| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00219/И |
| Дугаар | 155/ШШ2016/00392 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2016/00392
| 2016 оны 3 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2016/00392
| Хөвсгөл аймаг
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би БХХК-ийн нэхэмжлэлтэй, ХААТ төвд холбогдох
Ажил гүйцэтгэсний хөлс 15.559.215 /арван таван сая таван зуун тавин есөн мянга хоёр зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч БХХК-ний захирал Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Хөвсгөл аймгийн АТ үндэсний төвийн дулаан цэвэр усны шугам засварын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15.559.215 төгрөгний төсөвтэйгээр хийж гүйцэтгэж дуусгасан бөгөөд ашиглагч байгууллагад нь хүлээлгэн өгсөн. Бидний ажлын хөлс болох 15.559.215 төгрөгийг АТ үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн АТ төвийн дарга З.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дулаан, цэвэр усны шугамын засварын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд хийж дууссан.
Иймд ажил гүйцэтгэхэд зарцуулсан 15.559.215 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч ХААТ төвөөс ажлын хөлс 15.559.215 /арван таван сая таван зуун тавин есөн мянга хоёр зуун арван тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХААТ төв нь ....ажил гүйцэтгэхэд зарцуулсан 15.559.215 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч БХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн АТ төвөөс 117.500 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 117.500 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч БХХК-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч БХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 15.559.215 /арван таван сая таван зуун тавин есөн мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн АТ төв төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.000 /хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн АТ төвөөс 117.500 /нэг зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 117.500 /нэг зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ