| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00546/И |
| Дугаар | 133/ШШ2024/00501 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2024/00501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумд оршин суух, *** овгийн ***-ийн **-ийн нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Бүс-Уул баг аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** миний бие 1969 оны 12 дугаар сарын 15-нд *** сумд төрсөн. 1988 онд цэргээс халагдаж ирээд аав, ээжийн хамт мал маллах болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Бүс-Уул багт аав, ээжийн хамт байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- ***ийн ***ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 478 дугаартай архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 474 дугаартай архивын лавлагаа, 1992 оны малын А дансны архивын хуулбар,
-***-ийн **-ийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
-*** ийн гэрлэсний гэрчилгээний хуулбар.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-*** ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***-ийн *** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Бүс-Уул баг аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.*** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Бүс-Уул багт мал маллаж байсан болох нь:
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 474 дугаартай Тус аймгийн *** сумын Бүс-Уул багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***ын ***ийн мал маллаж байсан хугацаа (1992 он хүртэлх) гээд 1992 оны малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
***ийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, уг баримтад ам бүл 9, мал дээр ажиллагсдын нийт тоо 11-16 нас 2, 16-аас дээш насны нийт малчдын тоо 2, 16-35 хүртэлх насны 1, тэтгэврийн насны 1 гэж бүртгэгдсэн.
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ...***-ийн *** БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 013 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 676115 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2482000001002797 дугаартай *** овгийн ***ийн ***, *** овгийн ***ын *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4.2. ***-ийн **-ийн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 013 дугаар ангид алба хаасан байдал, ***ийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд бүртгэгдсэн ам бүлийн тоо болон *** овгийн ***ийн ***, *** овгийн ***ын ***нар нь 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд *** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эцэг, эхийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд *** овгийн ***-ийн **-ийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Бүс-Уул багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн **-ийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Бүс-Уул багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ