Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00494

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: *** банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***д оршин суух, *** овгийн ***ын ***,

хариуцагч: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 15-р хороо, 0 тоотод оршин суух, *** овгийн ***ийн *** нарт холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 6,870,845.46 төгрөг, хүүгийн төлбөр 1,744,543.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,263.03 төгрөг, нийт 8,889,651.69 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** банк Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булагийн 3-0 тоот хаягт оршин суугч иргэн *** , Говь-Алтай, ***, 7-р баг, Баянтоорой хаягт оршин суугч иргэн ***-ын ***  нар нь цалингийн зээл 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 242000049596 тоот гэрээгээр Төрийн банкны Говь-Алтай салбарын Баянтоорой тооцооны төвөөс нийт 14,710,000.00 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд:

Говь-Алтай, Цогт сум, 7-р баг Баянтоорой хаягт байрлалтай 5 ханатай гэр-240,000 төгрөгөөр, 39 инч зурагт-105,000 төгрөгөөр, цалин-15,687,000 тус тус үнэлж барьцаалсан.

2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 7,839,154.54 төгрөг хүүгийн төлбөр 6,225,667.02 төгрөг нэмэгдүүлсэн хүү 20,968.58 төгрөг төлсөн байна. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тухайн зээл төлөгдөөгүй 765 хонож байна.

Одоогоор төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 6,870,845.46 төгрөг, хүүгийн төлбөр 1,744,543.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,263.03 төгрөг, нийт 8,889,651.69 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах гэжээ.

Хариуцагч ***  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой *** нь Төрийн банкны Говь-Алтай салбарын Баянтоорой тооцооны төвөөс 14,710,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Төлөгдөөгүй үлдсэн 8,889,651.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн мөнгийг сард 1,000,000 төгрөгийн төлөлт хийж дуусгавар болгоно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Төлбөрийг 11 сараас эхлэн сар бүр төлнө. 11 сарын төлбөрийг 11 дүгээр сарын 26-нд төлнө гэжээ.

Хариуцагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй, *** д холбогдох иргэний хэрэгт үндсэн зээлдэгч ***  нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сард 1,000,000 төгрөг хийж зээлийг төлж барагдуулна гэж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ***овогтой ***, *** овогтой *** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 11 сараас эхлэн зээлээ төлж эхлэхээр тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*** банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, *** , ***  нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 6,870,845.46 төгрөг, хүүгийн төлбөр 1,744,543.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,263.03 төгрөг, нийт 8,889,651.69 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч *** гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхэд ирүүлсэн *** банкны Говь-Алтай салбарын Баянтоорой тооцооны төвөөс 14,710,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Төлөгдөөгүй үлдсэн 8,889,651.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн мөнгийг сард 1,000,000 төгрөгийн төлөлт хийж дуусгавар болгоно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Төлбөрийг 11 сараас эхлэн сар бүр төлнө. 11 сарын төлбөрийг 11 дүгээр сарын 26-нд төлнө гэх,

хариуцагч *** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн үндсэн зээлдэгч ***  нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сард 1,000,000 төгрөг хийж зээлийг төлж барагдуулна гэж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ *** овогтой ***, *** овогтой *** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 11 сараас эхлэн зээлээ төлж эхлэхээр тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,184.40 төгрөгийн тал хувь 78,592.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78,592.2 төгрөгийг улсын орлогоос, 78,592.2 төгрөгийг хариуцагч *** , ***  нараас тус тус гаргуулж, *** банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг үндэслэн *** банк ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, *** овгийн ***-ын *** , *** овгийн ***ийн *** нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 6,870,845.46 төгрөг, хүүгийн төлбөр 1,744,543.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,263.03 төгрөг, нийт 8,889,651.69 төгрөг гаргуулах, төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 8,889,651.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс сард 1,000,000 төгрөгийн төлөлт хийж төлж дуусгахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,184.40 төгрөгийн тал хувь 78,592.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78,592.2 төгрөгийг улсын орлогоос, 78,592.2 төгрөгийг хариуцагч *** , ***  нараас тус тус гаргуулж, *** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                  Н.ОЮУНБИЛЭГ