| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00553/И |
| Дугаар | 133/ШШ2024/00502 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2024/00502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 2-р багт оршин суух, *** овгийн ***-ийн ***-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал болон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын 2-р багт мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ***ийн *** нь 1963 онд Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн он сар өдөр буруу зарим ажилласан жил байхгүй тул шүүхээр шийдүүл гэсэн. Миний бие 1981 оноос цэрэгт явах хүртэл 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нэгдэлд малчин, цэргээс ирээд 1985 оноос хойш 1992 он хүртэл тус нэгдэлд малчин, нэгдэл тараад 1993 оноос хувийн малыг 2000 он хүртэл малласан. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 лны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдэлд малчин, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын 2-р баг, Фермд мал маллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-***ийн ***ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-***ийн ***ын хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 490 дугаартай архивын лавлагаа, 1981, 1985-1992 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай архивын лавлагаа, 1993-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал болон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын 2-р багт мал маллаж байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. ***ийн ***ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдлээс ***ийн ***ын хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 01-12 сар, 1985 оны 07-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-10 дугаар сар, 1988 оны 01-08 дугаар сар, 1989 оны 03-05 сар, 08-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлж бичсэн,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 490 дугаартай ...тус аймгийн *** сумын Социализмын зам нэгдлийн Ферм бригадад малчнаар ажиллаж байсан ***ийн ***ын цалингийн лавлагааг хавсралтаар гаргаж хүргүүлэв гэх архивын лавлагаа, ...тус аймгийн *** сумын Социализмын зам нэгдлийн Ферм бригадад малчнаар ажиллаж байсан ***-ийн *** нь гээд 1981 оны 01-09 дүгээр сар, 12 дугаар сар, 1985 оны 08-09, 11-12 дугаар сар, 1986 оны 01-12 дугаар сар, 1987 оны 05-10 дугаар сар, 1988 оны 04-08 дугаар сар, 1989 оны 03-05, 08-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар сар, 1991 оны 01-12 дугаар сар, 1992 оны 01-05 дугаар сар, 08-10 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон лавлагааны хавсралт, 1981, 1985-1992 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7961 дугаартай ***-ийн *** БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (169) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр *** дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.
1987 оны 11, 12 сар, 1988 оны 09-12 дугаар сар, 1989 оны 01, 02, 06, 07 дугаар сар, 1992 оны 06-07 дугаар сарын цалин тасалдсан байгаа хэдий ч тухайн үеийн нийгмийн онцлог, нэгдэлд ажиллаж байсан малчны хөдөлмөрийн тасралтгүй ажилладаг байсан хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.
Харин хүсэлтээс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь *** нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх таамаглалд үндэслэж шийдвэрлэх боломжгүй юм.
4. Иймд *** овгийн ***-ийн ***-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
5. ***-ийн *** нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын 2-р багт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай тус аймгийн *** сумын 2 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч Батмөнхийн Баттогтохын мал маллаж байсан хугацаа (1993-2000 он хүртэлх) гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
***ийн ***ын 1993-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
6. Иймд *** овгийн ***-ийн ***-ыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын 2-р багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн ***-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын 2-р багт мал маллаж байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ