Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/06202

 

 

 

 

 

 

                                           

 

     2024            12             06                                           184/ШШ2024/06202

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,702,297.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ******* банк" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь тус банктай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дугаар №0213/000815/20222 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүү, 30 сарын хугацаатайгаар тохиролцож зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.  Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4,967,617.15 төгрөг, үндсэн хүүнд 1,549,973.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 171,706.24 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 13,000 төгрөг нийт 6,702,297.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ:******* ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,702,297.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 714,297.04 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ******* банк" ХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,702,297.04 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "******* ******* банк" ХК-ийн нэхэмжилсэн 6,702,297.04 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 714,297.04 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* банк" ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,702,297.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 711,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 714,297.04 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 61,093.375 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,186.75 төгрөгөөс 61,093.375 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан "******* ******* банк" ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                            *****