| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00482/И |
| Дугаар | 133/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 133/ШШ2024/00483
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чингэлтэй дүүргийн 0 тоот, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, *** овгийн ****ийн ***т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,206,322.21 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** (цахимаар), хариуцагч *** (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *** нь манай компанитай 2021 оны 12-р сарын 16-ны өдөр № ГО-БЗГ/2021-24510 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,619,900 /Хоёр сая зургаан зуун арван есэн мянга есэн зуу/ тогрогийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч *** нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Haier 541 DM7RU загварын хөргөгчийг Пи си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч *** нь зээл авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 09-ний байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,184,422.21 /Дорвөн сая нэг зуун наян дорвөн мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн монго/ төгрөг төлөх байснаас, эргэн төлөлт хуваарийн дагуу 1,978,100/Нэг сая есэн зуун далан найман мянганэгзуу/ төлж эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,206,322.21 /Хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 289 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч *** нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлдэгч *** нь № ГО-БЗГ/2021-24510 гоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1,505,836.34 /Нэг сая таван зуун таван мянга найман зуун гучин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 628,020.64 /Зургаан зуун хорин найман мянга хорин төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,465.23 /Далан хоёр мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хорин гурван мөнгө/ гөгрөг нийт 2,206,322.21 /Хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр гөгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч *** аас зээлийн гэрээний үүрэгт 2,206,322.21 /Хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт *** ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой *** нь Пи си молл ХХК-аас Haier загварын хөргөгч худалдан авсан нь үнэн болно. Одоо үлдэгдэл 2,206,322.21 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Улаанбаатар хотод зам тээврийн осол гаргаад 1 жил болж байна. Одоо 3-4 сар хоригдох ялаар шийтгүүлсэн. Тиймээс энэ асуудлаа шийдээд 2026 ондоо багтаад хөргөгчний төлбөрөө төлөх болно. 2025 ондоо төлж чадахааргүй байна гэжээ.
3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** овогтой *** би зээлийн гэрээний үүрэгт 2,206,322.21 (хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч *** овогтой ***тай нэхэмжлэлийн шаардлага болох 2,206,322.21 (хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,206,322.21 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Дээрх иргэний хэрэгт хариуцагч *** овогтой ***тай нэхэмжлэлийн шаардлага болох 2,206,322.21 (хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
*** ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8028 дугаартай итгэмжлэлээр *** овгийн ***ийн ***т холбогдох иргэний хэрэгт *** овогтой ***д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүх эрхийг олгожээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50,252 төгрөгийг хариуцагч *** аас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, *** т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,206,322.21 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,206,322.21 (хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин хоёр төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50,252 төгрөгийг хариуцагч *** аас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ