Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/06212

 

 

 

 

 

 

                                           

 

     2024            12             06                                           184/ШШ2024/06212

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,985,022.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр L03901496/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу зээлдэгч *******ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 5025490772 тоот дансанд зээлийг олгосон. ... Гэвч зээлдэгч зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 17,500 төгрөг гарсан тул хариуцагч *******ээс нийт 7,985,022.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,985,022.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ““******* *******” ББСБ ХХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,985,022.21 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,985,022.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 798,502.221 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 71,355.18 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,710.36 төгрөгөөс 71,355.18 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан “******* *******” ББСБ ХХКд тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                      *****