000 төгрөг болсон. Мөн энэ хугацаанд намайг эзгүй байх хооронд Д.Г- хөрөө раман дээр байсан бүх банзыг ачаад явсан байсан. Энэ нь мөнгөн дүнгээр 1.100.000 төгрөгийн үнэ бүхий банз байсан. Ингээд нийт 1.950.000 төгрөг болох ба Д.Г-гийн хүүд төлсөн гээд байгаа 3.750.000 төгрөгөөс хасагдах ёстой. Ингээд одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 15.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.

Хариуцагч Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Д.Г-гаас 20.000.000 төгрөг эзэлж авахдаа 8.750.000 төгрөгийг авсан байдаг. Зээлийн эхний 3 сарын хүүг Д.Г- өөрөө төлнө гэж байсан хэдий ч Б.Г-ийг УлаанБ- хот руу явсан хойгуур ээжээс 1.580.000 төгрөгийн банз, гэрээс 875.000 төгрөгийн банз авсан байдаг. Бид Цагдаагийн байгууллагад очсоноосоо хойш 2014 оны 7 сарын зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Бид зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй биш шүү дээ, ээж маань 2014 оны 07 дугаар сарын зээлийн төлөлтийг хийсэн. Өөр надад мэдэх зүйл алга. Одоо банкны зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Б.Г-, Г.Э- нарт холбогдох гэм хорын хохирол 40.928.450 /дөчин сая есөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г- нь эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Г- нь эд хөрөнгөнд учруулсан хохирлоо нэхэмжлэхдээ Хаан банкны зээл 20.000.000 төгрөг, 2014 оны 2, 3, 4, 5, 7 сарын зээлийн эргэн төлөлт 3.750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан зээл 3.000.000 төгрөг, ломбардны зээл хүү алданги нийт 1.878.450 төгрөг, хамтран ажиллах гэрээгээр тохирсон хугацааны ашиг болох 10.000.000 төгрөг, хамтран ажиллах гэрээний ашиг өгөөгүй хугацааны алданги 2.300.000 төгрөг, нийт 40.928.450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хариуцагч Б.Г-, Г.Э- нар нь нэхэмжлэгч Д.Г-г залилан мэхэлж түүний эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 423 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол байна гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзсэн тул нэхэмжлэгчийн Хаан банкны зээлийн эргэн төлөлт болох 2014 оны 2, 3, 4, 5, 7 сарын төлөлт 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан зээл 3.000.000 төгрөг, ломбардны зээл хүү алданги нийт 1.878.450 төгрөг, хамтран ажиллах гэрээгээр тохирсон хугацааны ашиг болох 10.000.000 төгрөг, хамтран ажиллах гэрээний ашиг өгөөгүй хугацааны алданги 2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-гийн шаардлагад шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн болно.

Харин нэхэмжлэгчийн Хаан банкны зээл 20.000.000 /хорин сая төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Д.Г-гийн шүүх хуралдаанд гаргасан ... банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авч Б.Г-, Г.Э- нарт нийтдээ 14.120.458 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн, өмнө нь надад өртэй байсан учир 5.600.000 төгрөгийг өрөндөө суутгаж авсан, ... Б.Г-, Г.Э- нараас 1.518.000 төгрөгийн үнэ бүхий банз авсан, ...банкны зээлийн эргэн төлөлтөнд бэлнээр 2.500.000 төгрөгийг авсан ... гэх тайлбар,

Хариуцагч Б.Г-, Г.Э- нарын ... Д.Г-д өмнө нь 5.600.000 төгрөгийн өртэй байсныг энэ 20.000.000 төгрөгийн зээлнээсээ суутгаж түүнд өгсөн ... Хаан банкнаас зээл гаргуулахын тулд Хас банкинд 4 сая гаруй төгрөгийн барьцаанд байсан манай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г- чөлөөлж зээлээ гаргуулж байсан ... Д.Г- болон нөхөр Эрдэнэдэлгэр нар нь манайхаас нийтдээ 1.518.000 төгрөгийн үнэ бүхий банз авсан ... банкны зээлийн эргэн төлөлтөнд бид бэлнээр 2.500.000 төгрөгийг төлсөн гэх тайлбар,

Гэрч Д.Эрдэнэдэлгэрийн ...Г-, Э- нараас 5 м3, 330 ширхэг банзыг авсан, нийтдээ 600.000 төгрөг болсон ... гэх мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д.Г-гийн хариуцагч Б.Г-, Г.Э- нараас Хаан банкны зээл 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсэг болох 15.982.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар нэхэмжлэгчийн эрх, үүргийг тодорхойлсны дагуу энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ч нэхэмжлэгч Д.Г-гийн 2014 оны 1 дүгээр сард Хаан банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авч /зээлийн гэрээг хавтаст хэрэгт ирүүлээгүй/ уг мөнгийг хариуцагч Б.Г-, Г.Э- нарт өгсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул уг зээлийн 20.000.000 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Г-гийн хариуцагч Б.Г-, Г.Э- нарын зээлийн эргэн төлөлтөнд өгсөн гэх 2.500.000 төгрөгийг, 1.518.000 төгрөгийн үнэ бүхий банзыг хасч, үлдэх 15.982.000 төгрөгийг хариуцагч Б.Г-, Г.Э- нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 58.3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Г-, Г.Э- нараас 15.982.000 /арван таван сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 237.860 /хоёр зуун гучин долоон мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Г-, Г.Э- нараас гэм хорын хохиролд 15.982.000  /арван таван сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардгалаас үлдэх 24.946.450  /хорин дөрвөн сая есөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 58.3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Г-, Г.Э- нараас улсын тэмдэгтийн хураамж 237.860 /хоёр зуун гучин долоон мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА