Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ***********тоотод оршин суух, Тул овогт Д-ийн О- /РН***********/-ийн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч 155/2016/00173 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д- овогтой О- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр 1983 оны 02-р сарын 18-ны өдрөөс 1984 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл, сум дундын эмнэлэгт төрөхийн асрагчаар 1984 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 1988 оны 10-р сарын 11-ний өдрөөс 1989 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, 1989 оны 07-р сарын 01-ний өдрөөс тус цэцэрлэгийн тогоочийн үүрэгт ажилд томилогдсон. 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байна. Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү.

Д.О- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь охины нялх хүүхэд хардаг. ...биеийн байдал даралт ихтэй явж чадахгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Д.О- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эхчүүдийн амрах байранд 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сум дундын эмнэлэгт 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрөхийн асрагчаар, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд угаагчаар, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Д- овогтой О-т 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон 222306 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч ******************** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.О- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эхчүүдийн амрах байранд 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сум дундын эмнэлэгт 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрөхийн асрагчаар, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд угаагчаар, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.О- нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тул овогт Д-ийн О-ийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эхчүүдийн амрах байранд 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сум дундын эмнэлэгт 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрөхийн асрагчаар, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд угаагчаар, Улаан-Уул сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ