Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/04810

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 19 182/ШШ2024/04810

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ................... өөрийн байранд байрлах, Г ХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......................... тоот хаягт оршин суух, Ш.С /РД:0000000000/,

 

Хариуцагч: .......................... тоот хаягт оршин суух, Ш.Б /РД:0000000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,287,075.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.С, Ш.Б нар нь 2022.02.25-ны өдөр Г-тай ЗГ3455147264 тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ш.С, Ш.Б нар нь ЗГ3455147264 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй 179 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.

Иймд зээлдэгч Ш.С, Ш.Б нараас Г-тай байгуулсан ЗГ3455147264 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,287,075.63 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ш.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ш.С нь Г-наас авсан зээлийн үлдэгдэл болох 687,075.63 төгрөгийг 12 сарын 10-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлд шаардсан мөнгөнөөс 2024.11.06-ны өдөр бэлнээр 600,000 төгрөгийг төлсөн болно. Миний хамтран зээлдэгч болох Ш.Б гадагшаа явсан тул шүүхэд ирэх боломжгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г-ны нэхэмжлэлтэй, Ш.С, Ш.Б нарт холбогдох иргэний хэрэгт Ш.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Ш.Б-с татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ш.С, Ш.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,287,075.63 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч Ш.С нь нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг төлж, үлдэх 687,075.63 төгрөгийг 2024 оны 12 сарын 10-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь хариуцагч Ш.С-ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хамтран хариуцагч Ш.Б-сээ татгалзахаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Г ХК-иас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр О.М-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 18/02-3364 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч О.М нь хамтран хариуцагч Ш.Б-с татгалзаж, хариуцагч Ш.С-ын тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ш.С-с тэмдэгтийн хураамжид 17,720 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 17,720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.10.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,440 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ш.Б-с татгалзаж, хариуцагч Ш.С нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл болох 687,075.63 төгрөгийг 2024 оны 12 сарын 10-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ш.С-с тэмдэгтийн хураамжид 17,720 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 17,720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.10.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,440 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА