| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09888/И |
| Дугаар | 184/ШШ2024/06214 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/06214
2024 12 06 184/ШШ2024/06214
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,588,380.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь *****тай 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр R001365979 тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулан мөн өдөр 1205280581 тоот зээлийн данс үүсгэн 14,060,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. ******* нь R001365979 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 88 хоног хугацаа хэтрүүлсэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 12,877,70.53 төгрөг, зээлийн хүүнд 700,002.36 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 7,860.55 төгрөг нийт 13,588,380.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,588,380.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730.11 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,588,380.11 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,588,380.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2,264,730 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,264,730.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 112,945.95 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,891.9 төгрөгөөс 112,945.95 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****