| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00491/И |
| Дугаар | 133/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 133/ШШ2024/00490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овгийн ***-ийн ***-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овгийн ***ийн *** миний бие 1969 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 55 настай. Би 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 насанд хүрч 1985 оны 05 дугаар сарын 01-нээс *** нэгдлийн Далан бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1991 оныг дуустал ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажилласан баримт байхгүй 1990, 1991 онд цалин авч байсан баримт байгаа ч нэр зөрүүтэй бичигдсэн. Мөн 1992 оноос аав, ээжтэйгээ мал малласан гэтэл архивын баримтаар миний эцэг ***ийн 1990-1994 оны малын А данс төв архивт шилжиж ирээгүй гэсэн. Би 2005 онд ***тай гэр бүл болж өрх тусгаарласан. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оныг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг, 1992-1999 оныг дуустал Далан багт аав, ээжийн хамтаар мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Тануулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08/2572 дугаартай лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 259 дугаартай архивын лавлагаа, 1995-1996, 1998-1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар.
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 262 дугаартай ***-ийн 1985-1986, 1988-1989 онуудын цалингийн тодорхойлолт, уг хугацааны цалингийн тооцооны хүснэгт,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 261 дугаартай архивын лавлагаа, 1990, 1991 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн амын тооллогын лавлагаа,
-***-ийн ***-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-***-ийн *** , Паламдоогийн Лхамжав нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 347 дугаартай тодорхойлолт,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаартай архивын лавлагаа,
-***-ийн ***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 482 дугаартай архивын лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 483 дугаартай архивын лавлагаа.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Гэрч ***-ын мэдүүлэг,
-Гэрч ***-ын мэдүүлэг,
-*** ын төрөгсдийн анкетын хуулбар, ХААТР-1, ХААТР-21, иргэний хаягийн хуудас-№7 маягтууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 26-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. ***-ийн *** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 261 дугаартай ...тус аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад малчин байсан ***-ийн Цогоо нь гээд 1990 оны 01-12 дугаар сар, 1991 оны 01-12 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, 1990, 1991 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
-Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 08/2572 дугаартай ***-ийн *** нь Говь-Алтай аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0195 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх лавлагаа,
Гэрч ***-ын *** нь Даланд насаараа мал малласан. Жоохноосоо л мал маллаж байгаа гэх,
Гэрч ***-ын ...*** нь 1985 оноос өмнө аав, ээжийн хамт нэгдэлд мал маллаж байсан. 1987 онд хоёр жилийн хугацаат цэргийн албанд яваад 1989 онд халагдаж ирээд мөн тэр багтаа одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадын 1990, 1991 оны цалингийн тооцооны хүснэгтэд ***-ийн *** ыг ***ийн *** гэж бичсэн болох нь:
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 482 дугаартай ...тус аймгийн *** сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Далан бригадын харъяат ***ын *** нь 1937 оны 08 дугаар сарын 05-нд төрсөн, эрэгтэй, ***ийн *** нь 1943 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн, эмэгтэй, ***-ийн *** нь 1939 оны 05 дугаар сёарын 17-нд төрсөн, эмэгтэй, ***-ийн *** нь 1966 оны 09 дүгээр сарын 15-нд төрсөн, хүү ***-ийн *** нь 1969 оны 06 дугаар сарын 25-нд төрсөн, хүү ***-ийн *** нь 1968 оны 08 дугаар сарын 20-нд төрсөн, хүү, ***ын *** нь 1970 оны 01 сарын 07-нд төрсөн, хүү ***ын *** нь 1967 оны 02 дугаар сарын 19-нд төрсөн, хүү гэж бүртгэгджээ гэх архивын лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаартай ...БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр зарлигаар *** сумын харъяат ***ийн ***ийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай /БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат/ гэжээ ***ийн *** нөхөр *** хүүхдүүдэд ***1966.09.15-нд төрсөн, *** 1969.06.25-нд төрсөн, *** 1971.10.30-нд төрсөн, ***1974.10.18-нд төрсөн, *** 1977.05.28-нд төрсөн, ** 1980.11.01-нд төрсөн, *** 1983.11.15-нд төрсөн гэж бүртгэгджээ гэх архивын лавлагаа,
Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн ам тооллогын лавлагаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан 2-р баг, байршил хөдөөд, хадгаламжийн нэгж 534, хуудасны дугаар 87 гээд ***ын ***, тэргүүлэгч өөрөө, 1937 оны 08 сард төрсөн, 62 настай, эрэгтэй, ***ийн *** эхнэр, 1943 оны 03 дугаар сард төрсөн, 56 настай, эмэгтэй, ***-ийн *** , хүү 1969 оны 05 дугаар сард төрсөн, 30 настай, эрэгтэй, ***-ийн ***, хүү 1974 оны 10 дугаар сард төрсөн, 25 настай, эрэгтэй, ***-ийн ***, хүү, 1977 оны 05 дугаар сард төрсөн, 22 настай, эрэгтэй, ***-ийн *** охин 1983 оны 11 дүгээр сард төрсөн, 16 настай, эмэгтэй, ***-ийн *** хүү, 1987 оны 12 дугаар сард төрсөн, 12 настай, эрэгтэй, ***-ийн **** охин, 1980 оны 11 дүгээр сард төрсөн, 19 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн зэргээр *** гэх айлд ***, *** гэх хүүхдүүд давхар бүртгэгдээгүй байх бөгөөд мөн гэрч ***-ын ...***ыг хүмүүс ***гэж дууддаг гэх, гэрч ***-ын ...хүмүүс голцуу *** гэж дууддаг гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Харин хүсэлтээс 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 262 дугаартай ...тус аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад малчин байсан ***ын *** нь гээд 1985 оны 01-12 дугаар сар, 1986 оны 01-12 дугаар сар, 1988 оны 01-12 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, тухайн онуудын цалингийн тооцооны хүснэгтийг ирүүлсэн байна.
Дээрх баримтаар нэхэмжлэгчийн эцэг *** нь Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч *** нь тус нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна.
6. ***-ийн *** нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан багт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний 259 дугаартай ..тус аймгийн *** сумын Далан багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***ын ***-ийн мал маллаж байсан хугацаа (1995-1996 он, 1998-1999 он хүртэлх) гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
***-ийн 1995, 1996, 1998, 1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, 1995 оны баримтад ам бүл 9, 16-аас дээш насны нийт малчдын тоо 6, 16-35 хүртэлх насны 4, 36-гаас тэтгэвэрт гарах хүртэл насны 1, тэтгэврийн насны 1 гэж бүртгэгдсэн, 1996 оны баримтад ам бүл 9, 16-аас дээш насны нийт малчдын тоо 5, 16-35 хүртэлх насны 3, 36-гаас тэтгэвэрт гарах хүртэл насны 2 гэж бүртгэгдсэн, 1998 оны баримтад ам бүл 9, малчдын тоо 6, 16-аас дээш насны нийт малчдын тоо 4, 60,55-аас дээш насны 2 гэж бүртгэгдсэн, 1999 оны баримтад ам бүл 8, малчдын тоо 7, 16-аас дээш насны нийт малчдын тоо 5, 60,55-аас дээш насны 2 гэж бүртгэгдсэн,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн ам тооллогын лавлагаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан 2-р баг, байршил хөдөөд, хадгаламжийн нэгж 534, хуудасны дугаар 87 гээд ***ын ***, тэргүүлэгч өөрөө, 1937 оны 08 сард төрсөн, 62 настай, эрэгтэй, ***ийн *** эхнэр, 1943 оны 03 дугаар сард төрсөн, 56 настай, эмэгтэй, ***-ийн *** , хүү 1969 оны 05 дугаар сард төрсөн, 30 настай, эрэгтэй, ***-ийн ***, хүү 1974 оны 10 дугаар сард төрсөн, 25 настай, эрэгтэй, ***-ийн ***, хүү, 1977 оны 05 дугаар сард төрсөн, 22 настай, эрэгтэй, ***-ийн *** охин 1983 оны 11 дүгээр сард төрсөн, 16 настай, эмэгтэй, ***-ийн *** хүү, 1987 оны 12 дугаар сард төрсөн, 12 настай, эрэгтэй, ***-ийн **** охин, 1980 оны 11 дүгээр сард төрсөн, 19 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн талаарх архивын лавлагаа,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн CVL248200001000022 дугаартай *** овгийн ***-ийн *** , *** овгийн ***гийн **** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
2000 оны хүн ам, орон сууцны тооллогод аав, ээжийн хамт хамрагдсан байдал, ***ын ***-ийн 1995-1996, 1998-1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд бүртгэгдсэн ам бүлийн тоо болон ***овгийн ***-ийн *** , *** овгийн ***гийн *** нар нь 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд *** нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд эцэг, эхийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
7. Харин хүсэлтээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 347 дугаартай тодорхойлолтод тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа *** сумын 1990-1994 оны малын А данс шилжиж ирээгүй, мөн 1997 оны малын А дансыг шүүж үзэхэд ***-ийн *** ад холбогдох баримт байхгүй болно гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ...1992 оноос аав, ээжтэйгээ мал малласан гэж тайлбарлаж, гэрч нар *** нь Даланд насаараа мал малласан. Жоохноосоо л мал маллаж байгаа. *** нь 1985 оноос өмнө аав, ээжийн хамт нэгдэлд мал маллаж байсан. 1987 онд хоёр жилийн хугацаат цэргийн албанд яваад 1989 онд халагдаж ирээд мөн тэр багтаа одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа гэж мэдүүлж байгаа боловч бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх таамаглалд үндэслэж шийдвэр гаргах боломжгүй юм.
8. Иймд *** овгийн ***-ийн *** ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан багт мал маллаж байсныг тус тус тогтоож,
нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн *** ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** нэгдлийн Далан бригадад малчнаар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Далан багт мал маллаж байсныг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ